Sunday, March 25, 2007

Нүүрснээс синтетик хий, шингэн түлш рүү

Манай орон байгалийн баялагийн хувьд чамгүй нөөцтэй харин түүн дотор хамгийн их нөөц нь нүүрс. Таамаг нөөцөөр 150 тэрбум тонн нарийвчилсан хайгуулаар тодорхойлсон нөөц нь 20 гаруй тэрбум тонн. Сүүлийн үеийн технологийн дэвшил, болон хуучин технологио сайжруулан нүүрсийг олон янзаар боловсруулдаг болоод байна. Нүүрсийг боловсруулан аливаа даавар болон эцсийн бүтээгдэхүүн олныг үйлдвэрлэх болжээ. Ойрын хэдэн жилүүдээс, дэлхийн нефтийн нөөцийн багасалт, үнийн хөөрөгдөл зэргээс нүүрсийг боловсруулах асуудал илүү ихээр тавигдаж байна. Урьд нь нефть, нефтийн бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэгдэн нүүрсийг ашиглах зэргээс хамааран нүүрсийг төдий л тоохгүй байлаа. 2000 оноос нефтийн нөөцийн хомсдолоос шалтгаалан түүнийг орлох бусад эх бүтээгдэхүүн, эх сурвалжуудыг эрчимтэй хайж эхэлсэн. Мөн энэ үетэй зэрэгцэн нүүрсний үнэ өссөж түүнийг боловсруулах технологиуд эрчимтэй судлагдан хөгжүүлж эхэлсэн.

Нүүрсийг хэрхэн боловсруулж ямар ямар бүтээгдэхүүн гарган авч буй, болох зэргийг хүмүүст танин мэдүүлэх зорилгоор энэхүү блогийг нээлээ.

Нүүрсийг дараах хэдэн аргаар хэрэглэж байна.

1. Нүүрсийг олборлон шууд шатаан хэрэглэх

2. Нүүрсийг хийн түлш болгох /synthetic gas/

3. Нүүрсийг шингэн түлш болгох /diesel and gasoline/

4. Нүүрсийг боловсруулан DME /Dimetane Ethilin/


Энэ бичлэгтээ өөрийн судалж мэдсэн бас монголд хэрэглэн хэрэгжиж эхлээд буй /2/ буюу хийн түлш гарган авах аргын талаар товч тайлбар болон боломжийн талаар бичье гэж шийдлээ. Нүүрсийг хийн түлш буюу бидний мэдэх газ гарган авах хэд хэдэн арга байдаг байна.

  1. Энгийн арга буюу үет давхарган хийжүүлэлт
  2. Шингэн буюу хөдөлгөөнт ултай хийжүүлэлт
  3. Нунтаг буюу Тоосруулан хийжүүлэлт
Эдгээр аргуудын хамгийн энгийн буюу одоогоор өргөн хэрэглэгдэж буй арга болох үет давхарган хийжүүлэлтийн талаар:

Энэ аргыг манай компани ашиглан одоогоор нэг станц байгуулаад байна. Дараагийн станц нь 2007 оны 6-7 сард ашиглалтанд өгөх бодолтой байгаа. Энэ арга нь нүүрсийг Энгийн хийжүүлэх зуух гэх хийжүүлэлтийн зууханд оруулж дээрээсээ доош боловсруулах арга юм. Дээрээсээ эхний давхарга нь нүүрсэн давхарга буюу нирэгдэх давхарга, дараах нь галын давхарга, түүний доод давхарга нь үнсэн давхарга юм. Нирэгдэх давхаргын дээд хоосон зайд нь урвалдах давхарга байна. Нүүрс дээрээсээ орж, эхний үед нирэгдээд, дараах үедээ, шатаж, үнс болон зуухнаас гарна. Дээд талын хоосон зай буюу хий үүсэж буй давхаргаас зуухны гадагш хий гарна. Зуухны доод талаас агаар уурын холимогийг өгч хийжүүлэлтийг дэмждэг. Зуухнаас гарсан хийг цэвэрлээд шууд хэрэглэж болно. Одоогоор манай компани хийг цэвэрлэн цахилгаан үйлдвэрлэхэд хэрэглэж байна. Энэ төсөл нь Хөдөөгийн төвийн эрчим хүчнйи системд холбогдох боломжгүй сумдын цахилгааны асуудлыг шийдхэд зориулан бага хүчин чадалтайгаар ашиглалтанд оруулаад байна.

1 тн нүүрснээс түүний шинж чанраас хамааран 3000-3300 м3 нүүрсний хий ялгардаг. Хийн илчлэг нь 1600-2200 ккал/м3 байдаг.


Бусад хийжүүлэлтийн болон шингэн түлшний аргуудыг дараа дараагийн бичлэгтээ бичье.


О.Гончигдорж УУИ

2007.02.15

2 comments:

Unknown said...

Гарч буй хий нь, түүхий нүүрснээсээ илчлэгээр илүү юу? Өөрөөр хэлбэл нүүрсийг шууд хэрэглэж шатааснаас дээр үү?

Мика /美香/ said...

Нүүрсийг шатааж шингэн түлш буюу Газ болгодог гэлээ.
Би буруу ойлгож байж магадгүй юм. Энэ газ нь одоо Монголын такси хэрэглэж буй газ мөн үү? эсвэл хийн плика эд нарт хэрэглэдэг үү? Ер нь шингэн түлшний зориулалт нь юу вэ? Энэ талаар бичиж тавьбал надад их сонирхолтой байна.