Нүүрсийг хэрхэн боловсруулж ямар ямар бүтээгдэхүүн гарган авч буй, болох зэргийг хүмүүст танин мэдүүлэх зорилгоор энэхүү блогийг нээлээ.
Нүүрсийг дараах хэдэн аргаар хэрэглэж байна.
1. Нүүрсийг олборлон шууд шатаан хэрэглэх
2. Нүүрсийг хийн түлш болгох /synthetic gas/
3. Нүүрсийг шингэн түлш болгох /diesel and gasoline/
4. Нүүрсийг боловсруулан DME /Dimetane Ethilin/
Энэ бичлэгтээ өөрийн судалж мэдсэн бас монголд хэрэглэн хэрэгжиж эхлээд буй /2/ буюу хийн түлш гарган авах аргын талаар товч тайлбар болон боломжийн талаар бичье гэж шийдлээ. Нүүрсийг хийн түлш буюу бидний мэдэх газ гарган авах хэд хэдэн арга байдаг байна.
- Энгийн арга буюу үет давхарган хийжүүлэлт
- Шингэн буюу хөдөлгөөнт ултай хийжүүлэлт
- Нунтаг буюу Тоосруулан хийжүүлэлт
Энэ аргыг манай компани ашиглан одоогоор нэг станц байгуулаад байна. Дараагийн станц нь 2007 оны 6-7 сард ашиглалтанд өгөх бодолтой байгаа. Энэ арга нь нүүрсийг Энгийн хийжүүлэх зуух гэх хийжүүлэлтийн зууханд оруулж дээрээсээ доош боловсруулах арга юм. Дээрээсээ эхний давхарга нь нүүрсэн давхарга буюу нирэгдэх давхарга, дараах нь галын давхарга, түүний доод давхарга нь үнсэн давхарга юм. Нирэгдэх давхаргын дээд хоосон зайд нь урвалдах давхарга байна. Нүүрс дээрээсээ орж, эхний үед нирэгдээд, дараах үедээ, шатаж, үнс болон зуухнаас гарна. Дээд талын хоосон зай буюу хий үүсэж буй давхаргаас зуухны гадагш хий гарна. Зуухны доод талаас агаар уурын холимогийг өгч хийжүүлэлтийг дэмждэг. Зуухнаас гарсан хийг цэвэрлээд шууд хэрэглэж болно. Одоогоор манай компани хийг цэвэрлэн цахилгаан үйлдвэрлэхэд хэрэглэж байна. Энэ төсөл нь Хөдөөгийн төвийн эрчим хүчнйи системд холбогдох боломжгүй сумдын цахилгааны асуудлыг шийдхэд зориулан бага хүчин чадалтайгаар ашиглалтанд оруулаад байна.
1 тн нүүрснээс түүний шинж чанраас хамааран 3000-3300 м3 нүүрсний хий ялгардаг. Хийн илчлэг нь 1600-2200 ккал/м3 байдаг.
Бусад хийжүүлэлтийн болон шингэн түлшний аргуудыг дараа дараагийн бичлэгтээ бичье.
О.Гончигдорж УУИ
2007.02.15
2 comments:
Гарч буй хий нь, түүхий нүүрснээсээ илчлэгээр илүү юу? Өөрөөр хэлбэл нүүрсийг шууд хэрэглэж шатааснаас дээр үү?
Нүүрсийг шатааж шингэн түлш буюу Газ болгодог гэлээ.
Би буруу ойлгож байж магадгүй юм. Энэ газ нь одоо Монголын такси хэрэглэж буй газ мөн үү? эсвэл хийн плика эд нарт хэрэглэдэг үү? Ер нь шингэн түлшний зориулалт нь юу вэ? Энэ талаар бичиж тавьбал надад их сонирхолтой байна.
Post a Comment