Өнөөдөр Монголын уурхайчдын өдөр. 1922 оны арванхоёрдугаар сарын энэ өдөр Ардын Засгийн газраас Налайхын нүүрсний уурхайг улсын болгох шийдвэр гаргасан юм.
Ингэснээр энэ өдрийг уурхайчдын өдөр болгон зарлаж тэмдэглэсээр ирсэн билээ. Нөгөө талаар энэ өдрийг Монголд уул уурхайн салбар мэндэлсэн өдөр ч гэж үздэг.
Анх 1922 онд 12 ажилчинтай байгуулагдаж байсан Налайхын нүүрсний уурхай жилд 900 шахам тонн нүүрс гаргаж байсан бол үйл ажиллагаа нь зогсохоос өмнөх 1990-ээд оны эхэн хүртэл жилд 800 мянган тонн нүүрс олборлож нийслэл хотыг хангаж байв. Налайхын уурхай хаалгаа барих хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин олон арвыг төрүүлсэн юм.
Харин энэ өдөр мөн үүсэн бий болж 85 жилийнхээ ойтой золгож байгаа уул уурхайн салбарын хөгжлийг дурдвал, 1978-1980-аад онд уулын баяжуулах “Эрдэнэт” болон Бор-Өндөрийн үйлдвэрүүд байгуулагдсанаар улам хөгжиж, 1990-ээд оны эхээр Дарханд Монголын анхны металлургийн үйлдвэр болох Төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын уул уурхайн салбар эдийн засагт тэргүүлэх болсон юм.
No comments:
Post a Comment