Компани бүрт хүний нөөцийн бодлого чухал байдаг. Хүний хөгжлийн талаар компаний топууд юу бодно вэ. Компанийг авч явах залуу инженерүүдэд юу шаардлагатай вэ.
IT инженерийн хувьд компани гэдэг бол “галт тэрэг” юм.
Хүн өөрийн очьё гэсэн газартай байж, тийш явах “галт тэрэг”-ийг сонгон суудаг. Инженерийн хувьд ч мөн үүнтэй адил. Инженер бүрт өөрийн зорьж буй career байх бөгөөд тийш чиглэж буй компанийг сонгон орж ажилладаг болов уу.
Өөрөөр хэлбэл компаний хувьд аль болох олон инженерийг байлгахын тулд сонирхолтой чиглэлд явахыг хичээхгүй бол болохгүй гэсэн үг.
Чадварлаг инженерийн байх газарт хүн цугладаг
IT компани нь ямар бүрэлдэхүүнээс тогтдог вэ. Задлан үзвэл эцсийн эцэст “хүн”-ээс бүрдэж байдаг. Тухайн компаний соёл, орчиныг үүсгэх нь хүн билээ. Өөрөөр хэлбэл хүнийг аль болох тогтвортой, чадвартай байлгахаар зохицуулах нь компаний үүрэг юм.
Чадварлаг хүн байхад улам чадварлаг хүмүүс цуглах спирал үүсдэг.
IT инженер нь, өөрөөс нь чадварлаг нөхөр байх бол өөрийн чадвар нэмэгдэнэ гэж үздэг. Юу ч байхгүй компанид 5 жил ажилласнаас, “мундаг” нөхдүүдтэй хамт 5 жил байх нь гарцаагүй давуу тал. Тэгээд тийм инженерүүдтэй компани нь “сонирхолтой” ажил авч чадах учир “тэр компани мундаг шүү” гэж инженерүүдийн ертөнцэд үнэлэгддэг. Ийм спирал үүсэх нь IT компаний хувьд сайн нөхцөл гэж хэлэх биз.
Мөн IT инженерийн хувьд motivation нь цалингаас гадна хийхэд урамтай, career-т нэмэр болох ажил юм. Компаний хувьд ”сайн” ажил авдаг байх нь инженерүүдийг олж авах нэг давуу тал болно.
Career vision-тай байх
Инженер бүр өөрийн career vision-тай байх хэрэгтэй.
IT компани нь инженерийг тэтгэвэрт гартал нь асарч халамжлахаар биш юм. Тийм учраас өөрийн байр суурьгүйгээр моод хөөх болон өгөгдсөн ажлыг л хийж суух инженерийн хувьд бол явах зам тодорхой бус. Өөрөө “өөрийн зам”-ыг олж тодорхой болгохгүй бол инженер хүний хувьд зөвхөн ажлаа хийгээд явах нь хэцүү билээ.
IT инженерийн хувьд ажлаа солих нь ч бас хэрэгтэй
Чадварлаг инженерийг аль болох удаан хугацаатайгаар компанидаа байгаасай гэж хэлэх захирал: “IT инженер гэдэг байр суурьнаас бол, өөрийн чадлыг шалгахын тулд 10 жил зэргийн хугацаатайгаар компаниа сольсон нь дээр гэж боддог” гэж хэлэх аж. Энэ нь дараах учиртай гэнэ.
1 компанид 5 жил ажиллахад улам л баймаар санагдаж, өөрийн чадлаар ажлаа хийж чадаад байна уу, хүрээлэх орчин сайн болохооp ажлаа хийж чадаад байна уу гэдгээ мэдэхээ больчихдог. Тэр тусмаа удирдах зөвлөлд очихоор тийм болчих гээд байдаг. Инженер талаасаа ажлаа сайн хийж явахын тулд, заримдаа өөрийн чадлаа шалгаж мэдрэх хэрэгтэй гэж боддог.
Энэ захирал өөрийн тухай ярихдаа, “би өөрийн хийе гэсэн юмаа хийхийн төлөө олон ажил сольсон. Ажил солихдоо дуртайдаа бус, харин өөрийн хиймээр байгаа зүйлээ улам сайн хийж чадах газрыг хайтал тэр нь ажил солих байдалд хүрсэн юм” гэжээ.
Өөрөөр хэлбэл дээрх захирал өөрийн career-т хүрэхийн тулд “галт тэрэг”-ээ солиж суусаар байсан болж байна.
Хүнтэй харьцах чадвартай болох
Ерөнхий төсөөлөлөөр бол “IT инженер, хүнтэй харьцахдаа муу хүнд ч гэсэн тохирсон мэргэжил” гэж бодогддог.
Гэтэл төсөл дээр гарч буй асуудлуудын ихэнх хувь нь хүнээс хамааралтай хэсэгт гарч байдаг. Програмчиллын асуудлаас шалтгаалсан тохиолдол бараг байдаггүй. Харин ч хүнтэй харьцахдаа сайн бол асуудлыг урьдчилан сэргийлж, шалтгааныг түргэн олж чаддаг.
Технологийг бизнес салбарт ашиглахын тулд, инженерийн дурын бодлоор систем хөгжүүлэлт хийх явдал мэдээж байхгүй. IT инженерт хэрэглэгчтэй communication хийнгээ, аль хэсэгт бидний технологийг оруулж болох вэ гэдгийг харж чадах чадвар чухал юм.
“Communication чадвартай хүн инженерт тохирно” гэдэг ийм шалтгаантай.
Шинэ “нэмүү өртөг” (value-added)-ийг бий болгох
Томоохон технологи, чадвараар бусад компаниас ялгарах явдал бол цаашид өөрчлөгдөхгүй. Улам өндөр нэмүү өртөгийг чиглэх хэрэгтэй.
Хэрэглэгч “ийм систем хийгээд өг” гэдэг. Гүйцэтгэгч “хэлснээр нь хийнэ” гэсэн байр суурьтай. Гэтэл үнэндээ хэлснээр нь хийхэд болохгүй байх тохиолдол бий. Хэлснээс нь өөр зүйл хийсэн нь сайн болох тал ч байдаг. Энэ тохиолдолд хэрэглэгчийн хувьд “хэрэгтэй систем” нь хийгдэхгүй байх байдалд ордог.
Эндээс хэрэглэгч болон гүйцэтгэгчийн хооронд ороод, хэрэглэгчийн үнэхээр хүсээд байгааг нь бий болгохын тулд ямар системээр хөгжүүлбэл болох тал дээр гүйцэтгэгчид чиглэл өгөх үүргийг гүйцэтгэх шаардлага гарч ирнэ.
Хэрэглэгчид үнэхээр хэрэгтэйг нь зааж өгч, гүйцэтгэгчид туслах энэ үүрэг нь технологийн мэдлэг болон communication чадваргүйгээр хэзээ ч хийж чадах зүйл биш юм.
Энэ л нэмүү өртөг болох хэрэг шүү дээ.
Дүгнэлт
Технологийн чадвар болон харилцааны чадвар эзэмшсэн, түүнийгээ тохирсон газар нь ашиглаж чадах инженер болох хэрэгтэй.
from http://dn.usi.mn/tiki-index.php?page=Ace_engireer
No comments:
Post a Comment