Хоёр өдөр үргэжилсэн Монгол-Оросын бизнес форумын үеэр Улаан овоогийн нүүрсийг экспортлох тухай яриа болжээ. Улаан овоогийн нүүрсний уурхай нь Сэлэнгэ аймгийн нутагт оршдог аж. Тус нүүрсийг экспортолход тээврийн асуудал хүндрэлтэй юм байна. Гэвч манай талаас Монгол-Оросын хилийн заагт орших “Желтура” нэртэй боомтыг олон улсын статустай болгох асуудлыг ОХУ-ын Засгийн газартай хэлэлцэхээ Буриадын Засгийн газарт мэдэгджээ. Ингэснээр дээрх ордоос олборлосон нүүрсийг Оросын нутгаар тээвэрлэн Сибирийн төмөр замаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад гаргах боложтой болох юм байна. Улаан овоогийн нүүрсний ордыг 140 сая тонн нөөцтэй гэж тогтоожээ.
from: http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=3987
No comments:
Post a Comment