Monday, December 3, 2007

Майкрософтийн "Алтан тvншлэл" єргємжлєл хvртжээ

Мэдээлэл технологийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг "Эмпати" сургалтын тєв Майкрософтийн "Алтан тvншлэл" єргємжлєл хvртлээ.

Энэхvv тєвийн залуус хоёр жилийн ємнєєс дэлхийд номер нэг тус компанитай холбоо тогтоон vйл ажиллагаа явуулж ирсэн бєгєєд тус компанийн стандартын дагуу сургалт явуулах, майкрософтийн ямар нэгэн бvтээгдэхvvн, технологийг стандартын дагуу байгууллагын бизнес шийдлийн нэгэн хэсэг болгон амжилттай нэвтгрvvлсэн, сургалтыг олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн тус компанийн стандартын дагуу явуулснаар ийнхvv єргємжлєл хvртэх болзлыг хангажээ.

Тєвийн захирал Ц.Баатар "Манай тєвийн багш нар бvгд Майкрософтийн итгэмжлэгдсэн багш нар болж чадлаа. Мєн Мэдээлэл технологийн салбарт шалгалт авах эрхтэй олон улсын сvлжээ байгууллага болсонд маш их баяртай байна" гэлээ.

Тус тєв нь программ хангамж, сvлжээний чиглэлээр сургалт явуулдаг бєгєєд Майкрософтийн систем администраторын сургалт, майкрософтийн сvлжээний орчны программ хангамж ашиглан дотоод сvлжээг зохион байгуулах, мэдээлэл технологийн бvхий л чиглэлээр богино, урт хугацааны сургалт явуулж сертификат олгож эхлээд байгаа аж.

Тєгсєгчид нь Билл Гейтсийн гарын vсэгтэй сертификаттай тєгсєх бєгєєд олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн мэргэжилтэн болох давуу талтай гэнэ.


Эх vvсвэр: Монцамэ

2007-11-30

No comments: