Шаагих бороон дуслууд нулимсыг минь даган намуухан эгшиглэж
Зүрх сэтгэлийн гансраа цагын уртад замхрах агшин зуур
Дурлалын тухай чамтайгаа ярилцъя
Унах цасны ширхэгүүд уруулыг мины шүргэн эргэлдэн наадаж
Уйлах зүрхний шаналал амьдралын эргэлтэнд мартагдах тэрхэн зуур
Хайрын тухай чамтайгаа дуулъя
Зулзаган шувуухайн дуу сэтгэлийг тойрон зөөлөн уянгалж
Янаг улаан уруулын халуун амьсгаа биед минь ойртох хаврын орой
Хоёул ертөнцөөс тасарч
Хослон жаргамуй
No comments:
Post a Comment