Thursday, January 10, 2008

Алслагдсан сумдыг интернэтжүүлнэ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах газраас 2008 оныг интернэтжүүлэх жил болгон зарлаж байгаа аж. Энэ хүрээнд орон нутгийн 60-80 сумыг интернэтэд холбох юм байна. Гэхдээ аймгаасаа алслагдсан сумдын сургууль, төрийн байгууллагыг холбох төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн 31 сум, сууринг үүрэн телефонтой холбох юм байна. Эдгээр ажлыг хэдий хугацаанд ямар хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх тухай өнөөдөр Нээлттэй нийгэм форум дээр мэдээлэл хийх ажээ. Дашрамд тэмдэглэхэд Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь өнгөрсөн жил улсын төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

From:
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6013

No comments: