Monday, December 10, 2007

Оросууд манай томоохон ордуудыг сонирхож байгаагаа нуусангүй

Засгийн газар бүрэлдэхээс илүү үйл явдал Монголд өрнөж буй нь Монгол –Оросын бизнес форум билээ. Энэ тухай өдөр тутмын хэвлэлүүдээс “Өнөөдөр” сонин өндөр ач холбогдол өгч тэргүүн нүүрээ зориулжээ. ОХУ-ын ХАА-н сайд А.В. Гордеев” Бид хууль ёсны цэвэр хөрөнгө оруулалт хийхэд бэлэн” хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна. Тэр бүү хэл, оросууд манай томоохон ордуудыг сонирхож буйгаа нуусангүй.

Мөн сонин тэргүүн нүүрэндээ цаг үеийн үйл явдлаас гадна шинэ Засгийн газрын томилгоог даган гарч ирдэг яам, агентлагуудын халгаа сэлгээний талаар хөндсөн байв. Энэ тухай “Цагдаа, тагнуулынхан хөдлөх бололтой” мэдээллийг нийтэлжээ. Ерөнхий сайдын анхны томилгоогоор ТЕГ-ын даргаар тавигдсан Р.Болд тагнуулынхныг тэр чигт нь хөдөлгөхгүй ч гол гол хэлтсүүддээ халгаа сэлгээ хийх бололтой.

Үүнд хамгийн түрүүнд сөрөг тагнуулыг газар өртөж байгаа юм байна. ТЕГ-ын хуучин дарга Н.Ганболд цагдаадаа буцаж очих нь тодорхой болсон гэнэ. Харин энд анхаарал татахуйц материал бол “ С.Баяр дараагийн нүүдэлдээ бэлтгэж байна” тоймчийн өгүүлэл юм. Үүгээрээ Б.Жаргалсайханд сүүлчийн боломжийг үлдээсэн байж магадгүй гэх санааг илэрхийлжээ. Бямба гаригийн дугаарыг ерөнхийд нь товч танилцуулахад ийм байна. Даваа гаригийн дугаарын тэргүүн нүүрт сэтгүүлч И.Рэнчинхандын “С.Баярын сонголт хийгээд парламентад суудалтай намууд” гэсэн материал олны анхаарлыг татах нь дамжиггүй. Тэрбээр “ мөнгө нам хоёрын аль чухал вэ” гэх санааг дэвшүүлж “ 2004 оны сонгуулиас хойших гурав дахь Засгийн газар 2008 оны сонгуулиас хагас жилийн өмнө бүрдэх гэж байна.

Түрүүчийн “ Үндэсний эв нэгдлийн “гэх тодотголтой Засгийн газар 18 гишүүнтэй байснаас С.Баяр Ерөнхий сайд болоод яамгүй сайд гэсэн хоёр “хоолны сав”-ыг хассан. Ингээд одоогийн Засгийн газар 16 гишүүнтэй байх боллоо” гэхчилэн Засгийн газар хэрхэн бүрдсэн талаар түүний эргэн тойрон дахь үйл явдлыг тоймлон бичжээ. Энэ өдрийн дугаарт хэн хүний нүд “унах” материал бол “Гарьд Ц.Цэрэнпунцаг “Хаан палас”-т зодолдов “гэх мэдээлэл байх биз. Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг өнгөрсөн баасан гаригийн шөнө “Хаан палас” зочид буудалд зодоон хийгээд зугтсан байна. Мөн олны танил “Харанга—ын Лхагвасүрэнгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Уг материалд өгүүлснээр бол “Харанга”-ын Лхагвасүрэн болон түүнтэй хамт хоригдож байгаа Б.Гантулга, Б.Батбуян нарын гэм буруу нь шүүхээр тогтоогдвол 10-аас дээш жилийн хорих ял сонсох аж.

Өдрийн сонин
тус сонин энэ өдрийн дугаараа ерөнхийд нь ардчилсан хувьсгалын “төрсөн өдөр”-т зориулж “Цагаан морин жилийн үеийн Монгол” хэмээх материалыг нийтэлсэн байна. Уг материалд “Тэр үеийн түүх улам холдсоор байна. тэр үед инээж байсан хүн одоо л нэг ханиах шинжтэй. Тэр үед шоолж, доромжилж явсан нөхөр үнэнд гүйцэгдэхийн цаг дор нүүр хараад ярвайдгаа больжээ” гэхчилэн түүхэн цаг хугацааны үнэн байдлыг өнөөдрийн өндөрлөгөөс эргэн дурссан байна. Дээрх дурсамж материалын дор “Хонгорынхон эдлээгүй эрхээ эдэлнэ” “Өдрийн сонин”-ы тодруулгыг нийтэлсэн байна. Хонгор сумын иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсахаар болсон аж. Энэ тухай Хонгор сумын “Эрүүл орчин-Ирээдүйн төлөө” хөдөлгөөний тэргүүн С.Наранцэцэгээс зохион байгуулах гэж байгаа жагсаалынх нь талаар тодруулсан байна. Мөн энэ дугаараас “Петровис” компанийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэлтэй хийсэн ярилцлагыг уншиж болно.Таван толгой төслийг Засгийн газраас зуун хувь хураасан үйл явдлын талаар тэрбээр өөрийн санаа бодлоо “ Ард түмний өмч нэрээр төр зааварлан дарангуйлах хандлага даамжрахаас эмээж байна” гэж илэрхийлсэн байв.

Нийгмийн толь

“А.Сүхбат: Намайг үхүүлэхийг хүссэн хүмүүсийн цуу яри байлгүй“ ярилцлагаар тэргүүн нүүрээ эхлүүлжээ. Тэрбээр “Өөрөө сэтгэл зүйн гэнэтийн цочролд орсноос болоод эрт зодог тайлсан юм биш үү” гэх сэтгүүлчийн асуултад” Бөх хүн унана гэж барилддаггүй биз дээ. тэр үед бие тааруу байсан. Гэнэтийн шийдвэр байгаагүй. Эртнээс бодож төлөвлөж байсан. Гэнэтийн цочролд орсон гэдэг худлаа. Аварга хүн үзүүр түрүүнд хүрч барилдаж ард түмнээ баясгаж чадахгүй л бол зодог тайлах ёстой” хэмээн хариулжээ. А.Сүхбат аваргатай зэрэгцээд УИХ-ын гишүүн, БНН-ын дарга Б.Жаргалсайхантай цаг үеийн сэдвээр хийсэн ярилцлага нийтлэгдсэн байна. Тэрбээр “Нийгмийн толь” сониноор дамжуулан “ Байгаль орчны яамыг голсон ч юм байхгүй л дээ” гэж тунирхангүй үгийг Ерөнхий сайд С.Баярт хүргүүлж буй бололтой.

“Ардчилал”

Тус сонин Монгол-Оросын бизнесийн форумд ач холбогдол өгч” Оросууд бидний хүссэн хэмжээний улаан буудайг өгнө” үйл явдлаас хийсэн сурвалжлагыг тэргүүн нүүрэндээ нийтэлжээ. Дээрх материалаас гадна МоАХ-ны 18 нас хүрсэний баярыг тохиолдуулан Ардчилсан хувьсгалчдын нэг Ц.Энхтүвшинтэй хийсэн “Ц.Энхтүвшин: Надад УИХ-д суухгүй хоёр шалтгаан байна” гэсэн сонирхолтой ярилцла гарсан байна. тэрбээр сэтгүүлчийн тавьсан “нэр давших үү” асуултад “ Үгүй. Хоёр шалтгаан байна. Надад тэгж цацаад байх олон зуун сая төгрөг алга. Би УИХ-ын гишүүн байж үзсэн, ард түмнийхээ төлөө их юм хийчихдэг юм байх гэж бодож байсан. Тийм юм биш байна лээ” хэмээн хариулсан байв.


From:

http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=3972

2 comments:

Anonymous said...

[b]Вполне логично, что победил Сочи.
Представьте себя на месте члена МОК:
"Я отдаю свой голос за Пхань... Пхунь... Хуйсунь... Тьфу, черт! За Сочи!" [/b]
Корпорация Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила например это "[url=http://www.2nt.ru]Портреты животных Стива Хоскинса [/url]" - Канечно вы можете встретить и для себя много интерестного
Ну а однако лучшее лекарство от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/8a602c9644083b9f55bb147e497508dc.jpg[/IMG][/url]

Anonymous said...

[b]По сообщению канала Аль-Джазира, три батальона арабских биатлонистов
начали активную подготовку к зимней Олимпиаде 2014 в Сочи. [/b]
Сословие Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Солнце повышает у мужчин сексуальную активность [/url]" - Канечно вы можете найти и для себя много интерестного
Ну а однако лучшее снадобье через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/bdb3c100dac8b0b72aad1206a1d1d8c9.jpg[/IMG][/url]