Thursday, June 28, 2007

Outsourcing ийн ажлуудын тендер

Дэлхий хавтгай болоод, хүмүүс хаанаас ч наана ч ажиллах болжээ.
Саяхан энэ талаар үзэж байгаад сайт оллоо.

Андууд сонирхоорой.

https://www.elance.com/
http://www.getafreelancer.com
http://www.outsourcing.org

Хүндэтгэв

Saturday, June 23, 2007

Вэб болон программ бүтээгчдэд

Би саяхан нэгэн программын хэдэн айкон, баттон хэрэг болоод хайж байгаад энэ сайтыг оллоо. Найзуудад энэ хэрэгтэй байж магад гэж бодоод орж үзээрэй.

http://www.iconarchive.com/

Амжилт хүсье.

Friday, June 22, 2007

Монголд мөнгө угаах шаардлагаггүй

Хэн нэгэн таныг бохир мөнгөтэй байна уу үгүй юу шалгахгүй учир та заавал мөнгөө угаах шаардлагаггүй. Та хаанаас ч, хэнээс ч хэдэн төгрөг олсон хэнд ч тайлагнах шаардлагаггүй.
Таныг зүгээр л хүмүүс "Аан, энэ чинь нөгөө тийм дарга", эсвэл "тендерийн коммиссын гишүүн" гэх мэтээр хэлж, тэгэлгүй яахав дээ гэж ойлгоцгооно. Энэ одоо манай нийгмийн нэгэн байх ёстой зүйлүүдийн нэг.
Гэхдээ саяхан нэг телевизийн реклам харлаа. Тэнд хүү нь ааваасаа "Та энэ машиныг цалингаараа авсан уу" гэж асуух юм. Тэрийг харсан та, хэзээ надаас хүү минь ингэж асуух болоо гэсэн бодол төрсөн гэж найдах юм. Энэ реклам сүржин нэртэй даржин байгууллагын захиалгаар гарсан гэсэн. Гэвч нөгөөдүүлд нэгийг бодогдуулсан байх хэмээн найдмаар.
Бидний мэдэх өндөр хөгжилтэй оронд, аливаа хүний бүхий л мэдээлэл нэгэн цогц системд бүртгэгдэн байдаг учир хэн хэзээ хаана ямар орлого олж, ямар зарлага гаргасан нь тодорхой, энэ тохиолдолд тэнд заавал бохир мөнгийг угаах шаардлага гардаг байна. Эс бөгөөс, түүнийг хаанаас ийм орлого олсоныг тайлбарлахыг шаардах болно.
Тухайн хүн тус нийгмийн нэгэн бүрэлдэхүүн, гишүүн бөгөөд бүхий харилцаа нь зөв, үнэн байлгахыг төр биш нийгэм нь өөрөө шаардах юм.