Monday, January 14, 2008

Алтны үнэ 2008 онд 1000 ам.доллар хүрнэ


 Баасан гаригт нэг унц алт 898 ам.долларт хүрч шинэ рекорд тогтоосон байна. Харин оройдоо бага зэрэг намжиж 896,60 ам.доллараар зарагдаж эхэлжээ. Энэ үзүүлэлт нь өмнөх өдрөөсөө 0,8 хувиар илүү, харин долоо хоногийн байдлаар 4,1 хувиар өссөнийн харуулж байгаа юм.

"London Bullion Market Association” дэх шилдэг 24 шинжээчийн 14 нь алтны үнэ 2008 оны сүүлээр 1000 ам.долларт хүртнэ хэмээн үзэж байгаа гэнэ. LBMA –ийн үзэж буйгаар нэг унц алт 2008 онд дунджаар 8962 ам.доллараар зарагдах ажээ.

Түүнчлэн нэг унц цагаан алтны үнэ энэ долоо хоногт 1,5 хувиар өсч баасан гаригийн байдлаар 1,564 ам.доллараар зарагдсан байна. LBMA түүнчлэн цагаан алтны үнийг 2000 ам.доллар хүрч болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм. Мөн мөнгөний үнэ энэ жилдээ 20 ам.доллар хүрэх магадлалтай байгаа гэнэ.

Газрын тосны үнэ 1,02 ам.доллараар буурч нэг баррель нь 92,69 ам.доллараар зарагдсан байна. Энэ нь өнгөрөгч долоо хоногт нийт 5,3 хувиар буурсан үзүүлэлттай байна.

http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6242

No comments: