сонинд єгсєн ярилцлагыг толилуулъя.
-”Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компанитай байгуулах Хєрєнгє оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэх байсан ч хойшлогдчихлоо. Энд ямар шалтгаан байна вэ?
-Хєрєнгє оруулалтын гэрээний анхны тєслийг нэлээд урт хугацаанд ажиллаж бэлэн болгосон. Тєслийг эхлээд Үндэсний аюулгvй байдлын зєвлєлєєр хэлэлцvvлнэ. Эндээс дэмжлэг авбал Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэр гарсны дараа УИХ-д єргєн барих ёстой. Харин энэ гурван vе шатны эхнийх дээр нь бид зогсчихоод байна.
Тєслийг Үндэсний аюулгvй байдлын зєвлєл хэлэлцээд тодорхой зєвлємж гаргаж єгсєн. “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компанитай хийх гэрээнд хэд хэдэн асуудлыг нарийвчлан авч vзэх шаардлагатай байгааг анхааруулсан. Одоогоор яг ийм асуудал байна гээд тодорхой хэлэхэд арай эрт байна. Монгол Улсын vндэсний аюулгvй байдалд нєлєєлєхгvй, нєгєє талаар хєрєнгє оруулагчаа хохироохгvй, гомдоохгvй талд гэрээгээ хийхийг бодож байна.
Оюу толгой vнэхээр том орд газар болохоор vvнийг ашиглах тєсєл бас агуу том юм. Яарвал даарна гэдэг шvv дээ. Угтаа бол энэ тєсєл улс орны ирээдvйг тодорхойлох хєтєлбєр учраас нэлээд ул суурьтай хандах ёстой. Хоёр тал асуудлыг дахин хэлэлцээд санал нэгдвэл Үндэсний аюулгvй байдлын зєвлєлд эргэж тайлагнана. Дараа нь Засгийн газрын хуралдаанаар оруулна.
-Жишээ нь, яг ямар асуудалд анхаарахыг зєвлєсєн юм бэ?
-Мэдээж энэ тєсєл урт хугацаад хэрэгжих учраас алс хэтийн ирээдvйг харах нь чухал. Иймд тєсєлд ажиллах боловсон хvчин, инженер техникийн ажилтнуудын нэлээд хувь нь монголчууд байх, тєрийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдvvлэх бололцооны талаар дахин судлах гэх мэт асуудлыг тавьсан.
-Оюу толгойн ордын 34 хувийг Монгол Улс vнэгvй эзэмшихээр боллоо гэж тєсєл боловсруулагчид ярьж байгаа. Гэтэл Монголын Засгийн газар энэ хувийг эзэмшихийн тулд 900 сая ам.долларын “єр тавьж” байгаа гэх. Энэ ямар учиртай юм бэ?
-Монголын Засгийн газар 34 хувийг 1.35 тэрбум ам.доллараар худалдаж авах ёстой гэсэн саналыг гадны талаас анх тавьж байсан. Учир нь “Рио Тинто” “Айвенхоу Майнз” компанийн 10 хувийн хувьцааг 300 гаруй сая ам.доллараар худалдаж авсан. Энэ ханшаар тооцоход 34 хувийн хувьцаа 1.35 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм. Харин хэлэлцээрийн явцад бид 34 хувийг vнэ тєлбєргvйгээр эзэмшихээр тохиролцож чадсан.
Гэхдээ Оюу толгойн ордыг ашиглахад, vйлдвэр аж ахуйн газрыг барьж байгуулахад 2.7 тэрбум ам.долларын хєрєнгє оруулалт хэрэгтэй. Нэгэнт бид хувьцаа эзэмшиж байгаа учир хєрєнгє оруулалтын тодорхой хувийг хариуцах ёстой. Ингээд Монголын талд ногдох хєрєнгє оруулалт 900 орчим сая ам.доллар болж байгаа юм.
-Энэ мєнгийг 10-15 жилийн хугацаанд тєлж дуусна гэж тооцсон гэл vv?
-Хугацаа vvнээс богино байх магадлал бий. Хамгийн муу хувилбараар авч vзэхэд 10, дунд нь 5-6, сайн нь 3-4 жилд багтаан барагдуулах боломжтой гэж тооцсон. Үнэндээ хєрєнгє оруулалтын 2.7 тэрбум ам.долларыг аль аль тал хариуцахгvй шvv дээ. Энэ зардлыг vйлдвэр єєрєє vйл ажиллагаагаараа нєхнє гэсэн vг.
-”Айвенхоу Майнз” компани Оюу толгойн орд ашиглах цогцолбор тєлєвлєгєєндєє зэсийн vнийг 2000 ам.доллараар тооцсон гэсэн. Энэ тооцоогоор гэхэд л 15 тэрбум ам.долларын ашигтай ажиллах юм билээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн vнэ ийм єндєр байхад Монгол Улс гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэх шаардлага байгаа гэж vv?
-Бид хэд хэдэн хувилбараар тооцсон л доо. Хамгийн муу буюу бага байх хувилбар нь нэг тонн зэсийн vнийг 2450 ам.доллараар бодсон. Хоёр дахь нь 5000, гурав дахь хувилбар 7000 ам.доллар. Ингээд хамгийн муу хувилбараар тооцоход Монгол Улсад ногдох ашиг 27 орчим тэрбум ам.доллар болж байгаа юм.
-Яагаад 2450 ам.доллар гэсэн хувилбарыг сонгосон юм бэ?
-Бага ашиг авахыг хvсдэг хєрєнгє оруулагч гэж байхгvй шvv дээ. Єєрийн эзэмших хувь хэмжээг нэмэгдvvлэхийг л бодно. Тэгэхээр хамгийн муу хувилбараар авч vзэхэд л монголчуудад ашигтай гэдгийг харуулах гэсэн хэрэг. Ийм тооцоо гаргаснаар vйлдвэрлэсэн зэсээ тонн тутамд нь 2450 ам.доллараар худалдана гэсэн vг биш шvv дээ.
-Гэнэтийн ашгийн 68 хувийг авахгvйгээр тохиролцсон шалтгаан юу байна вэ?
-Үнэнийг хэлэхэд бидэнтэй хэлэлцээр хийж байгаа тал энэ татварыг хvлээн зєвшєєрєхгvй байгаа. Хэрвээ 68 хувийн татвар авна гэвэл манайд хєрєнгє оруулах ямар ч боломжгvй гэдгээ шууд мэдэгдсэн. Хєрєнгє оруулагчийн энэ саналыг Монголын тал харгалзаж vзэхээс єєр аргагvй. Тэгээд ч Хєрєнгє оруулалтын гэрээг бид зєвхєн “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компанитай хийж байгаа хэрэг биш. Энэ тєсєл хэрхэн шийдэгдэж, хаашаа эргэх вэ гэдгийг хараад сууж байгаа гадаадын хєрєнгє оруулагчидтай давхар хийж байгаа гэдгийг мартаж болохгvй. Хэлэлцээр амжилтгvй болбол, зэсийн vйлдвэрлэлээр дэлхийд тэргvvлдэг хоёр том компанитай бид хэл амаа ололцож чадахгvй бол Монгол Улсад орж ирэх хєрєнгє оруулалт маш хvнд байдалд орно.
-Оюу толгойн ордын нєєц шавхагдах тэр цагт уурхайн хаалтын нєхєн сэргээлтийг Хєрєнгє оруулалтын гэрээний тєсєлд хэрхэн тусгасан нь єнєєдрийг хvртэл тодорхойгvй байна. Энэ асуудалд манайх ямар байр суурьтай байгаа вэ?
-”Рио Тинто” компанийн хувьд дэлхийн 44 оронд уул уурхайн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг. Арвин туршлагатай энэ компанид байгаль орчны нєхєн сэргээлтийн талд тодорхой тогтсон стандарт гэж бий. Энэ стандартынхаа дагуу ажиллахыг бид шаардаж байгаа.
-Оюу толгойн ил уурхайг ашиглаж дууссаны дараа 700 метр гvн нvх vлдэх юм билээ. Тєсєлд тусгаснаар энэ нvхийг тэр чигт нь орхихоор тєлєвлєжээ. Ингээд орхичихож болох юм уу. Энэ талаар ярьсан зvйл бий юу?
-Би техникийн нарийн ширийнийг сайн мэдэхгvй юм. Гэхдээ газрын доорх зэсийн хvдрийг авчихаар хєрс доошоо суух нь мэдээж. Тэнд маш том хонхор vvснэ гэсэн vг. Харин энэ хонхрыг тэр чигээр нь vлдээх vv, эсвэл эргvvлж тэгшлэх байдлаар нєхєн сэргээлт хийх vv гэдгийг судалж байгаа. Угаасаа энэ асуудлыг дараа дараагийн хэлэлцээрийн явцад нарийвчлан тодорхойлох юм.
-Таны тооцоогоор Хєрєнгє оруулалтын гэрээг УИХ-аар ойролцоогоор хэдийд хэлэлцэх бол?
-Сангийн сайдын хувьд энэ гэрээг аль болох хурдан хиймээр байна. УИХ-ын хаврын чуулганаар багтаан хэлэлцvvлээд, vйл ажиллагааг нь хурдхан эхлvvлмээр байна. Гэвч энэ асуудал ганц надаас хамаарахгvй шvv дээ. Тэгээд ч ийм том тєсєлд хєнгєн хийсвэр хандаж болохгvй ээ.
-”Алтан дорнод Монгол” компани Засгийн газрыг шvvхэд єгсєн. Энэ асуудал юу болсон бэ?
-Тус компани маш єчvvхэн шалтгаанаар шvvхэд гомдол гаргасан. Зарим бvтээгдэхvvний vнийн єсєлтийн албан татварын тухай хуульд єєрчлєлт орсонтой холбоотойгоор. Тэд хvчин тєгєлдєр бус хуулиар татвар авсан хэмээн гомдол гаргасан юм. Татварт тєлсєн 611 сая тєгрєгийг Засгийн газраас буцааж авна гэсэн. Энэ маргаан Чингэлтэй дvvргийн шvvхэд анх яригдсан. Харин манайх Нийслэлийн шvvхэд давж заалдсанаар анхан шатны шvvхийн шийдвэрийг хэрэгсэхгvй болгох тухай шийдвэр гарсан.
-УИХ 2006 оны тєсвийн гvйцэтгэлийг хэлэлцэж байна. Тєсвийн зарлага 60-аад тэрбум тєгрєгєєр хэтэрсэн тухай асуудал хєндєгдлєє. Яагаад ийм зарлага гарчихав аа?
-Тєсвийн зарлага 59 тэрбум тєгрєгєєр хэтэрсэн тухай асуудлыг УИХ-ын хуралдаанаар яригдсан. Энд УИХ-аас баталсан тєсвийг хэтрvvлээд зарцуулчихсан, хууль зєрчсєн асуудал байхгvй. Уг нь бид зарим бараа бvтээгдэхvvний vнийн єсєлтийн албан татвараар 86 тэрбум тєгрєг орж ирнэ гэж тооцсон юм. Харин гvйцэтгэлээр 177 тэрбум тєгрєг болж єссєн. Энэ мєнгийг бид тєсвийн зарлага болгож бичээд Монгол Улсын хєгжлийн санд орлого болгож тавьсан. Тодруулбал, Монгол Улсын хєгжлийн сангийн мєнгийг Монголбанкинд байршуулж хадгалах ёстой. Харин тєсвийн мєнгийг Тєрийн санд байршуулдаг. Ер нь энэ бол санхvvгийн бичилтийн асуудал. Тvvнээс биш тєсєвлєсєн мєнгийг Засгийн газар vрээд, техник тоног тєхєєрємж худалдаж аваад, хєрєнгє оруулалт хийгээд, байшин барилга барьсан, цалин, тэтгэвэр тэтгэмж нэмчихсэн асуудал байхгvй ээ.
2006 онд эдийн засагт 8.4 хувийн єсєлт гарсан. Тєсвийн тэнцэл хоёр дахь удаагаа эерэг vзvvлэлттэй ашигтай байлаа. Нийт тэнцлийн ашиг ДНБ-ий дєрєв орчим хувьтай тэнцvv гарлаа. Бас нэг онцолж хэлэх зvйл бол Монгол Улсын гадаад худалдаа анх удаа ашигтай гарсан.
-2007 оны тєсвийн тодотголыг хэзээ хэлэлцэх вэ?
-Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэнэ. Бид 2007 оны тєсвийг зохиохдоо нэг тонн зэсийн vнийг 6000 ам.доллараар тооцсон. Гэтэл дэлхийн зах зээлийн ханшийг сvvлийн саруудад харахад зэсийн vнэ 7000, зарим vед 8000 ам.долларт хvрч байна. Иймд нэг тонн зэсийн vнийг нэмэгдvvлж дунджаар 6600 ам.доллараар тооцлоо. Энэ тохиолдолд Монгол Улсын тєсєвт орж ирэх орлого 170 орчим тэрбум тєгрєгєєр нэмэгдэх юм.
Үvнээс гадна “Эрдэнэт” vйлдвэрийн ТУЗ хуралдаад Монгол Улсад 97 тэрбум тєгрєгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Ингээд зэсийн vнийн нэмэгдэл 170-аад тэрбум, ногдол ашгийн 97 тэрбум, нийт 260 гаруй тэрбум тєгрєгийн шинэ эх vvсвэр гарч ирж байна. Бид энэ мєнгєнд багтааж тєсвийн тодотголыг хийж байгаа.
-Шинэ эх vvсвэрийн ихэнх хувь нь нийгмийн халамжид зарцуулагдахаар байгаа юу?
-Ерєнхийдєє нийгмийн хамгааллын арга хэмжээнд зарцуулагдана гэж ойлгож болно.
-Дэлхийн зах зээлээс хамаардаг ийм эрсдэлтэй орлогыг нийгмийн халамжид зориулж байгаа нь зєв vv. Зэсийн vнэ гэнэт унавал яах вэ?
-Засгийн газрын мєрийн хєтєлбєрт тусгасан арга хэмжээнvvд учраас ард тvмэндээ амласан амлалтаа биелvvлэхээс єєр аргагvй. Иймд улс тєрийн намууд сонгуульд оролцохдоо эхлээд улс орныхоо эдийн засгийн бололцоо, хvч чадлыг сайтар тооцож байх нь чухал.
Зэсийн vнэ єндєр байгаа vед орж ирсэн орлогыг нєєц болгож хадгалах, хуримтлуулах, цаашид vнэ буурсан vед ашиглах нь зєв. Бид энэ асуудлыг судалж холбогдох шийдвэрvvдийг гаргасан. Тухайлбал, зарим бараа бvтээгдэхvvний vнийн єсєлтийн албан татвараас Монгол Улсын хєгжлийн санд орж ирж байгаа орлогыг гурав хувааж байгаа. Нэг хэсгийг нь шинэ гэр бvл, хvvхдэд гэх мэт нийгмийн хамгааллын арга хэмжээнд зарцуулна. Бас хєрєнгє оруулалтад буюу дэд бvтцийн асуудлыг шийдвэрлэхэд гуравны нэгийг нь зарцуулахаар шийдвэрлэсэн. Харин vлдсэн гуравны нэгийг санхvvгийн нєєц болгож хадгалж байгаа. Ингээд 2006 онд орсон 177 тэрбум тєгрєгийг гурван багц болгоход нєєцєд гэхэд 60-аад тэрбум байна гэсэн vг. Үvний тодорхой хэсгийг байдал эвгvй болсон vед ашиглахаар хадгалж байна.
-2006 онд тєсєв захиран зарцуулагчдын 60 гаруй хувь нь тєсвєє хэтрvvлжээ. Үvнийг хэрхэн шийдэх ёстой вэ?
-УИХ-аас тєсєв ерєнхийлєн захирагчдад тєсвийг нь баталж єгдєг. Батлагдсан тєсєв Сангийн яамны Тєрийн санд байршдаг. Тєрийн сангийн газар тэдгээрийг сар сараар нь хуваарьт оруулдаг юм. Тєсєв захирагч тухайн сард хуваарилагдсан мєнгєє л авах эрхтэй. Үvнээс илvvг манайхаас авах боломжгvй. Гэтэл зарим агентлаг, тєрийн ємчийн vйлдвэр аж ахуйн газрууд олсон орлогоо ашиглачихдаг явдал бий. Жишээ нь, АМГТХЭГ, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн албад дээр ийм зєрчил гардаг.
-Тєсєв хэтрvvлэгсдэд ямар нэг хариуцлага ногдуулах уу?
-Юутай ч УИХ-аар тєсвийн гvйцэтгэлийг нэг бvрчлэн хэлэлцэнэ. Хэрэв шаардлагатай бол хариуцлага тооцох болно.
-Хєрєнгийн биржид Засгийн газрын “40000 орон сууц” бондын ээлжит арилжаа энэ удаад амжилтгvй болжээ. Энэ юунаас болов?
-Засгийн газар энэ онд нийт 150 тэрбум тєгрєгийн бонд гаргах эрхтэй. Єнгєрсєн пvрэв гаригийн арилжааны хувьд бид анх удаа туршилт хийж vзсэн. Жилийн 6.6 хувийн хvvтэй, хоёр жилийн хугацаатай бонд арилжих шийдвэрийг Сангийн сайдын хувьд гаргасан. Учир нь богино хугацаатай бонд урт хугацааны томоохон хєрєнгє оруулалт хийх санхvvжилтийн эх vvсвэр болж чадахгvй байна. Харамсалтай нь урт хугацаатай бонд худалдаж авах хувь хvн, арилжааны банк одоогоор алга. Хамгийн гол нь манай бондын хvvгийн хувийг голжээ. Иймд хvvг нэмэгдvvлэх талаар дахин судална.
2 comments:
[b]Еще одна причина, по которой Путин - наш президент.
В его личности соединились два любимых персонажа анекдотов - Штирлиц и Вовочка. [/b]
Сословие Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила например это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]"Скоростной секс" разделил ученых [/url]" - Канечно вы можете найти и для себя много интерестного
Ну а впрочем лучшее специи через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/bdb3c100dac8b0b72aad1206a1d1d8c9.jpg[/IMG][/url]
[b]Вовочка приходит в аптеку:
- Дайте мне упаковку презервативов!
- Во-первых, это не для детей, - отвечает аптекарь, - а во-вторых,
пусть придет папа и возьмет нужный размер.
- Во-первых, это не для детей, а от детей, а во-вторых, это не для
папы, а мама едет на курорт, и какие там размеры будут, она еще
не знает... [/b]
Сословие Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила предположим это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]Романтические комедии разрушают женское счастье [/url]" - Канечно вы можете встретить и ради себя бездну интерестного
Ну а впрочем лучшее противоядие через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/a60f8906f1ca292298f2a30ce89a2331.jpg[/IMG][/url]
Post a Comment