Дэлхийн ядуу буурай болон хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд компьютерийн туслалцаа үзүүлэх зорилгоор хүмүүнлэгийн “One Laptop Per Child” буюу “Хүүхэд бүрт нэг компьютер” төсөл хэрэгжиж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Энэ төслийн хүрээнд “ХО” хэмээх лэптоп тараагдах юм. Энэхүү лэптоп компьютерийн нэг зайг 2000 удаа дахин цэнэглэх боломжтой төдийгүй хэрэв зай нь дуусах буюу эвдэрвэл 10 ам.доллараар шинийг авах боломжтой юм. 7,5 инчийн дэлгэц бүхий эрчим хүчинд хэмнэлттэй “ХО” лэптоп нь нэг гегабайтын санах ойтой зэрэг давуу талтайгаас гадна тун хямд үнэ, өндөр үзүүлэлттэй уг компьютерийг буурай орнуудын хүүхдүүдэд олгож байгаа юм. Тэгвэл энэ төсөл манай улсад ч хэрэгжиж эхэлж байна. Энэ ажлыг санаачилсан З. Энхмөнх хэмээх залуутай бид ярилцлага хийсэн юм.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Зургаанжингийн Энхмөнх гэдэг. Одоо Массачусеттсын Технологийн институтэд компьютерийн инженер мэргэжлээр сурч байгаа.
-Сурч буй сургуульд чинь Монголын залуучууд сурах ямар боломж байна?
-АНУ-ын Массачусеттсын технологийн институт нь дэлхийд эхний аравт ордог. Ялангуяа мэдээллийн технологийн мэргэжлээр тэргүүлдэг сургууль. Монголоос оюутан сурах боломж өндөртэй. Энэ сургуулийн талаар Монгол оюутнууддаа тусалж байгаа, туслах ч болно. Монголоос олон оюутан сурвал манай улсын мэдээлэл технологийн салбарт илүү их амжилт гарах боломжтой.
-“Хүүхэд бүрт нэг компьютер” төслийн талаар уншигчиддаа танилцуулахгүй юу? Энэ талаар та анх хэрхэн олж мэдсэн бэ
-Миний сурч буй институтийн эрдэмтэд анх санаачлан хүүхдүүдэд хямд бөгөөд чанартай компьютерээр хангах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ компьютер нь гарын ая даана, ус чийг орохгүй, тоос шорооны хамгаалалттай бөгөөд хөдөө орон нутгийн цахилгаангүй газрын хүүхдүүд зайг нь гараараа эргүүлээд цэнэглэх боломжтой. Мөн интернэтгүй орчинд өөр хоорондоо дамжин холбогддог. Үнэ нь 188 ам.доллар. Хоёроос тавдугаар ангийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй тараах юм.
Би “Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөрт дөрвөн сарын хугацаанд хамрагдаж суусан. Тэгээд энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж, хүүхдүүддээ туслах боломжтой юм байна гэсэн санаа төрсөн юм. Ингээд зун амралтаараа ирээд Өмнөговь, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын Гачуурт, Сант сургуульд Харвардын их сургуулийн докторантуртай ирж судалгаа явуулсан. Мөн энэ үеэрээ Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Мэдээлэл харилцаа технологийн газар, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Монгол дахь НҮБ-ын холбогдох хүмүүс болон манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлуудад танилцуулсан. Ерөнхийлөгч АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр үүнийг улам баталгаажуулж, одоо амьдралд хэрэгжиж эхэллээ.
-Энэ төсөл Монголд хэрхэн хэрэгжих вэ? Ямар хүрээнд үйл ажиллагаагаа нь явагдах бол?
-Одоогоор АНУ-аас ирсэн багийнхан 51 болон 4 дүгээр сургуулийн багш, сурагчдад эхний 1000 компьютерийг тараах, сургалт явуулах ажлыг гүйцэтгэж байгаа.
Хаанаас
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6365
No comments:
Post a Comment