Monday, December 3, 2007

Малчид удахгvй єнгєт телевиз vзэж, интернэтээр аялах болно

Д.Энэбиш,


Єнгєрсєн долоо хоногт Тvлш, эрчим хvчний салбарынхан УИХ-ын чуулганаар саяхан баталсан Сэргээгдэх эрчим хvчний тухай хуулиа хvлээн авав. Энэхvv хуулийн талаар Сэргээгдэх эрчим хvчний vндэсний тєвийн дарга Н.Энэбиштэй ярилцлаа.

-Уг хуулийн гол зорилго, ач холбогдол юунд чиглэж байгаа вэ?
-Єнгєрсєн оны зургадугаар сард УИХ-аас Сэргээгдэх эрчим хvчний vндэсний хєтєлбєр баталсан. Энэ хєтєлбєрт Монгол Улсын сэргээгдэх эрчим хvчний салбарыг 2005-2020 он хvртэл хєгжvvлэх стратегийг тодорхойллоо. Хєтєлбєрийн гол зорилт нь байгаль орчинд халгvй сэргээгдэх эрчим хvчний эх vvсвэрийг єргєн ашиглах замаар манай улсын эрчим хvчний нийт vйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хvчний эзлэх хувь хэмжээг эрс нэмэгдvvлэхэд чиглэнэ.

Єнєєдєр манай нийт эрчим хvчний vйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хvчний эзлэх хэмжээ дєнгєж 0.8 хувь байгаа. Тэгэхлээр цаашид энэ хэмжээг 2012 онд 3-5, 2020 он гэхэд 20-25 хувьд хvргэхээр тєлєвлєсєн. Энэ бол маш том зорилт. Дэлхийн улс орнууд єнєєдєр нефть, нvvрс зэрэг уламжлалт тvлшийг ашиглахад тулгуурласан эрчим хvчний єнєєгийн системээс татгалзаж, сэргээгдэх эрчим хvчний эх vvсвэрийг єргєн ашиглахад чиглэсэн эрчим хvчний хангамжийн тогтвортой бvтэц рvv шилжиж байна. Дээрх хєтєлбєр хэрэгжсэнээр эрчим хvчний салбарт томоохон шинэчлэл хийгдэх юм. Vvний тулд уг хєтєлбєрийг хэрэгжvvлэх эрх зvйн орчныг бvрдvvлэх шаардлагатай.

Манай улс энэ хуулийг хэрэгжvvлснээр ойрын болон дунд хугацаанд сэргээгдэх эрчим хvчийг хурдацтай хєгжvvлж, дэлхийн хєгжилтэй хєл нийлvvлэн алхах нєхцєлийг бvрдvvлж чадна гэж хэлэх байна.

-Бусад оронд энэ салбарыг хэрхэн хєгжvvлж буй бол?
-Сvvлийн vед газрын тосны vнэ ихээхэн нэмэгдсэнээс эрчим хvчний хангамжийн аюулгvй найдвартай байдлыг хангах асуудал нь эрчим хvчний бодлогын чухал сэдэв болсон. Газрын тосны vнэ нэмэгдэж байгаагийн нэг vндсэн шалтгаан нь нефть, хий, нvvрс зэрэг хатуу тvлшний нийлvvлэлт хомсдож, тэдгээрийн vйлдвэрлэлийн зардал нь улам єсч буйтай холбоотой. Хямд тєсєр газрын тос, хий хэрэглэдэг байсан цаг vе єнгєрч байна. Цємийн эрчим хvчний vйлдвэрлэлийн vндсэн тvvхий эд болох ураны нєєц ч бас хязгаарлагдмал юм. Энэ бvхнээс vvдэн дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хvчийг хєгжvvлэхэд онцгой анхаарал тавьж байна.

Тухайлбал, БНХАУ Сэргээгдэх эрчим хvчний хуулийг 2005 онд баталж, 2006 оноос хэрэгжvvлж эхэлсэн. Мэргэжилтнvvдийн vзсэнээр, манай ємнєд хєрш ойрын 10 жилд сэргээгдэх эрчим хvчний хуулиа хэрэгжvvлснээр эрчим хvчний салбартаа томоохон шинэчлэл хийж, дэлхийд тэргvvлэх байр эзэлнэ гэж байна.

-Сэргээгдэх эрчим хvчийг хэрхэн, яаж хєгжvvлэхээр хуулинд тусгасан бэ?
-Дэлхийн бvх улс оронд сэргээгдэх эрчим хvчийг тєрийн бодлогоор дэмжин хєгжvvлж байна. Манай хуульд хамгийн гол нь энэ салбарт хувийн хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэх нєхцєлийг бий болгосон. Мєн сэргээгдэх эрчим хvчний vнийг дэлхийн жишигт нийцvvлэн хуульчилж, тvvнийг 10-аас доошгvй жил тогтвортой мєрдєхєєр заасан.

-Сэргээгдэх эрчим хvчний vнийг хуулиар хэрхэн баталсан талаар тодорхой ярина уу?
-Сэргээгдэх эрчим хvчний эх vvсвэрийн эхний хєрєнгє оруулалтын хэмжээ харьцангуй их байгаагаас єнєєдєр сэргээгдэх эрчим хvчний vнэ дэлхий дахинд нэлээд єндєр байдаг жишиг бий. Учир нь сэргээгдэх эрчим хvч єртєг зардал єндєртэй, хєрєнгє оруулалт нэлээд шаардагддаг. Хуульд vнийг тогтоохдоо тєвийн эрчим хvчний системд холбогдсон, холбогдоогvй гэсэн хоёр тєрєлд хувааж vзсэн.

Тєвийн системд холбогдсон сэргээгдэх эрчим хvчний vнэ нарны эрчим хvч ашиглавал нэг кВт.цаг цахилгааныг 15-18, тєвлєрсєн сvлжээнд холбогдоогvй эх vvсвэрийнх 20-30 цент байхаар тогтоосон. Салхины эрчим хvчийг нэг кВт.цаг цахилгааныг тєвлєрсєн сvлжээнд холбогдсон эх vvсвэрийн хувьд 8-9,5, холбогдоогvй бол 10-15 центээр тооцох юм. Энэ vнийг хуулинд 10 жилээс доошгvй жил урт хугацаанд тогтвортой мєрдєхєєр зааж єгсєнєєрєє онцлог болсон.

-Одоогийн мєрдєж буй цахилгааны vнээс єндєр юм байна шvv дээ. Сэргээгдэх эрчим хvчний энэ vнэ суурь vнэд нєлєєлєх vv?
-Тєвийн системд холбогдсон сэргээгдэх эрчим хvчний vнийн зєрvvг тєвийн бvсийн хэрэглэгчийн суурь vнэд шингээх замаар зохицуулна, Гэхдээ энэ зохицуулалтын дvнд хэрэглэгчдийн эрчим хvчний суурь vнийн єсєлт ойрын жилvvдэд нэг тєгрєгєєс хэтрэхгvй. Харин тєвлєрсєн сvлжээнд холбогдоогvй эх vvсвэрийн нэг кВт.цаг цахилгааны vнэ нэлээд єндєр байхаар тогтоосон бєгєєд энэхvv vнийн зєрvvг Сэргээгдэх эрчим хvчний сангаас тєлєхєєр хуульд тусгасан.

-ЭХЗГ-аас “Ньюком” компанид салхин станц барих анхны тусгай зєвшєєрєл олгосон. Энэ станц хэдийд ашиглалтад орох, мєн станцын мєрдєх vнийг сонирхуулахгvй юу?
-Тус компани Тєв аймгийн Сэргэлэн сумын Салхит уул гэдэг газарт 50 МВт-ын хvчин чадалтай салхин станц барих эрх авсан. Мєн vйлдвэрлэсэн эрчим хvчээ Тєвийн бvсийн дамжуулах сvлжээнд худалдах гэрээ байгуулсан. Одоо “Ньюком” хєрєнгє оруулалтаа олох, технологийн шийдэл, тоног тєхєєрємжєє сонгох асуудалд гол анхаарлаа хандуулах байх. Тэдний ярьснаар бол салхин цахилгаан станц ойрын хоёр жилд баригдаж ашиглалтад орох болов уу. Тус станцын нэг кВт.цаг цахилгааны тєвийн сvлжээнд нийлvvлэх vнийг ЭХЗГ-аас сэргээгдэх эрчим хvчний хуулийн дагуу 9,5 цент байхаар баталсан. Хоёрдугаар цахилгаан станцын хvчин чадалтай дvйхvйц хэмжээний хvчин чадалтай салхин станц босох юм.

-Манайдаа хамгийн том энэхvv салхин станцыг байгуулахад хэчнээн хэмжээний санхvvжилт шаардагдаж байгаа бол?
-Тус компанийнхан станцыг 70 сая ам.долларын хєрєнгє оруулалтаар барихаар тооцоолж байгаа. Сэргээгдэх эрчим хvчний тухай хуулийг баталсны дараах анхны томоохон хувийн хєрєнгє оруулалттай станцыг барих гэж байна. Єнєєдєр эрчим хvчний бvх vйлдвэрийн vйл ажиллагааг улсын тєсвийн санхvvжилтээр зохицуулж ирлээ. Цаашдаа улсын нуруун дээрх их ачааг хувийн хэвшлийнхэнтэй хуваалцах замаар багасгахаар тєлєвлєж байна.

-Манай улсыг сэргээгдэх эрчим хvчний асар их нєєцтэй гэж ярьдаг. Тэр нєєц хаагуур байна вэ?
-Манай эх орон газар дороо ашигт малтмалын арвин баялагтай. Тэгвэл газар дээрээ ч сэргээгдэх эрчим хvчний асар их нєєцтэй орон юм. Нар, салхи, усны хvчийг ашиглан манай улсын хэрэгцээг хангах хэмжээний эрчим хvч гаргаж авах боломж бий. Ялангуяа говийн бvсийн зvvн ємнєд хэсэг, ємнєт бvсэд нар, салхины их нєєц байна. Манай тєвийн эрдэмтэн, мэргэжилтнvvд энэ чиглэлээр олон жил нарийвчилсан судалгаа хийсний дvнд нар, салхины нєєцийн атласыг боловсруулсан. Уг судалгаагаар Монгол орны аль хэсэгт ямар хvчин чадалтай нар, салхины станцууд байгуулж болохыг тогтоосон.

-Газрын гvний дулааныг ашиглах асуудлыг бас ярьж байгаа. Энэ нь манайд нэлээд шинэ ойлголт мэт санагдаж байна?
-Хангай, Хэнтийн нутгаар халуун рашаан олон байдаг. Энэ нь газрын гvнд дулааны энерги байгааг харуулж буй хэрэг. Дэлхийн улс орнууд газрын гvний дулааныг орчин vеийн техник технологийг ашиглан эрчим хvч гарган авч байна. Манайд энэ асуудал эхлэлийн шатандаа явна. Одоогоор Баянхонгор аймгийн Шаргалжуут, Архангайн Цэнхэрийн рашаан сувиллын газрууд эрчим хvчний дээрх эх vvсвэрийг ашиглан орон сууц, байрыг дулаанаар хангаж байгаа.

Мєн манай тєвєєс газрын гvний дулаанаар байр орон сууцыг халаах системийг бий болгох судалгааг хийж байна. Энэ онд багтан нарны болон газрын гvний дулааны хосолсон эрчим хvчний vvсгvvрийг ашиглаж, эрчим хvч гаргах туршилтын ажлыг хийж дуусгана. Єєрєєр хэлбэл, энэ тєрлийн загвар орон сууцыг байгуулж, олон нийтэд танилцуулах юм.

-Нар, салхины цахилгааны эх vvсвэрvvдийн талаар?
-Засгийн газрын малчин єрхийг нарны цахилгааны эх vvсвэрээр хангах хєтєлбєрийн хvрээнд єнєєдєр 40 мянган малчин єрх гэрэлтэй болсон. Энэ онд 70 гаруй мянган єрхийг ийм vvсгvvрээр хангахаар тєлєвлєсєн. Ирэх жил vлдсэн бvх малчин айлын гэрт цахилгаан очно. Малчин єрхийг цахилгаанжуулах ажил цаашдаа улам єргєжинє. Малчид єнєєдєр гэртээ хар цагаан телевиз vзэж байгаа. Тэгвэл ойрын жилvvдэд тэднийг єнгєт телевиз vзэх, хєргєгчтэй болох нєхцєлийг бvрдvvлэхээр ажиллаж байна.

Малчдын хvvхдvvд гэртээ зєєврийн компьютерээр интернэтэд холбогдож, дэлхий ертєнцтэй харилцана. Тэд малын арьс шир, махныхаа vнийг хаана ямар газар єндєр буйг интернэтээс хараад мэддэг, сонголт хийдэг болно. Улмаар малчдын хvvхдvvд зайны сургалтад хамрагдах цаг хаяанд ирээд буйг хэлмээр байна.

Бидний саяхан авсан мэдээгээр АНУ-ын эрдэмтэд хєгжиж буй орнуудын дунд сургуулийн сурагчдад зориулан 100 ам.доллараас хэтрэхгvй vнэтэй зєєврийн компьютер бvтээжээ. Хятад, Энэтхэг зэрэг орон зєєврийн энэ компьютерийг хэдэн саяар нь захиалж байгаа гэнэ. Манайх ч захиалга хийж, хєдєєгийн хvvхдvvддээ єгєх боломжтой. Сэргээгдэх эрчим хvч эргээд мэдээллийн технологийн хєгжилд тvлхэц єгч буйн жишээ энэ юм. Миний хувьд хий хоосон зvйл зєгнєж яриагvй шvv.

-Сайхан л мэдээ сонсдож байна. Гэхдээ малчдыг цахилгаанжуулах тендер багагvй будилсан. Одоо дахиад шинээр тендер зарласан. Ажлын явц ямар явна вэ?
-Єнєє жил 40 мянган малчин єрхийг нарны vvсгvvрээр хангахаар тендер зарласан. 21500, 10 000, 8900 гэсэн гурван багцад хуваасан энэхvv уралдаант шалгаруулалтад орохоор 10-аад компани саналаа ирvvлсэн. Яг одоо шалгаруулалтын ажил vргэлжилж байгаа. Ирэх сарын эхээр ялагчид тодрох байх аа.

-Усыг ашиглан эрчим хvч гаргах ажил хэр явж байна вэ?
-Малчдаас гадна хєдєєгийн сум, суурин газрыг сэргээгдэх эрчим хvчээр хангах ажил эхэлчихсэн. Орон нутагт жижиг чадлын усан цахилгаан станц баригдаж байна. Зургадугаар сард Богдын болон Тосонцэнгэлийн усан цахилгаан станцыг хvлээж авна. Єнгєрсєн онд Ховд аймагт Vенчийн усан цахилгаан станц ашиглалтад орсон. Энэ оны сvvлээр Дєргєн, Тайширын станцууд ажиллаж эхэлнэ. Засгийн газраас зарласан “Их бvтээн байгуулалт, ажлын байр нэмэгдvvлэх” жилийн хvрээнд улсын тєсєв, Монгол Улсыг хєгжvvлэх сангийн санхvvжилтээр 14 сумыг сэргээгдэх эрчим хvчээр хангахаар тєлєвлєсєн. Гvйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулаад ажиллаж байна.

-Сэргээгдэх эрчим хvч нь байгаль орчинд ямар ч сєрєг нєлєє vзvvлэхгvй гэж байгаа?
-Цэвэр байгалийн нар, салхи, усны, газрын гvний дулааныг ашиглан эрчим хvч гаргаж авна. Байгаль орчинд ямар ч хор хєнєєлгvй гэсэн vг. Тэгвэл манай уламжлалт цахилгаан станцууд нvvрс тvлж, агаарт асар их нvvрсхvчлийн хий ялгаруулдаг. Дэлхийн агаар мандалд тасралтгvй нэмэгдэж буй хvлэмжийн хийнээс vvдэлтэй цаг агаарын єєрчлєлт нь экологийн системийн тогтворгvй байдлыг бий болгож байна.

Хvлэмжийн хийн ялгаралтыг их хэмжээгээр багасгахын тулд нvvрсхvчлийн хийг ялгаруулдаг станцаас татгалзаж, сэргээгдэх эрчим хvчний систем рvv шилжих ёстой. Дэлхийн улс орнууд энэ алхам руу эрчимтэй шилжиж байна. Манай улс ч дээрх уриалгыг дэмжих зорилгоор хуулиа баталлаа.

-Сэргээгдэх эрчим хvчийг хєгжvvлэхэд ямар хvндрэл бэрхшээл учирч байна вэ?
-Энэ салбарыг хєгжvvлэхэд орчин vеийн техник технологи, єндєр мэргэжлийн боловсон хvчин шаардлагатай. Манайд сvvлийн vеийн тоног тєхєєрємжийг нийлvvлж болж байна. Гэтэл тvvн дээр ажиллах боловсон хvчин дутагдалтай байгаа.

Яг сэргээгдэх эрчим хvчний чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтэн манайд маш цєєн. Гэхдээ 2004 оноос МУИС-д сэргээгдэх эрчим хvчний ангийг шинээр нээсэн. ШУТИС мєн ийм анги нээсэн бєгєєд єнєє жил 11 оюутан сэргээгдэх эрчим хvчний инженерээр тєгсєнє. Энэ ажлыг цаашид єргєжvvлж, сургалтын баазыг бэхжvvлэх зайлшгvй шаардлагатай. Мєн єндєр хєгжилтэй орнуудад нарийн мэргэжлийн боловсон хvчин бэлтгэх асуудлыг одооноос ярих хэрэгтэй байгаа.

No comments: