ТЭНГЭР БАГАНАДСАН НЕФТИЙН ҮНЭ: НҮҮРСИЙГ ШИНГЭРҮҮЛЭН ШАТАХУУН ҮЙЛДВЭРЛЭХ
Юуны өмнө, “Монголын байгалийн нєєц баялаг: аз уу, гай юу?” ийнхүү гарчигласан нэгэн нийтлэл өнгөрсөн онд сонин хэвлэлд гарсаныг анзаараагүй нэгэн байгаа бол олж уншихыг зөвлөж байна. Уг нийтлэлд байгалийн нєєцєд тvшиглэсэн эдийн засагт хэт дулдуйдан саймширах нь тийм ч таатай зүйл биш болох тухайг товчхон боловч маш тодорхой тайлбарлажээ. Байгалийн нєєцийг зохистой ашиглахтай холбоотойгоор үүсдэг чухал асуудлууд, тэдгээрийг буруу шийдвэрлэснээс шалтгаалан улс орны хєгжилд vзvvлдэг олон талын сєрєг нєлєє гэх мэт сургамж болох зүйл ч их байсан.
Гадаад зах зээлээс хэт хамааралтай байхын хор уршиг, “Голланд євчний” эрсдэл гэгч юу болох талаар өнгөрсөн хугацаанд бид бүгд чамлахааргүй зүйлүүдийг сонсож мэдсэн. Гэвч нєєцийн гай газар авснаар юунд хүргэдгийг бүрэн гүйцэд харж хараахан амжихгүй байх шиг. Тухайлбал, хувь хүний хөгжил болон хvний нєєцийн сул байдал бидний ирээдүйг хааш хөтлөх, сайн засаглал болон зохистой институцуудыг тєлєвшvvлж чадахгүй бол яах вэ гэхчилэн олон асуулт таарч тохирох хариултуудаа хүлээж байна. Ямар ч байсан, байгалийн энэ их нєєц, дутуу дулимаг нь ч яамай бид бүгдийн хєгжүүлж буй “Монгол” зах зээл, эрүүний зугаа болсон эрх зvйн үлбэгэр тогтолцоо нийлбээс маш ноцтой сєрєг vр дvнд хvргэх нь гарцаагүй. Үүний тухайг бидэнд сануулсан.
Газрын тос: шингэн хар алт
Нүүрс Шингэрүүлэх технологид хөрөнгө оруулалт хийх талаар газрын тосны хангалттай нөөцтэй улс орон нэг их сонирхохгүй байж болох юм. Харин өнөө болтол бусдын аманд багтаж, царай алдаж яваа бид яагаад санаа амар суух ёстой гэж? Ойрмогхон ч хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэлүүдээр энэхүү технологийн тухай хангалттай мэдээлэл цацагдсан. Тэгэхээр, шингэн болон хатуу хар алтнууд яагаад ингэтлээ ихээр бидний амьдралд нөлөөлөх болов.
Бид бүхэн учрыг олж, хужрийг тунгаахаар мэтгэлцэн маргалдаж, цэц мэргэнээ шалгаж суух хойгуур нефтийн үнэ улам бүр өндөр авч, өсөн нэмэгдсээр л байна. Хар алт хэмээх газрын тосны олборлолт түүхэнд тохиож байгаагүйгээр хамгийн дээд цэгтээ тулжээ. Томоохонд тооцогдож буй ордуудаас олборлох хэмжээ нь яв цав тогтоогдож, үйлдвэрлэл буурах хандлагатай байна. Ашиглалтанд орж буй ордуудын нөөцийн хэмжээ нь чамлалттай, шинэ эх үүсвэрүүдийг илрүүлж олох нь урьд өмнөхөөс улам хэцүү болжээ. Чанар сайтай нөөц хомсдох тусам нефтийг олборлох, боловсруулах арга техник улам бүр төвөгтэй болж, эдгээрт зарцуулах хөрөнгө мөнгө ч ихээр шаардагдана. Газрын тосны зах зээлээс улбаатай үүсч буй эдгээр тааламжгүй байдал нь дэлхий нийтийг цочирдуулдан, тамир тэнхээг шавхах өвчин мэт болоод байна.
Дээрх байдал хэр удаан өрнөх, цаашид хэрхэх талаар янз бүрийн таамаглал байгаа боловч эрдэмтэн мэргэд дэлхийн хөгжлийн чиг хандлагын талаар нийтлэг саналтай байна. Дэлхийн улс орнууд газар нутаг, улс төр, эдийн засгийн ашиг сонирхолын үүднээс нэгдэн нийлэх үйл явц эрчимжэж, хөгжиж буй нь илүү хүчирхэгжин, ядуу буурай нь хөгжиж шинэ зах зээлүүд бий болохын хэрээр бараа таваарын эргэлт улам бүр нэмэгдэнэ. Энэ бүхнийг даган эрчим хүчний эрэлт хэрэгцээ дэлхий даяар эрч хүчээ авч, зүй зохицолынхоо дагуу нефтийн үнэ тогтмол өсөх ойлгомжтой. Нөгөө талаасаа газрын тосны зах зээлд үүссэн тодорхойгүй байдал нь дэлхийн улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэн, барьц алдахад хүргэж байгаа юм. Харин зах зээл өөрөө тодорхойгүй байдалд таагүй ханддаг нь нэгэнт тодорхой билээ.
Тэгвэл бид шатахууныхаа хэрэгцээг гадаад зах зээлээс ханган нийлүүлдэг, импортоос бүрэн хамааралтай улс оронд амьдарч байна. Монгол улс газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахад жилд дунджаар 400-550 орчим сая ам.доллар зарцуулдаг ба өнгөрсөн 2007 онд 782 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь дээд амжилт болжээ. Аж үйлдвэр, уул уурхай болон бусад бодит салбар хөгжин, эдийн засаг тэлэх тусам хэрэглээ улам бүр өсөх нь зайлшгүй бөгөөд ойрын ирээдүйд ч 1 саяас хол давахыг үгүйсгэх аргагүй.
Сүүлийн зуу гаруй жилд эрчим хүчний салбарт олон нээлтүүд хийгдсэн. Газрын тос ч хүн төрөлхтөний хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулсан. Харамсалтай нь дэлхийн нийт эрчим хүчний 35% гаруйн хэрэгцээг хангадаг түүний нөөц өдөр ирэх тутам шавхагдан барагдаж байна. Ийм учраас ч сүүлийн үед нефтийг орлуулах үүсвэрийн тухай сэдэв ихээр хөндөгдөх болсон юм. Гэхдээ асуудлын гол нь чухам юунд байна вэ? Байгалийн хий, нефть нэвчсэн элс, био түлш, химийн түлш, сэргээгдэх эх үүсвэр, цөмийн эрчим хүч зэрэг бүгд нийлээд ойрын арван жилд ч дэлхийн эрчим хүчний өнөөгийн хэрэглээг хангахуйц хэмжээнд хүрч чадахгүй хэмээн мэргэжилтэнгүүд дүгнэж байна. Мөн эдгээр технологиуд нь асар их хөрөнгө шаарддаг, эсвэл эрчим хүчийг их хэмжээгээр үйлдвэрлэхэд бэлэн бус байгаа юм. Харин нефтийг орлуулах боломжтой, хямд эх үүсвэрийн эрэлд мордсон зарим улс орнууд нүүрсийг боловсруулан, шингэрүүлэх замаар шатахуун үйлдвэрлэх цаг мөч нэгэнт ирсэнийг хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Нүүрс: өөр нэгэн хар алтны тухай
Тэдгээр улс орнууд ямар арга замаар шийдэх гэж байна вэ? Нэгдүгээрт, нүүрсийг асар их хэмжээгээр олборлон нийлүүлэх бололцоотой байх. Хоёрдугаарт, байгаль орчинд ээлтэй, цэвэр шингэн шатахууныг нүүрснээс гаргаж авах буюу Нүүрс Шингэрүүлэх технологийг хэрэглэх боломж бүрдүүлэх. Эцэст нь, энэ хоёрыг зохистой байдлаар уялдуулан ашиглах замаар эрчим хүчний асуудлаа шийдэх гарц болно гэж тэд үзэж байна. Бид ч ялгаагүй үүнийг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой. Монгол Улс өөрөө нүүрсний арвин нөөцтэй, түүнийг боловсруулан шатахуун үйлдвэрлэх дэвшилтэт технологи нь зах зээлд нээлттэй, бэлэн байна. Мөн манай улсын төсөв болон санхүүгийн ачаалалыг хөнгөлөх, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, нийгмийн дарамт шахалтыг саармагжуулах, үндэсний аюулгүй байдлыг хангах зэрэг олон олон давуу, сайн талууд бас бий.
Эдүгээ АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг болон Австрали зэрэг нь нүүрсний нөөц баялагын хэмжээгээр тэргүүлэгч улс орнуудын тоонд зүй ёсоор тооцогддог бол уг жагсаалтын эхний 15-т зүй ёсоор багтдаг Монгол Улс 152 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Эрэлт хэрэгцээ цаашид эрч хүчээ авч нэмэгдсэн ч, дэлхий дахин Нүүрс Шингэрүүлэх технологийг ашигласнаар эрчим хүчнийхээ хэрэглээг хэдэн зуун жилийн туршид хангах бүрэн боломжтой, хангалттай нүүрсний нөөцтэй болох нь батлагджээ. Харин, газрын тос, байгалийн шатдаг хийн ихээхэн нөөц илрээгүй манай орны хувьд нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр болох магадлалтай ба энэ нь бидний хувьд олзуурхууштай хэрэг байж болох юм.
Харин газрын тос ойролцоогоор 40-50 жил, байгалийн хий 60-70 жилийн нөөцийн үлдэгдэлтэй хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна. Хамгийн гол нь нефть нийлүүлэлтийн томоохон эх ундарга болох ойрхи дорнодын газрын тос олборлох үйлдвэрлэлийн хэмжээ буурсаар байгаа юм. Дээр нь тус бүс нутагт нүүрсний нөөц гэхээр тоймтой зүйл бараг байдаггүй. Энд нэг энгийн тайлбар хийх нь зүйтэй болов уу. Газрын тос нь олон зуун сая жилийн туршид явагдсан химийн урвал, түүний үр нөлөөний үр дүнд шингэрсэн нүүрс юм. Сайн чанартай нефть нь цаг хугацааны хувьд илүү насжилттай, хөгшин газрын гүний давхаргаас олддог бол арай залуувтар давхарга нь өтгөн газрын тостой байдаг. Нүүрс ч мөн ялгаагүй насжилт болон бусад нөлөөллөөс шалтгаалан коксжих, чулуун, хүрэн гэх мэтээр ангилагддаг байна. Эдгээр байгалийн баялагуудыг боловсруулан гаргаж авах шатахууны өртөгт насжилтын байдал шууд хамааралтайгаар нөлөөлнө. Нүүрс шингэрүүлэх технологийг энгийн үгээр тайлбарлавал, байгаль дээр өрнөж буй дээрх насжилт, урвалжилт болон бусад үр нөлөөлөлийн үйл явцыг үйлдвэрлэлийн аргаар түргэсгэн нефть гарган авч байгаа юм.
Нүүрс: Хатуу хар алтыг шингэрүүлэх тухай
Түүхийн хуудсыг эргүүлэн сөхөж үзвээс Нүүрс Шингэрүүлэх технологийг өнгөрсөн зууны эхэн үеэс судалж, хөгжүүлж эхэлсэн ба түүнээс хойш улам бүр сайжруулсаар иржээ. Харин нүүрс шингэрүүлэх технологийг ашиглах, зах зээлд нэвтрүүлэхэд шингэн хар алт газрын тостой өрсөлдөх гарцаагүй шаардлагатай тулгарч байжээ. Тухайлбал, нэг баррел нефть 25-35 ам.доллараас илүү үнэтэй болсноор Нүүрс Шингэрүүлэх технологи нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй болдог байна. (1 баррел = 159 литр) Өөрөөр хэлбэл, баррел нь 25-35 ам.долларын өртөгтэй нефть үйлдвэрлэх бололцоотой уг технологи нь хөрөнгө оруулагчдын сонирхолыг ихээхэн татаж эхэлдэг гэж мэргэжилтэнгүүд тайлбарладаг. Тэгвэл, нефтийн үнэ 60 ам.долларын босгыг давж дэлхий нийтийг цочирдуулж байсан нь саявтархан. Тухайн үед зах зээлийн шинжээч мэргэжилтэнгүүд газрын тосны үнийн өсөлт буурахгүй, харин өсөх магадлалтай хэмээн мэдэгдэж байсан. Тэр ч байтугай, асар их хэмжээний нөөцтэй ямар нэгэн орд газар гэнэт олддоггүй л юм бол, нефтийн үнэ алгуур өссөөр 100-150 ам.доллар хүрнэ гэсэн таамаглалыг зарим нэг нь дэвшүүлж байсан. Энэ бүхэн ч өнөөдөр нэгэнт батлагдаж, бодитой болсон явдал. Анхаарал татсан өөр нэг таамаглал бол АНУ-д шатахуун түгээх цэгүүдэд борлуулагдах галлон бензиний үнэ 8 ам.долларт хүрч өргөн хүрээг хамарсан, гүнзгий хямрал өрнөж болох талаар дурдаж байжээ. (1 галлон = 3.8 литр)
Тэгэхээр яагаад өнөөг болтол бусад улс орнууд Нүүрс Шингэрүүлэх үйлдвэр барьж байгуулаагүй юм бэ? Хамгийн товч бөгөөд тодорхой хариултыг доорх зургаас харж болно. Газрын тосны үнийг тогтоох болон баримжаалахад АНУ-д ашиглагддаг нэг төрлийн газрын тос болох WTI баррел нефтийн үнэ 2010 онд хамгийн дээд цэгтээ буюу 100 ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байжээ. WTI-н таамаглал хамгийн өндөр магадлалтай гэж тооцогддог ажээ.
Хөрөнгө оруулагчидын шийдвэр гаргахад нөлөөлж буй өөр бусад хүчин зүйлүүд бий. Нүүрсийг шууд болон шууд бусаар, эсвэл энэ хоёрыг хослуулан ашиглах замаар шингэрүүлэх аргууд байдаг. Үүнээс шууд аргаар нүүрс шингэрүүлэх нь харьцангуй хямд үнэтэй нефть үйлдвэрлэх давуу онцлогтой, сүүлийн үеийн технологи юм. Мөн нүүрс шингэрүүлэх технологитой харьцуулахад харьцангуй хямд өртөгтэй нүүрсийг хийжүүлэх, хийг шингэрүүлэх өөр бусад технологиуд ч байна. Харьцангуй өмнөх үеийн, олон шат дамжлагатай эдгээр технологиудыг ашиглан үйлдвэрлэх эцсийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр гардаг байна. Иймээс зөв зүйтэй сонголт хийх шаардлагатай тулгарсан хөрөнгө оруулагчид нефтийн үнэ огцом унахаас жийрхэн, хүлээзнэж харзнасан байдалтай байж болох талтай. Зарим компаниуд нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэл эрхлэхээ түр зуур хойш тавин, хөрөнгө оруулалтын өнөөгийн үр ашигтаа түлхүү анхаарч буй нь бас нөлөөлж байж болох юм.
Гэвч Хятад, АНУ, Герман, Энэтхэг, Австрали, Индонези зэрэг орнууд өөрсдийн дотоод дахь хямдхан нөөц баялагтаа дулдуйдан нүүрс шингэрүүлэх технологийг хөгжүүлэх явдлыг туйлбартай хөхиүлэн дэмжиж байна. Тухайлбал, Хятад Улс нийт эрчим хүчнийхээ 30 орчим хувь, газрын тосны бүтээгдэхүүний 50 орчим хувийг импортолдог. Тус улсын хувьд үнийн өсөлт, гадаад зах зээлээс хамааралтай байх нь ямархуу байдалд хүргэж болохыг 2006 оны байдлаар өдөрт 3 сая баррел нефтийн бүтээгдэхүүн импортолдог байсан тоо баримтаас төсөөлж болох юм.
Нүүрс: Цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр
Яахын аргагүй сонирхол татах зүйл бол цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэлийн салбар болно. Өнөөдөр дэлхийн дахинд хэрэглэж буй цахилгаан, эрчим хүчний 40% орчимыг нүүрснээс гарган авч байна. Гэвч энэ тоо улс орнуудын хувьд харилцан адилгүй ба тухайлбал, Польш 94%, Өмнөд Африк 92%, Хятад 77%, Австрали 76% гэх зэргээр цахилгаан, эрчим хүчний хэрэгцээгээ нүүрсээр хангадаг байна. Харин манай улсын хувьд бараг 100% билээ. Сүүлийн жилүүдийн байдлаас ажиглахад, нүүрс нь байгалийн хий, усан болон цөмийн эх үүсвэрүүд, сэргээгдэх эрчим хүчнүүдээс илүү давшилттай хөгжиж буй эрчим хүчний эх үүсвэр юм. 2030 оны байдлаар ч 38%-ийг нийлүүлэх нүүрс гол эх үүсвэр хэвээр байх бөгөөд үлдсэн хэсгийг байгалийн хий 30%, уснаас гаргах цахилгаан эх үүсвэр 13%, цөмийн эрчим хүч 9%, харин эх үүсвэрүүд 6%, газрын тос 4%-ийг тус тус үйлвэрлэх ажээ.
Эдүгээ ажиллаж буй нүүрсний цахилгаан станцуудын технологи нь анхнаасаа нефтийг ашиглах нөхцөл боломжийг харгалзалгүй буруу шийдсэн, хэтэрхий үрэлгэн үнэтэй арга зам ажээ. Гэтэл нүүрс шатаан эрчим хүч үйлдвэрлэдэг ямар ч станц нүүрс шингэрүүлэх аргаар гаргаж авсан нефтийг ашиглах бүрэн бололцоотой. Түүнчлэн, ашиглагдаж буй цахилгаан станцуудын ашигт ажиллагааны түвшин нь 50% орчим байхад, өндөр даралттай шатаах зуух ашигладаг нүүрс шингэрүүлэх технологийг ашигласнаар дээрх түвшин 80% хүртэл нэмэгдэх юм байна. Энгийнээр хэлбэл, бид шатааж буй нүүрснийхээ тал хувийг ашиглаж байна гэсэн үг юм. Харин ч бүр хүрээлэн буй орчинд хор хөнөөлтэй хүхэр, меркури болон үнс зэрэг ялгарахгүйгээс гадна хий тортог, утаа үнэр багатай, илүү үр ашигтай, байгаль дэлхийд ээлтэй шийдэл болох юм байна.
Нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр харьцангуй тэргүүлж яваа улс бол манай өмнөд хөрш болно. Хятад улс хэдхэн жилийн дотор маш хурдацтай өсөн бойжиж, дэлхийн томоохон аж үйлдвэржсэн гүрэн болсон. Тус улсын эрчим хүчний эрэлт хэрэгцээ тоймлошгүй их бөгөөд ялангуяа үйлдвэрийн газрууд, орон сууц, сургуулиудыг цахилгаанаар хангах хүндхэн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай тулгарч байгаа билээ. Тэд багахан хэмжээний нефтийн нөөцтөй боловч маш их нүүрстэй. Гэвч, нүүрсний нөөц нь газар нутгынхаа хойд хэсэгт байрлаж байгаа бол, аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлт нь өмнөд хэсэгтээ өрнөж байгаа билээ. Аугаа том газар нутагтай Хятад улсын зам тээвэр, төмөр замын өнөөгийн нөхцөл байдал тааруухан, ойрын ирээдүйд шаардлага хангахүйц хэмжээнд хүрч хараахан амжихгүй хэмээн эх сурвалжууд дурдаж байна. Гэвч тэд хатуу нүүрсийг тээвэрлэх хүндхэн асуудлыг шийдэж чадлаа ч, зөөж авчирсан нүүрсээ шатааж агаар орчиноо бохирдуулсан хэвээр л байна. Үүний оронд нүүрсээ шингэрүүлэн хоолойгоор шахан дамжуулах нь эцсийн дүндээ хямд төсөр тусахаас гадна хамаагүй хялбархан, илүү ухаалаг арга зам болох нь дамжиггүй
Хятад улс нүүрс шингэрүүлэх үйлдвэртэй болох анхны оролдлогоо 1999 онд хийсэн ба жилийн 500,000 тоннын хүчин чадалтай уг төсөл нүүрсний чанараа дутуу шинжилснээс болж бүрмөсөн зогссон байна. Улмаар 2001 онд энэ чиглэлийн 863 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал боловсруулагдаж байснаас өнөөдөр 30 орчим нь нарийвчилсан төлөвлөлт хийх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах шатандаа явж байна. Харин 2001 оноос АНУ-н технологийг ашиглахаар тууштай ажилласаны үр дүнд Шиньхуа групп санаачлагыг гартаа авч, Өвөрмонголын Ордосд дэлхий дээр анхны томоохон гэж зүй ёсоор тооцогдох нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг 2008 онд ашилалтанд оруулах гэж байна. Энэ бүхнээс шалтгаалан, бүх хятадын аж үйлдвэрлэлийг чиглүүлэн зохицуулах үүрэг бүхий Үндэсний Хөгжил, Шинэчлэлтийн Хорооноос “Нүүрс Шингэрүүлэх салбарын талаар баримтлах Үндэсний Хөгжлийн Хөтөлбөр” батлагдан гарахаас нааш энэ чиглэлээр хэрэгжүүлэх шинэ төслүүдэд хатуу хяналт тавьж ажиллах удирдамжыг орон нутгийн удирдлагуудад хүргүүлжээ. Нүүрс шингэрүүлэх асуудлыг бодитой ажил болгоход түүнд хэрэгцээтэй нүүрс, ус болон хөрөнгө мөнгөний хангалттай нөөцтэй байх шаардлагатайн дээр экологи, хүрээлэн буй орчин, технологи зэрэгт тавигдах стандартын өндөр шаардлагуудыг хангах ёстой. Энэ бүхэнд харалган хандах нь төслийн хэрэгжилтийг тогтворгүй болгохоос гадна үндэсний эдийн засаг, түүний эрүүл хөгжилд сөргөөр нөлөөлөх талтай гэж ҮХШХ-ны мэдэгдэлд дурджээ. Иймээс ч, 3 сая тонноос бага хүчин чадалтай үйлдвэр байгуулах төсөлд засгийн газрын зүгээс зөвшөөрөл олгогдохгүй хэмээн эх сурвалжийн мэдээлж байна.
Нүүрс: шатахууны эх үүсвэр
Сонирхол ихээхэн татаж буй өөр нэг зүйл бол бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон автомашин ба түүний эрэлт хэрэгцээ дэлхий дахинд өсөн нэмэгдсээр байна. Өнөөдөр тээврийн хэрэгсэлүүдийг хөдөлгөхөд шаардагдаж буй нийт шатахуун, түлшний 96% орчимыг газрын тосноос гарган авч байна. 1970 онд нийтдээ 200 сая хүрэхгүй байсан автомашины тоо 2006 онд 700 сая илүүтэй болсон байна. Дэлхийн Эрчим Хүчний Байгууллагын таамаглаж буйгаар 2030 онд дэлхийн автомашины тоо даруй 1.5 тэрбумд хүрэх ба ялангуяа хөгжиж буй орнуудад автомашины хэрэглээ гурав дахин нэмэгдэх ажээ. Үүний хажууд, 100,000 гаруй тээврийн хэрэгсэлтэй манай улс өчүүхэн мэт санагдаж болох ч, Улаанбаатрынхаа гудамжинд багтаж ядан түгжрэн бухимдаж яваа бидний хувьд томоохон асуудал юм.
Сүүлийн жилүүдэд байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэлийг түлхүү нийлүүлэх шаардлагыг хангах, хэрэглэгчидийн хүсэн хүлээж буй илүү үр ашигтай автомашин үйлдвэрлэх асуудлуудыг уялдуулах хүндхэн даваатай үйлдвэрлэгч компаниуд тулгарч байгаа. Иймээс ч тэд хүрээлэн буй орчинд ээлтэй, цахилгаан-бензинийг хослуулах гибрид автомашинуудыг аль болох богино хугацаанд, их хэмжээгээр үйлдвэрлэн нийлүүлэх ажилдаа ханцуй шамлан орцгоосон. Гэтэл ойрын ирээдүйд цахилгаан-дизель түлшийг хослуулан ашиглах гибрид автомашин нь хэрэглээнд илүүтэй нэвтэрч эхлэх магадлал өндөртэй байх төлөв байдал ажиглагдаж эхэлжээ. Бензин болон дизель түлш хоюуланг нь нүүрснээс гаргаж авдаг ба эдгээр нь газрын тосноос гаргаж авдаг шатахуунаас харьцангуй цэвэр бүтээгдэхүүн ажээ. Мөн дээрх хоёр төрлийн шатахууныг нүүрснээс гаргасан нефтьнээс нэрж боловсруулах арга, ашигт ажиллагааны түвшин нь ойролцоо аж. Нөгөө талаасаа, хөдөлгүүрийн хүч чадлыг бүрэн дүүрэн ашиглах, гүйцэтгэлийн илүү сайн үзүүлэлттэй түлшийг ашиглах бололцоо бүрдүүлж байгаа юм. Ялангуяа, нүүрснээс гаргасан дизель түлш нь агаар мандлыг бохирдуулах бодис бага ялгаруулахын зэрэгцээ бидэнд илүү их замыг туулах боломж олгоно.
Хүн амынхаа тоогоор тэргүүлэгч Хятад болон Энэтхэг улсууд автомашин үйлдвэрлэлийн зах зээлд хүч түрэн орох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цаг мөч хэзээ мөдгүй болсон. Эдгээр улсууд дотоодын асар том зах зээлээ хангах эхний алхамаа хэрэгжүүлэх, улмаар гадаад зах зээлд амжилттай гарахад ялангуяа өөрсдөө үйлдвэрлэх цэвэр шатахуун нь хүчтэй зэвсэг болж болох талтай. Тэртээ тэргүй түүхий нефтийн зах зээлээс хамааралтай, дээр нь үйлдвэрлэлийн өндөр өртөг зардлаас шалтгаалан хямарч буй автомашин үйлдвэрлэгч мангасуудад ч томоохон дарамт үзүүлж, хүндхэн цохилт өгөх нь дамжиггүй бизээ. Иймээс ч автомашин үйлдвэрлэгчид гибрид автомашины үйлдвэрлэлийг эхлүүлэхээр зэхэж буй цогц өөрчлөлтийн төлөвлөгөөгөө түр хойшлуулж, юуны түрүүнд нүүрс шингэрүүлэх аргаар гаргаж авсан шатахууныг илүүтэй сонирхон, судалгааны ажилд ихээхэн хөрөнгө хаяцгааж эхэлжээ.
Төгсгөл хэсэг буюу эхлэл
Монгол Улсын шийдвэр гаргагчид Нүүрс Шингэрүүлэх технологийг нэвтрүүлэн, нутагшуулах төрийн бодлогоо даруй тодорхойлох хэрэгтэй. Ингэхдээ, өнөөдөр барууны ертөнцөд моодонд ороод байгаа био түлшний асуудалтай адилтган жишиж, био түлшний үйлдвэрлэлийг татвар болон санхүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар хэрхэн дэмжиж буй тэдний туршлагыг судлаж үзэх нь илүүдэхгүй. Нөгөө талаасаа, асуудлын мөн чанарыг сайтар ойлгоход хялбар дөхөм байж болох талтай. Нүүрс Шингэрүүлэх технологи болон био түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудалд олон нийтийн дэмжлэгийг авахад дөхөм үзүүлэх, адил төстэй олон хүчин зүйл, онцлог талууд бий. Тэгэхээр, барууны улс төрчид био түлшний асуудлыг аль өнцгөөс нь харж байна гэдгийг сонирхож үзье. Нэгдүгээрт, үйлдвэрлэлүүд уналтанд орсон орон нутгийн түвшинд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тул сонгогчдын саналыг авахад улс төрчдөд ашигтай тусдаг байна. Хоёрдугаарт, улам бүр барьц муутай, тогтвортой бус болж буй улс орнуудаас эрчим хүчний хувьд хамааралтай байх нь аюулгүй байдалд сөрөг үр нөлөө үзүүлнэ хэмээн итгэж, санаагаа зовоох болсон барууны сонгогчид болон хөрөнгө оруулагчидын тоо их хэмжээгээр нэмэгдэх болсон. Гуравдугаарт, байгаль орчинд ээлтэй, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх тул байгаль орчны төлөө тэмцэгчидийн зүгээс дэмжлэг хүлээн авах магадлал өндөр байгаа зэрэг болно.
Манай нөхцөлд, улс орны маань хувь заяаг шийдэхэд оролцож буй аливаа нам, ашиг сонирхолын зөрчилтэй бүлэглэлүүд Монгол Улс Нүүрс Шингэрүүлэх үйлдвэртэй болох тухай асуудлыг үндэсний тэргүүлэх чиглэлийн бодлогод тусган багтаах, нэгдсэн бодлого баримтлах, тууштай ажиллах улс төрийн хүсэл эрмэлзлэлээ нэгтгэх хэрэгтэй. Одоо мориноосоо буух цаг болсон. Энэ бол ирээдүйг бүрхэгдүүлэх “хүүхдийн 10,000 төгрөг”, унаж тустал нь урхидах “эх орны хувь - хишиг” ч биш. Харин бидэнд заяасан хувь тавилан, бидний биелүүлэх үүрэг хариуцлага юм.
Энэ бүхнийг нуршиж эхлэхээс урьдаж эхэн хэсэгтээ дурдсан тэрхүү нийтлэлээс хоёр зүйлийг дахин энд давтая. Монголчууд зєвхєн цэрэг дайны хvчээр бус “шинжлэх ухааны аргаар” амжилтанд хvрсэн хэмээн 13-р зуунд барууны нэгэн мэргэний айлдсаныг ишлэл татаж, монголын малчин євлийн бэлтгэлээ базаахдаа аарцаа хатаан ааруул бэлтгэж, махаа хатаан борцоо бэлтгэдэг шиг сэтгэх ёстой болохыг сануулсан. Аз билэгшээж, монголчууд бидэнд итгэл тээсэн ерөөлд тань талархаж буйгаа илэрхийлье.
Ямартаа ч өнөөдрийн байдлаар Нүүрс Шингэрүүлэх технологид дэлхийн улс орнууд, олон компаниуд хөрөнгө оруулалт хийж байна. Та бидний өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж, улс орны хөгжлийг чөдөрлөх инфляцийг өөгшүүлж буй нефть, тэнгэрт тулталаа гаарч буй түүний үнэ гэх мэтийн учир зүйг олохгүй будлихын сацуу бухимдаж суугаагаа түр зуур ч атугай мартагная. Харин үнэхээр л улс орны маань хөгжил дэвшил, алс хэтийн ирээдүйд хэрэгтэй гэж үзэж байгаа бол нүүрсийг шууд болон шууд бус аргаар шингэрүүлэх технологиор гаршиж, дадлагжсан дэлхийн мэргэжилтэнгүүд болох Headwaters, Syntroleum Corp, Rentech, Sasol компаниудын талаар та нэг сонирхож үзээрэй.
from Oldman
1 comment:
[url=http://pittsburghmom.com/members/Pokimon2010/default.aspx/][img]http://i048.radikal.ru/0910/57/9a759e833d4a.jpg[/img][/url]
10603 movies of lure DVD dignity
We secure thousands of the hottest movies you've been waiting to ready for! And they're infrequently ready in Hi-Def!
These movies are playable on most viewing devices including iPod, PDA (HandHelds), PC, DVD & DivX players.
There are indubitably no limits. Download as much as you penury with incredibly high speeds. No additional software is required!
Really click on a tie, download a movie and guard it on your favorite player.
[size=4][url=http://pittsburghmom.com/members/Pokimon2010/default.aspx]Sign Up[/url] today and forget about buying or renting DVDs offline. [/size]
[url=http://movies.aoaoaxxx.ru/][img]http://s43.radikal.ru/i102/0910/37/6c734f3ca5fb.jpg[/img][/url]
[url=http://pittsburghmom.com/members/Pokimon2010/default.aspx][b]TOP 40 BEST Movies:[/b][/url]
Kicking the Dog
Affair of the Necklace, The
Dreamcatcher
Caprica
Prey for Rock & Roll
Immigrants (L.A. Dolce Vita)
My Sister's Keeper
Austin Powers: The Spy Who Shagged Me
Backwoods, The
Minotaur
Dive Bomber
15 Minutes
Downloading Nancy
Martin and Lewis
Syngenor
John Tucker Must Die
Broken Trail
Devil's Own, The
Scooby-Doo! and the Monster of Mexico
Robin Hood: Men in Tights
Bat*21
Starsky & Hutch
International, The
Extreme Ops
King Kong vs. Godzilla
Skulls III, The
Barbie of Swan Lake
Spider Woman, The
Slap Shot
Blades of Glory
[url=http://feedbeast.com/forum/members/mutiolshanniko.aspx]Omen, The [/url]
[url=http://www.netknowledgenow.com/members/stefanefremenk.aspx]15 Minutes [/url]
[url=http://askmecode.com/members/suhajljakuvikin.aspx]Sabrina [/url]
[url=http://exchange.si/members/antonmushketov4.aspx]Shakespeare in Love [/url]
[url=http://blogs.mynd.ath.cx/members/kornejvernachev.aspx]Dogville [/url]
[url=http://ivoroling.nl/members/abdulvahidgli.aspx]Blade: Trinity [/url]
[url=http://feedbeast.com/forum/members/mutiolshanniko.aspx]Madhouse [/url]
[url=http://askmecode.com/members/suhajljakuvikin.aspx]Leviathan [/url]
[url=http://james-e-morris.com/csjem/members/evgenijkrivoshe.aspx]Cool Runnings [/url]
[url=http://rfidguru.eu/members/nadzhiblozhnikov.aspx]Redbelt [/url]
Post a Comment