Wednesday, January 16, 2008

Нефтийн үйлдвэртэй болоход шийдэх асуудал бас байна

Монголд нефть боловсруулах үйлдвэр барих талаар холбогдох яам, газрууд судалгаа хийж байгаа аж.

Харин хэзээ барьж эхлэх, хэзээ ашиглалтад орох талаар тодорхой хугацаа хэлж чадахгүй гэж Үйлдвэр, худалдааны дэд сайд Я.Содбаатар байнгын хорооны хурлын үеэр гишүүдийн асуултад хариулахдаа хэлсэн юм. Харин УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө энэ талаар тодорхой мэдээлэл өгөхийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Мөнхтуяа даалгалаа.

Энэ оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нефть боловсруулах үйлдвэр барьж эхэлнэ гэж тусгаад байгаа билээ. Наад зах нь нэг сая орчим тонн түүхий нефть боловсруулахуйц байж үйлдвэр эдийн засгийн үр ашгаа өгдөг аж. Тэгвэл манай улс жилд дээд тал нь 600 мянган баррель нефть олборлож байгаа юм.

Манай улс Кувейт, Казахстанаас тус бүр нэг сая тонн түүхий нефть авахаар ярилцаж, ОХУ-д ч энэ саналаа тавиад байгаа юм байна. Гэвч Кувейтээс түүхий нефть авбал БНХАУ-ын нутгаар дамжуулан оруулах болох агаад Хятадын тал оруулахдаа импортын, гаргахдаа экспортын татвар авах учраас манай улсад ашиггүй байх тооцоо гарч байгаа гэнэ. Тиймээс энэ асуудлыг эхэлж шийдэх хэрэгтэй байгаа аж. Түүнээс гадна Оросын тал боловсруулсан бүтээгдэхүүн манайд нийлүүлдэг учир түүхий нефьт экспортлох талаар нааштай хариу өгөөгүй байгаа юм байна.

Ш.Эрдэнэчимэг
From:
http://news.gogo.mn/r/15674#goh_header_table

No comments: