Saturday, October 13, 2007

Нvvрс олборлолт 10.8 хувь нэмэгджээ

Эрчим хvчний гол тvvхий эд нvvрс олборлолт єнгєрсєн оны мєн vеийнхээс 10.8 хувь илvv байна.

Оны эхний есєн сард 5 303.3 мянган тонн нvvрс олборложээ. Уул уурхайн олборлох аж vйлдвэрvvдээс молибдений баяжмал /47 хувийн агуулгад шилжvvлснээр/ 2 316.0 тонн, алт 18 854.0 кг, хайлуур жонш 111.6 мянган тонныг оны эхний есєн сард олборлосон байна.

Эдгээр нь єнгєрсєн оны мєн vеийнхээс 19.3- 2,4 хувь илvv байна. Харин єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад газрын тос 94.3, зэсийн баяжмал/металл агуулгаараа/ 99.1, зэсийн баяжмал/35 хувийн агуулгад шилжvvлснээр/ 90 .5хувьтай байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ
2007-10-13