Монголын төмөр зам ачааны вагон авчрах болсон тухай яригдаж эхэлсэн. Өнгөрсөн зэн Замын-Үүдэд ачааны вагон хүрэлцээгүй болж улмаар Монголд барилгын материалын хомсдол үүссэнээс улбаалан Улаанбаатар төмөр зам ийм арга хэмжээ авахаар болсон юм.
ОХУ-аас авчирч буй дээрх вагон хаана яваа талаар Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хэвлэлийн албанаас тодруулахад “Өнөө маргаашгүй орж ирнэ. Тэгээд ашиглах болно” гэсэн юм. Иргэд хойноос ирж буй дээрх вагоныг суудлын хэмээн эндүүрч байна. Энэ нь ачааны 50 битүү, 300 задгай вагон гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлсэн. Мөн цоо шинэ вагон биш бөгөөд нэлээд хямдралтай үнээр худалдаж авч байгаа гэнэ.
Ер нь Монголын төмөр замд парк шинэчлэл хийх шаардлага тулгарчээ. Ашиглаж байгаа нийт вагоны 80 хувь нь эдэлгээ нь муудсан эд бий гэнэ. Жишээлбэл, 1954 оны вагоныг одоо хэр нь хэрэглэж буй ажээ.
Түүнчлэн жилээс жилд ашигт малтмалын экспорт нэмэгдэж байгаа учир ачааны галт тэргийн тоог нэмэгдүүлэх зайлшгүй байдал үүсчээ. Тэгээд ч үнийн өсөлттэй холбогдуулан импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт ч өдрөөс өдөрт нэмэгдэх болсон байна.
Дээрх хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс цаашид Улаанбаатар төмөр зам ачааны вагоныг нэмэгдүүлэхэд бүхий л бололцоогоо ашиглан ажиллахаар төлөвлөжээ.
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6020
No comments:
Post a Comment