Асгатын мөнгөний ордын асгарсан их мөнгийг ОХУ руу л гаргана, ордыг оросоос өөр улстай хамтран ашиглах боломжгүй гэж МАХН-ын дарга С.Баярын тэргүүлж буй өнөөгийн Засгийн газар шийджээ. Оросууд уг ордын тал хувийг, харин бид өөрсдөө нөгөө тавин хувийг нь эзэмшихээр тохирч асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр Засгийн газар өргөн барьсан байна.
Энэтхэг, Индонези, Хятад хэмээх асар их хүн амтай, нэг үгээр хэлбэл, өдрөөс өдөрт геометрийн прогрессээр “хэрэглэгчийнх” нь тоо өсөх асар уудам зах зээлтэй бид нэг алганы хонхорт оршиж байна.
Оросоос ойрхон гэж хэлэхгүй ч тохой зайд орших энэ их зах зээлийг ашиглах талаар малчин Дорж бодохгүй. Засгийн газар малчин Доржийн эрх ашгийг төлөөлөх ёстой болохоос малаа дагасан түүнтэй ижил төвшинд бодож, сэтгэх албагүй уг нь.
Өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн айлчлалын үеэс олны анхаарлыг татаад байсан Асгатын мөнгөний орд хэвлэл мэдээллийнхний хэлснээр болж, орос “ах” нарын мэдэлд очих нь. Энэ тухай холбогдох албаны хүмүүс мэдэгджээ. Яагаад заавал оросууд гэж оноож, цохлож өгөх гээд байгаа хэрэг вэ? Бид нээлттэй, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог хүлээн зөвшөөрсөн ардчилсан гүрэн шүү дээ. Асгатын ордыг хамтран эзэмших боломжийг бусдад нээж, аль нь илүү ашигтай санал, шинэ шилдэг технологи оруулж ирэх вэ гэдгээр нь шилж сонгож суух ёстой Засгийн газар баялгийнхаа талыг оросуудад өгөхөөр зүгээр л “төлөвлөж” орхисон нь ямар учиртай юм бол?
Хэлж байгаа тайлбар нь хөгийн. Газар зүйн байршлын хувьд Асгатын орд ОХУ-ын хилийн ойролцоо байдаг болохоор ингэж шийдвэрлэсэн гэж Үйлдвэр, худалдааны сайдаас эхлээд газрын дарга нар нь хэлж байна. Газар зүйн байршил хэнд ойр байгаагаар асуудлыг шийддэг юм бол Оюутолгой, Тавантолгойг Хятадын хилд ойрхон гээд хятадуудад өгөх нь тодорхой. Ер нь тэгвэл Монголд Орос Хятад хоёроос өөр хөрөнгө оруулагч байх ёсгүй нь. Хиллэдэг хоёр улс нь энэ биз дээ. Хол юм чинь АНУ, Канад шаансгүй. Хэтрүүлээд хэлбэл ажлынхаа ойр болохоор нь гээд та бүхэн яамныхаа хажуугийн хамгийн ойр траншейнд амьдардаггүй биз дээ. Үүнтэй агаар нэг сонсогдох хачин инээдтэй мессежээр олон нийтийн тархийг угааж, оросуудад сүжирсэн олон салаа эрх ашгаа хаацайлан нуух гэж оролдох дүр зураг харагдаж байна. “Манай геологи, уул уурхайн мэргэжилтнүүд хойд хөршид бэлтгэгдсэн байдаг. Зам, тээвэр, хойшдын харилцаагаа бодсон ч ОХУ хамгийн тохиромжтой” ч гэх шиг. “Бид өнөөг хүртэл ОХУ-ын зах зээл рүү сайн гарц олоогүй байгаа. Газрын тос, хүнсний зарим бүтээгдэхүүн 100 хувь хойд хөршөөс хамаарч байна. Тэгвэл бид ашиг сонирхлоо тэднийхтэй зэрэгцүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нь хөхиүлэх боломжоор уяж болох юм” ч гэх шиг оросуудад тал засч Асгатын ордын талыг өгөх гэж байгаа мэтээр Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү Засгийн газрын шийдвэрийг хэвлэлээр тайлбарлажээ. Бас зайлшгүй ОХУ-ын нутгаар дайрч байж уг ордод хүрдэг гэнэ. Энэ мэт хачин ээдрээтэй үндэслэлээр дээрх шийдвэрээ цагаатгахыг оролдож байна.
Асгатын орд гэж зөвхөн оросуудад л “амаа нээх” аймшигтай төвөгтэй байршилтай ч бас биш гэж мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Ердөө долоон км газар замын асуудлыг шийдчихвэл Монголын авто замын сүлжээнд холбогдож, үүгээр дэд бүтцийн асуудлыг нь шийдэж болох юм билээ.
Гэтэл яагаад заавал уурхай орох зам ч Оросоор дайрна, тэндээс олзворлох мөнгө ч ОХУ руу гарна, Оросоос өөр улс сонирхохгүй гэж мэлзээд байгаагийн учрыг уржигдар Үйлдвэр, худалдааны сайдын хийсэн хэвлэлийн бага хурлаас лав ойлгосонгүй. Үүн дээр зах хязгаар нутгийн хөгжил дэвшил, ажлын байр гээд эх оронд маань хэрэгтэй өчнөөн төчнөөн зүйл Асгаттай хамт Орос руу урсаад алга болж байгаа юм бус уу.
Тэр тусмаа манай Засгийн газрын яриад байгаа Орос улс гэдэг нь энэ тохиолдолд хэн бэ? Путин уу, Кремль үү, Засгийн газар нь уу... Аль нь ч биш. ОХУ ын төрийн Думын гишүүн асан Керимов гэдэг хүний эзэмшлийн “Полиметалл” компани. Яагаад энэ компани тендэргүйгээр манай Засгийн газрыг “ялчихав аа”. Шинээр тодорсон Ерөнхий сайдыг хойд хөршдөө “нугасгүй” гээд хэвлэлээр бичдэг оргүй биш гэдэг нь батлагдаж байна.
Ер нь өнөөгийн төрийн эрх баригчдаас хуучин нийгмийг санагдуулах арга барил цухалзах болсныг удаа дараа хэвлэлүүд сануулаад байгаа. Одоо ч мөн адил нээлттэй эдийн засгийн зарчмыг үгүйсгэсэн, нэг хүний санаа бодлоор асуудлыг шийддэг тийм гаж тусгал Асгатын мөнгөний орд дээр бууж байна. Уг орд оросуудад л үүдээ нээхүйц үнэхээр төвөгтэй байршилтайгаас болоод өнөөдрийг хүртэл ашиглаж чадаагүй юм шиг, одоо бол оросуудаас өөр сонирхох улс, гүрэн, хөрөнгө оруулагч байхгүй юм шиг домог битгий зохиоцгоо л доо. Энэ бол хэн нэгний эрх ашгийнхаа төлөө өгч авалцдаг эд бараа биш. Энэ бол эх орноо гэж боддог хоёр сая иргэнийх нь мэдэх өмч хөрөнгө шүү дээ.
From:
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6000
1 comment:
Та бөөрний худалдан авах хүсэлтэй байна уу эсвэл та зарах хүсч байна
бөөрний? Чи юу
Мөнгө таны бөөр худалдах боломжийг хайж буй
Доош нь санхүүгийн завсарлага болж, та юу мэдэхгүй байна
Тэгвэл бидэнд өнөөдөр холбоо байна вэ, бид чинь сайн санал болгож байна
Таны бөөр нь мөнгөний дүн. Миний нэр, доктор DAGAMA байна
би нь
PREMIER Medicaid Олон улсын Nephrologist. Манай эмнэлэг нь
Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн, бид ч бас шийдвэрлэх
худалдан авах
мөн амьд нь нь бөөр шилжүүлэн суулгах
холбогдох донор.
Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ, Малайз улсад байрладаг.
Та нар бөөр нь худалдах, худалдан авах сонирхолтой байгаа бол байхгүй бол уу
и-мэйлээр бидэнтэй холбогдоорой.
И-мэйл хаяг: premiermedicaidinternacional@yandex.com
шилдэг Regards
Доктор DAGAMA.
Post a Comment