Monday, December 3, 2007

Аутсорсингийн vйлчилгээ нэвтрvvлнэ

Бvтээгдэхvvн болон vйлчилгээгээ єєрийн боломжоос илvv гадны байгууллагаар богино хугацаанд чанартай гvйцэтгvvлэх аргачлал манайд нэвтэрч эхэллээ.

МVХАVТ, Мэдээллийн технологийн vндэсний парктай хамтран зохион байгуулсан "Мэдээллийн технологийн аутсорсингийн vйлчилгээг хvртэх нь" семинараар бизнес эрхлэгчдэд аутсорсинг нэвтрvvлэх арга зам, ач холбогдлоос танилцуулав.

МVХАVТ-ын мэргэжилтэн С.Оюунзул аутсорсингийн талаар ийнхvv ярьж байна. “Мэргэжлийн байгууллага болон мэргэшсэн хvмvvстэй гэрээ байгуулж богино хугацаанд ажлаа гvйцэтгvvлэхийг аутсорсинг гэж хэлээд байгаа юм.

Байгууллага, аж ахуйн нэгж аутсорсинг ашигласнаар цаг хугацаа, зардал хэмнэх боломжтой. Аутсорсинг мэдээлэл технологи, бизнесийн салбарт тvлхvv нэвтэрч байна. Єнєєдрийн семинараар бизнес болон мэдээллийн технологийн аутсорсинг буюу єргєдєл боловсруулах аргачлал, санхvvгийн тооцоо гаргах, дуудлагын тєв ажиллуулах талаар мэдээлэл єгч байна” гэв.


Эх vvсвэр: Монцамэ

2007-11-30

No comments: