Friday, December 7, 2007

Судалгааны дүн гарлаа

Оюутолгой төсөлд хөрөнгө оруулалт хийсэн "Рио тинто" компани "Сант марал" судалгааны төвөөр судалгаа хийлгэжээ. Асуудал нь мэдээж хэрэг Оюутолгой төслийг яаралтай эхлүүлэх шаардлагатай эсэх талаар. Харин судалгааны дүн тэднийг ч өөрсдийг нь гайхашруулсан гэнэ. Учир нь судалгаанд оролцсон Улаанбаатар хот болон Хэнтий, Хөвсгөл, Өмнөговь Ховд, Баян-Өлгий аймгийн 1665 хүний 1025 нь буюу 79,5 хувь нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй батлах нь зүйтэй гэсэн байна. "Сант марал" төвийн тэргүүн Л.Суматигийн хэлснээр бол хот хөдөөгийн 1665 хүн хамруулсан судалгаа харьцангуй том бөгөөд 20-оос 19 хувийн магадлалтай юм байна.

Оюутолгойн төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн намар УИХ-хэлэлцээд буцаасан. Хэрвээ гэрээ батлагдахгүй бол бид үйл ажиллагаа явуулах болон санхүүжилт хийхээ хойшлуулсаар байх болно гэж "Айвенхоу майнз" болон "Рио тинто" компанийнхан мэдэгдсэн. "Рио тинто" компанийн суурин төлөөлөгч ноён Эндрю Катбертсон "Аль аль талдаа үр ашигтай энэхүү гэрээг удахгүй батлах байх гэж найдаж байна. Шинэ Ерөнхий сайд Оюутолгой гэрээг яаравчлуулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна лээ. Тийм болохоор Засгийн газар эмхлэгдэн байгуулагдсаны дараа энэ талаар ярилцах байх. Ирэх долоо хоногт уулзаж үйл ажиллагаагаа танилцуулах байх аа" гэлээ.



From:

http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=3795

No comments: