Асгатын мөнгөний орд газрын лиценз "Монголросцветмет"-ийн мэдэлд байгаа юу?
Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг "Монголросцветмет"-ийн нэр дээр олгох шүүхийн шийдвэр гарсан. Тус нэгдлийн 32 сая ам.долларын хөрөнгө оруулалтын 16 сая ам.долларын хөрөнгийг ОХУ гаргаж Монголын талаас оруулах 16 сая ам.долларын оронд тусгай зөвшөөрөл орж байгаа тул компанийн эд хөрөнгөд тооцож байгаа.
"Монголросцветмет" нэгдэлд ашиглалтын нийт 30 гаруй лиценз байдгийн ихэнх нь жонш олборлолтынх аж. Шинэчилсэн гэрээний төсөлд Монголоос зөвхөн "Монголросцветмет" нэгдлийн ОХУ-д нийлүүлж буй жоншны импортын 15 хувийг хөнгөлж байгаа аж.
from:
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=3928
No comments:
Post a Comment