Бизнесийнхний сэтгэл зvтгэл тєрийн бодлоготой уялдах учиртай
Таван толгой тєслийг амжилттай хэрэгжvvлэхийн тулд ямар шийдэл дээр vндэсний компаниуд Засгийн газартайгаа тохиролцох боломжтой вэ гэдэг хэлэлцээр хийхэд бэлэн байна. Таван толгойн хувьцааг засаг бvрэн авах бодолтой байна аа гэсэн нь тєслийг гацаанаас гаргахын тулд зоригтой алхам хийх хvсэлтэй байгаа юм байна гэж ойлгогдсон. Тєслийг аль болох хурдан ажил хэрэг болгох ёстой гэдэг дээр бид Ерєнхий сайдын санаачлагыг нааштай хvлээж авч байгаа."Энержи ресурс" хэдийгээр Таван толгой ордын лйцензийг 100 хувь эзэмшиж элдэв эрсдэлээс хамгаалж ирсэн боловч тєрийн vгийг хvлээж энэ ордод баримтлах Засгийн бодлогыг онцгой хvндэтгэсэн.
Учир нь энэ тєсєл бол асар хариуцлагатай бvтээн байгуулалтын ажил. Тухайн vед Засгийн Газраас байгуулсан ажлын хэсэгтэй бараг хоёр долоо хоног vргэлжилсэн хэлэлцээр хийсэн юм. Тэр vед ч ялгаагvй Таван толгойн хувьцааг тєр 100 хувь мэдэлдээ авна гэсэн санал тавиад л эхэлсэн. Бид Засгийн газартай зургадугаар сард хэлэлцээр хийгээд 86:14 хувиар хувьцааг хувааж эзэмшихийг зєвшєєрсєн тохиролцоонд хvрээд байсан юм. Энэ хуваарилалт УИХ-аар хэлэлцэгдэх байсан боловч харамсалтай нь шийдэгдсэнгvй єдий хvрлээ.
Гадаадынхан хуулийн хувиа зах зээлийн жишгээр худалдаж ав гэх байсан
Жишээ нь Хятадын ч юм уу хэн нэгэн иргэн лицензийг эзэмшиж байсан бол манай Засгийн газар бvх хувьцаагаа авна гэж хэлэх боломж хаагдах байсан. Ийм ордын зах зээлийн vнэ хэд вэ гэдгийг vнэлгээ хийгээд гаргадаг олон улсад хvлээн зєвшєєрєгдсєн хєндлєнгийн байгууллагууд бий. JP Morgan-ний vнэлгээгээр бол 500 орчим сая ам доллар гэсэн тоо байдаг. Хэрэв гадаадын компаниудад Таван толгойн лиценз байсан бол хамгийн багаар бодоход дээрх хэмжээний мєнгє нэхэх байсан биз. Харин "Энержи ресурс" консерциумд багтсан vндэсний компаниудын хувьд мєнгє нэхэх гэж Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суух гээгvй юм.
Гадаадын томоохон компаниудаас бидэнд хувьцаагаа худалдаач гэсэн саналууд ирж л байсан. Нэлээн єндєр дvнтэй саналууд шvv. Vндэсний хэдэн компани Таван толгойгоос ганц хvрз нvvрс аваагvй, нэг тєгрєгний ашиг олоогvй хэдий ч лицензийг нь хадгалж шаардлагатай судалгааны ажлуудыг гvйцэтгэж тєрийн шийдвэрийг хvлээж ирсэний утга учрыг арай том эрх ашгийн єндєрлєгєєс хараасай хэмээн хvсч байна. Эцсийн эцэст монголчууд, Монголын тєрийн хооронд яриа болох гэж байна. Тvvнээс биш аль нэг гадаадын компани ширээний ард суусан бол улс орны эрх ашгийн тухай бус, харийнханы компанидаа авах хєрєнгє мєнгє ханхалсан яриа л єрнєх байсан биз ээ.
Бид 8 тэрбумын хєрєнгє оруулалт хийжээ
Єнгєрсєн хугацаанд суурь судалгааны нэлээд ажлууд хийсэн. Ингэхдээ Таван толгойг том тєсєл байдлаар нь харж далайцтай нухацтай эхлvvлсэн зvйлс бий. Олон улсад нэр хvндтэй байгууллагуудыг урин ажиллуулж байгаа. Энэ бvхэнд оны эцсийн байдлаар найман тэрбум гаруй тєгрєгний хєрєнгє оруулалт хийжээ.
-Уурхай байгуулахад шаардагдах дэд бvтцийн урьдчилсан техник, эдийн засгийн vндэслэлийг Австралийн РВ гэдэг компаниар хийлгэлээ.
-Мєн Австралийн компаниар нvvрсний зах зээлийн судалгаа хийлгэж байна.
-Байгаль орчны vнэлгээ хийлгэсэн.
-Уурхайн хот байгуулалтын судалгаа хийгдэж байгаа.
-Нvvрсний чанарыг баталгаажуулах хайгуул, єрємдлєгийн ажлыг Канад,Австрали,Монголын компаниуд хамтран хийж байгаа.
-Байршил зvйн зураглалын ажлууд явагдаж байна.
-300 мегаваттын хvчин чадалтай Дулааны Цахилгаан станцын техник, эдийн засгийн vндэслэлийг хийлгэсэн.
-Мандалговь-Таван толгой хvртэлх єндєр хvчдэлийн шугамын техник, эдийн засгийн vндэслэл хийгдсэн.
Єєрєєр хэлвэл уурхай байгуулахын ємнє зайлшгvй хийх ёстой зvйлсийг судалж, ажлыг урагшлуулаад ерєнхийдєє дууслаа. Дээрх нь зvгээр нэг лиценз хав дараад, наймаа хийх гээд суугаад байгаа юм шиг биднийг гэнэн хардаж буй хvмvvст бага боловч ойлголт єгєх биз дээ.
Тєсєлд багтаагvй хvмvvсийн бохир захиалгад Монголын тєр дєрлvvлэхдээ тулаагvй гэлэгт итгэж байна
Тєр єєрийн хєрєнгєєр хайгуул хийж нєєцийг нь тогтоосон ордуудын хувьцааг 100 хувь эзэмших ёстой гэсэн хуулийн тєслийг Их хурлын хоёр гишvvн гэнэт єргєн барьчихсан. Тэгэхээр зєвхєн Таван толгойд зориулаад Монголын парламент саяхан єєрчилж батласан хуулиндаа дахин гар хvрэх хэрэг vv. Єєр ордуудын тухайд ч 51 хvртэл хувийг эзэмших биш, бvрэн мэдэлдээ авах нь ээ дээ. Тvvнчлэн Таван толгойгоос ашиг хvртэж чадахгvй нь гэж бухимдсан хvмvvс Єнгєрсєн хугацаанд асар их хар сурталчилгаа, єрєєсгєл мэдээлэл, гvтгэлэг цацлаа.
Таван толгой тєсєлд багтаж чадаагvй хvмvvсийн бохир захиалгад Монголын тєр дєрлvvлэхдээ тулаагvй гэдэгт итгэлтэй байна. Ямар ч байсан энэ том тєслийн ажил урагшаа явах ёстой. Монголчууд vр ашгийг нь хvртэх учиртай. Тэгэхээр тамын тогооны єчvvхэн баатруудын шахалтаар бус, ард нийтийн эрх ашгийн тулд Ерєнхий сайд ямар нэг шийдвэртэй алхам хийхийг хvсч байгаа гэдэгт эргэлзэхгvй байна.
Монголын компаниуд анх удаа ачаа vvрэх гэж байгаа юм биш
Стратегийн єндєр тvвшинд бэлтгэгдсэн боловсон хvчинтэй дээр нь бодит зах зээл нь хажууд байх ийм том бvтээн байгуулалтанд єєрсдєє яагаад гар бие оролцохгvй ухрах ёстой юм бол доо. Монголын компаниуд анх удаа ачаа vvрч боломж чадавхиа шалгах гэсэн тохиолдол зєвхєн энэ биш юм. Жишээ нь манай MCS компани Улаанбаатар хотын ТЭЦ-3,ТЭЦ-4 болон Дорнодын Чойбалсан хотын ДЦС-ын зуухны шинэчлэл, автоматжуулалтын ажлыг хийсэн. Хєвсгєл, Баянхонгорын чиглэлд єндєр хvчдэлийн шугам тавих, дэд станцуудыг барьж байгуулах ажлуудыг єєрийн хєрєнгєєр урьдчилан санхvvжvvлж гvйцэтгэсэн."Энержи ресурс"-т багтдаг бусад компанийн дор дороо хийсэн бvтээн байгуулалт ч асар их. Ийм туршлага нэгэнт хуримтлуулсан монголчууд яагаад заавал гадаадынханд найр тавьж ухарч бєхєлзєх учиртай юм бол доо. Манай ард тvмэн байнгын орлоготой цаашид олон жил ашиг тусыг нь хvртэж амьдрахын тулд єєрсдєє тодорхой хэмжээгээр хєдєлмєрлєж толгойгоо ажиллуулах нь чухал юм.
Дэлхийн хэмжээний тєсєл дээр монголчууд оролцохын ач холбогдолыг эн тvрvvнд олж харах ёстой юм
Тєсєлд монголын компаниуд оролцоно гэдэг нь vvний цаана vндэсний хэмжээний чадавхитай том институциуд бий болно гэсэн vг. Таван толгой тойрон асар их бvтээн байгуулалт єрнєж тэндээс монголчуудад шууд болон шууд бусаар тусах єгєєж тун их байх юм. Ийм хэмжээний тєсєлд Дотоодын компаниуд бvх чадавхиа дайчлан оролцох юм бол улс орны ирээдvйд илvv том олз байхсан. Зvгээр гар хумхин сууж байгаад гадаадын хэн нэгэн бvтээн байгуулалт єрнvvлж, тэндээс монголчуудад "юм" оногдохыг харж сууснаас хамаагvй єєр, ирээдvй, хувь заяандаа эзэн байх гэсэн оролдлого юм шvv дээ.
Иймэрхvv том тєсєл дээр дотоодын компаниуд орохгvй юм бол єєрєєр томорч бие даан улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах нєхцєл бvрдэх магадлал бага. Тиймээс ч бид эрсдэл vvрч, цаг хугацаа хvч чадлаа vvнд зарцуулсан юм. Vндэсний компаниуд нь томрохгvй бол монголчууд алхам тутамдаа гадаадынхнаас хамаарсаар байх болно.
Дугаар 46
Монголын нэг өдөр
No comments:
Post a Comment