-Эрдэнэт Монголын "Саалийн vнээ". Эрдэнэт vйлдвэрийн жилийн борлуулалттай тэнцэх мєнгийг нэг жилд аутсорсингоос олох боломжийн тухай та сая лекцдээ дурдлаа. Энý талаар тодруулж ярьж єгєєч?
-Хvмvvсээ чадавхийг нь дээшлvvлж боловсролд нь мєнгє хаясан тохиолдолд хэд хэдэн Эрдэнэтээс олох мєнгийг зєвхєн аутсорсингоос олж болно шvv дээ. Олж байгаа бэлэн жишээ Хятад, Энэтхэг гээд байна.
-Монголчуудын хувьд Монголдоо гадаад ажил хийгээд мөнгө олох боломж хэр байгаа вэ. Тухайлбал, хэлний болон мэдээллийн технологийн мэргэжилтний бэлтгэгдсэн нөөц хангалттай байж чадах уу?
-Тэгэхээр бvгдийг нь тэгээс эхэлнэ гэсэн vг л дээ. Хэлээ ч заана. мэдээллийн технологио ч сургана. Бусад мэргэжлээ ч заана шvv дээ. Тэгж байж л цаашаа явахаас одоо байгаа хэлнийхээ бэлтгэлээр юу ч болохгvй.
-Одоо бэлтгэгдэж байгаа тvвшин ямар байна гэж vзэж байна. Монголд бэлтгэгдэж байгаа мэргэжилтнvvдэд ямар дvн тавих вэ?
-Бас л эхлэлийн чанартай. Цөөхөн хэдхэн сургууль компаниуд олон улсын тvвшинд бэлтгэж байна. Дөнгөж энэ жилээс эхэлж байна л даа. Одоо байгаа мэргэжилтэн бэлтгэдэг систем шинэ салбарт ажиллах хvмvvсийг яагаад ч бэлтгэж чадахгvй. Бид сургалтынхаа систем, багш нар сурах бичиг хамаг юмаа өөрчлөхгvй бол.
-УИХ-аас ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн өмчийн их, дээд сургуульд англи хэлний хичээл ороход зориулж төсөв баталж өгсөн. Энэ бvхэн сургалтын агуулгыг өөрчлөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлж чадах болов уу?
-Чадна байх гэж бодож байна. Яагаад гэхээр сургууль болгонд 20 компьютертэй зайны сургалтын мултимедиа кабинетуудыг өгч байгаа. Дээр нь урсгал зардалд нь гурван тэрбум төгрөг өгч байна шvv дээ. 500 ам.долларын цалинтай англи хэлний хоёр багшийг сургууль болгонд хөлслөх мөнгө, цалин нийгмийн даатгалын шимтгэлийг бодож хийсэн. 400 багш хөлсөлж авна гэсэн vг.
-Эхлээд загвар сургууль байгуулж харуулбал vр дvнтэй биш vv?
-Зайны сургалтын онцлог тэр шvv дээ. Улаанбаатарын нэг сургуульд сайн ажиллаж байгаа бол тэр хичээлийн хөтөлбөр багш бvх юмыг "копидчихдог" байхгvй юу.
-Євөрхангайн нэгдсэн эмнэлгийг интернэтийн боломжийг ашиглаж чадаж байгаа гэж сонссон юм байна?
-Телемедициний эхний элементvvд байгаа л даа. Яг барууны орнуудад байдаг шигээ биш. Гэхдээ бусад аймагтай харьцуулахад ямар ч байсан рентген зураг нааш цааш нь явуулдаг. Эндээс өндөр мэргэжлийн эмч онош тавьдаг тэр юмнууд нь байгаа юм билээ.
-Та аутсорсингийн тухай маш их ярьдаг. Тэгэхээр...?
-Би ярьдаг биш хийдэг. Сая 7.5 тэрбум төгрөг бvх нийтийн англи хэлний сургалтад зориулж төсвийн тодотголоор батлууллаа. Интернэтийн vнэ 2004 онтой харьцуулахад зургаа дахин буурлаа шvv дээ. Энэ болгон чинь ажил хийгээд байна гэсэн vг шvv дээ.
- Та саяхан Хятадын Далянь яваад ирсэн. Монголчуудад хэрэг болохоор аутсорсингийн сайн туршлага юу байв?
-Далянь арван жилийн өмнө эхлээд одоо жилдээ хоёр тэрбум доллар олж болдгийг л харуулж байна шvv дээ. Хэрвээ боловсролд хөрөнгө оруулаад, англи, япон хэлтэй мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэж чадах юм бол ийм бизнес рvv орж болно гэдгийг л харуулсан. Арван жилийн өмнө аутсорсингоор юу ч олж байгаагvй хот шvv дээ.
- Далайд гарцгvй орон гэдэг сул тал байсан. Энэ сул талыг аутсорсингийн боломж нөхөж чадна гэж ойлгож болох уу?
-Аутсорсингоор хийгдэж байгаа ажил бол өөрөө vйлчилгээ. Энvvгээр хийсэн ажлыг чингэлгээр зөөх шаардлагагvй. Интернэтээр шилэн кабелиар, сансрын антеннаар дамжаад гараад явчихдаг. Тийм учраас Монгол Улс хаана оршиж байгаа нь сонин биш болсон. Монгол тийм ажил хийж чаддаг 100 мянган инженертэй байгаа эсэх нь л чухал.
-Мэдээллийн технологийн мэргэжилтэнг ямар хугацааны дараа бэлтгэх тооцоо байгаа вý?
-Єнөөдөр бvх шатны их, дээд сургуульд 170 мянган оюутан суралцаж байна. Үvний арван хувийг мэдээллийн технологийн боловсрол руу чиглvvлье. Таван жилд 100 мянган инженертэй болох зорилт тавиад тэрэнд мөнгөө зарцуулъя л гэж байгаа. 100 мянган софтвэйрийн инженер, эсвэл англи эсвэл японоор vйлчилгээний ажил хийчихдэг нягтлан, хуульч, дуудлагын төвийн ажилтан зэрэг янз бvрийн тvвшний зөндөө олон хvн байгаа байхгvй юу. Заавал бvгд дээд боловсролтой байх албагvй. Дунд боловсролтой хvмvvс ч гэсэн программ биччихнэ шvv дээ. "USI" компанийн мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль ТМС гэсэн vг. Сая төгрөг төлөөд хvмvvс ороод байгаа. Тэгэхэд дараалал vvсчихсэн байна шvv дээ. 400 мянган төгрөгөөр хувийн сургуульд орж, худлаа диплом авах уу. Сая төгрөг төлөөд, хоёр жилийн дараа ажилтай болох уу гэж хvмvvс прагматик сонголт хийж байна.
-Аутсорсинг цалингййн ялгаан дээр нөхцөлддөг. Харин энэ ялгаа арилчихвал яах вэ?
-Монголын нэг хvнд ногдох ДНБ 1000 доллар. Америкийн нэг хvнд ногдох ДНБ 50 мянган доллар байна шvv дээ. 50 дахин ялгаа байна. Энэ ялгаа арилтал олон жил болох байлгvй дээ. Ер нь бол бид хөгжсөн орнуудаас эхлээд vнэлгээ багатай, цаг их зардаг ажил авч хийнэ. Тийм ажил хийж сурсныхаа дараа vнэлгээ ихтэй, толгой шаарддаг ажил руу орно. Хvний чадавхиас л хамаарна.
-Гэрийн эзэгтэй нарт ажил хийх боломж олгодог тохиолдол ч Монголд илvvдэхгvй юм билээ?
-Америкийн утасны дуудлагын төвvvдэд гэрийн эзэгтэй нар гэрээсээ ажлаа хийж байгаа. Компьютерээсээ харж мэдээлэл хэлж өгнө. Эсвэл онгоцны билет гэрээсээ зараад сууж байдаг. Тэгэхээр эзэгтэй нарт ч боломж бий. Хамгийн гол нь хэлний бэрхшээлийг арилгах, гэртээ интернэтэд холбогдох компьютертэй байх ёстой. Ийм тохиолдолд өчнөөн олон төрлийн ажил бодож олж болж байна.
Аутсорсингоор юу хийж болох вэ гэдэг хvмvvст сонин болов уу. Та тvрvvн Засгийн газрын зарим
ажлыг аутсорсинг хийх тухай ч дурдаж байсан?
-Америкийн Засгийн газар зарим ажлаа, вэб сайт. иргэдэд vйлчлэх ажлаа хувийн компанид өгсөн. Тэрэн шиг Монголын Засгийн газар ч өндөр vнэтэй мэргэжилтэн шаардсан ажлаа хувийн компанид өгч болно шvv дээ. Яам, агентлаг бvрт интернэт хариуцсан хvн байгаа. Тэгсэн мөртлөө ажилладаг интернэт цөөхөн. Энэ болгоныгоо нийлvvлээд хувийи компанид гэрээгээр өгч болох юм.
-Гадаадад ажил хийж өгөх гэхээс гадна хvмvvс гэрээсээ ажлаа хийх боломж ч нэмэгдэж байх шиг байна?
-Одоо Улаанбаатарын төвөөр машинаар явснаас алхсан нь хамаагvй хурдан болсон. Тvгжрэл vvсээд байхаар гэрээсээ ажил хийдэг хэлбэр рvv хvмvvс их орж байна. Гэрийнх нь утас ажлын утас нэг. Бvх юм нь холбогдчихоор хvн ажлын өрөөнд суух гэртээ суух ямар ч ялгаагvй. Гэртээ суух нь компанид ашигтай. Єрөөний тvрээсийн зардлыг хэмнэчихнэ. Ажилтанд ч ашигтай. Замын тvгжрэлд орж гацаж хамаг цагаа замд өнгөрөөж уурлахгvй. Гэртээ тав тухтай орчинд хvvхдэдээ илvу цаг
гаргана. Тийм ажил хийж байгаа америкчуудын тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Ажил гэр хоорондын зай зарим тохиолдолд 160 км байгаа. Єдөр болгон 320 км-ийг зевхөн ажилдаа явахад зарцуулна гээд бодоод vзэхгvй юу. Гэтэл тэр улсууд долоо хоногт нэг удаа ажил дээрээ ирчихээд нvvр тулж уулзаад бусад vед гэртээ л байна. Тэр хvн Америкт аль эсвэл Монголд, Ємнөговийн Ханбогдод байна уу ямар ч ялгаа байхгvй болгочихсон интернэтийн тусламжтайгаар.
-Интернэтийн тийм боломж Монголд байгаа гэж vv?
-Дараа жилийн зургадугаар сар гэхэд бvх сум өндөр хурдны интернэтэд холбогдоно. Чи Євөрхангайн Гучин-Ус суманд байна уу, Улаанбаатарт байна уу ялгаагvй болно. Єнөөдөр бvх аймгийн төв өндөр хурдны интернэтэд холбогдсон. Улаәнбаатараас ялгаагvй сарын 20 доллар төлөөд л сууж байна. Єнөөдөр миний чуулган дээр хэлсэн таван минутын vг товчлуур дәраад л Арвай-хээрийн телевизийн оройн нэвтрvvлгээр гарчихдаг юм шvv дээ.
-Та интернэтийн боломжийг сонгогчидтойгоо харьцахдаа илvv ашигладаг уу?
-Би одоо вэб сайтаа шинэчилж байна. www.enkhbold.mn гэдэг шинэ хаяг авсан. Тvvн дотроо өргөдөл бичдэг булан нээж байгаа. Сонгогчид надтай уулзах гэж цаг алдах хэрэггvй. Гэрийн хаягаа, и-мэйлгvй бол утсаа оруулаад хариуг нь бас интернэтээр авчихна.
-Гишvvд тойрогтоо очиход цаг бас мөнгө их шаарагддаг юм шиг ээ. Видео хурал хийвэл илvv ойр ойрхон сонгогчдоо сонсох боломжтой байх?
-Видео хурал хийж болно. Цаг тулчихаар би зарим баярын мэндчилгээг гэрээсээ өгчихдөг. Арвайхээрийн телевиз миний видео конференсээр хэлсэн vгийг бичиж аваад шууд явуулчихдаг.
-Аймаг, сумын төвийн тvвшинд хvмvvсийг интернэт хэрэглvvлэхийн тулд чадавхижуулах хэрэгтэй. Мэдээж та Засгийн газар биш. Гэхдээ энý чиглэлээр ямар нэг санаа байдаг уу?
-Компьютерийн, интернэтийн vнэ хямдарч байна. Эцэг эхчvvд хvvхдийнхээ боловсролд хөрөнгө оруулъя гэвэл интернэтэд холбогдсон компьютертэй байх учиртай. Тийм боломжгvй хvмvvст зориулсан vнэгvй интернэтэд холбогдох компьютерvvдийг Засаг даргын Тамгын газрын коридорт байрлуулахыг санаачилъя гэж бодож байгаа. Интернэтээр дамжиж төрийн бvх vйлчилгээ тушаал, заавар, хууль энэ бvхнийг ил тод болгох ёстой. Хvн ямар нэгэн мэдээлэл хайгаад төрийн байгууллагын vvд сахидаг биш интернэтээр дамжиж маш их мэдээллийг шуурхай авдаг боломж байх хэрэгтэй.
Б.Янжмаа Єдрийн сонин 2007,09,11
1 comment:
Heregtei yariltslaga bn. tnx!
Post a Comment