Wednesday, January 9, 2008

Зэсийн үнэ "амилж" эхлэв

Үнэт металлууд дотроос хамгийн савлагаатай ханштай нь зэс байлаа. Ганцхан сарын дотор үнэ нь хэдэн янзаар өөрчлөгдөж байдаг эл металл сүүлийн зургаан сарын хугацаанд дэлхийн зах зээлд хэрхэн үнэлэгдсэнийг уншигч та графикаас харж байна.

Өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд тонн зэсийн үнэ 8224 ам.долларт хүрсэн нь тухайн жилийн хамгийн оргил ханшид тооцогдож байна. Түүнээс хойш долдугаар сар хүртэл буурсаар 8155 ам.доллар болсон юм.

Он солигдохоос хэдхэн хоногийн өмнө 6100 ам.долларт хүрч буураад байсан зэс саяхнаас “амилж” эхлэв. Ойрын өдрүүдэд дэлхийн томоохон биржүүдэд ханш нь тасралтгүй өссөөр өчигдрийн байдлаар 6881 ам.доллар болжээ.

Э.Сайхан

No comments: