Эр хvнд эргэж буцах шиг муухай юм байдаггvй гэдэг. Гэтэл суурин дээрээ хэд хєрвєєгєєд байгаа Ерєнхий сайд С.Баярт хэлэх vг олдохгvй нь.Ингэж бодоход хvрсэн нь
Засгийн газрын бvрэлдэхvvнд нэр дэвшээд унасан хvмvvсээ ахиад л зvтгvvлэхээр шийдсэнд байгаа юм. Тордуулж хэлбэл, Тvлш эрчим хvчний сайдад Ч.Хvрэлбаатарыг, Байгаль орчны сайдад Г.Шийлэгдамба нарыг зvтгvvлэх саналаа Монгол Улсын Ерєнхийлєгчид єчигдєр єргєн барив. Сангийн яамны тєрийн нарийн бичгийн дарга Ч.Хvрэлбаатарыг Ерєнхий сайд маань єєрийнхєє гараар унагах санал бичсэн хэрнээ одоо болохоор тvvнээс єєр тvшээ байхгvй мэт аашилж байна. Vvнийг юу гэхэв. Ёстой суудал дээрээ хэд бол хэд хєрвєєдгийн гайхамшиг гэх vv.
Уг нь тvvнийг АН-ын зєвлєл нэгэнтээ Оюу толгой, Таван толгойн гэрээг хийхэд Ч.Хvрэл¬баатарыг гадаадын хєрєнгє оруулагчид тал зассан. Тэгэхдээ бvр ашигт малтмалын гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чєлєєлvvлэхийг эрмэлзсэн гэдэг vндэслэлээр сайд байх эрхгvй гэж vзсэн. Гэтэл єнєєдєр энэ эрхэм дахиад сайд болох гээд чичирч дайраад явж байна. Явж байна ч гэж дээ зvтгvvлж байх юм, С.Баяр. Єчигдєрхєн тvvнийг багтаа авахад дэмий гэж хатуу шийдсэн атлаа єнєєдєр бvхэл бvтэн салбар хариуцуулах гээд сууж байгаагийн учир юув. МАХН-ын Удирдах Зєвлєл нь тvvнд дээрх алхамыг хий гэж дарамтлав уу. Vгvй бол МАХН больё, УИХ дахь бvлэг дотор ТЭХЯ толгойлох сайд олдоогvй гэвэл vлгэр мэт сонстоно.
Хєндлєнгєєс харсан хэнд ч Ерєнхий сайд энэ тvшээд сайдын суудлын єртэй мэт санагдаж байгаа биз. Уг нь Ерєнхий сайдад ард тvмний ємнє л єр авлагын данстай байх ёстой. Зон олон амьдралд минь гэрэл гэгээ тусгаач гэсэн нэхэл хатуу єр vе vеийн Ерєнхий сайдад байдаг. Гэтэл тvvний энэхvv уймраа хvн шиг эргэж буцсан шийдвэрийг нь зєв талаас нь тунгаая гэх нь ээ боломж алга.
Сайдын суудлын тєлєє бараг цусгvй дайн дэгдсэн байхад зарим нэг нь сайд болох ёстой мэт аашилж хошуугаа унжуулж суух юм. Яг л айлын буруу ишилсэн сvх шиг эрх хvvхдvvдийг санагдуулж байгаа биз. Намын хэнз тvшээд сайд болохгvй бол гээд гэдийгээд хэвтсэн бололтой. Аяыг нь олох гэж С.Баяр салбараа, бvр заримд нь тvvнтэй тэнцэхvйц албан тушаал єгч аргадаж байх шиг.
Энэ завсар саяхан ОХУ-ын санаачлагаар болсон эдийн засгийн форумд оролцсон шинэ оросууд С.Баярт єєрсдєд нь vйлчилж байсан тvшээг багтаа авахыг санал болгосон гэх яриа ч саарал ордонд дэгдээд амжив. Нєгєєтэйгvvр, ЗТАЖ-ын сайдад нэр дэвшиж байсан Г.Шийлэгдамба одоо БОЯ-ыг тэргvvлэхээр болжээ. Тэрбээр сайд гэж дуудуулахын тєлєє аль ч салбарыг голох юмгvй авч байгаа нь инээдтэй л хэрэг. Ямар ч салбарыг аваад явчих тийм чадалтай тvшээ гэж vv. Хэний хэдий насандаа хийсэн "буяны" vрээр зарим хvн сайд болох заяатай мэт байдаг байна аа. Атаархмаар байгаа биз.
Бvр сайд болж эс чадвал Монгол Улсын "саалийн vнээний" эзнээр очих юм. Єєрєєр хэлбэл, ЗТАЖ-ын сайдаас нэр нь мултарсан Ч.Ганзоригийг Эрдэнэт vйлдвэрийн дарга болгохоор МАХН-ын Удирдах зєвлєл, бvлэг нь хvртэл хvлээн зєвшєєрчээ. Ямар хvмvvс болохоороо намаа даргатай нь, Удирдах зєвлєл, бvлэгтэй нь худалдаж идээд сайдын суудал руу ногоон гэрлээр хурдалдаг байна даа. Худалдаж иддэг гэдгийг нэгэнтээ Л.Гvндалай ам алдаад сайдын суудлын ханшийг илчилсэн.
Тэднийг тєрийн албан хаагч атлаа баяжсан тvшээд гэдэг. Эсвэл намдаа тийм их мєнгє цацсан юм болов уу. Одоо тэднийг "жаргах замд" АН л саад болж магад. Гэхдээ ардаа хvчтэй олонхио жагсааж чадсан юм чинь АН-ын зєвлєлийг бол бяцлаад, хvч тvрэн дайраад гарч мэднэ.
Дугаар 240(661)
ӨНӨӨДРИЙН МОНГОЛ
No comments:
Post a Comment