Thursday, January 10, 2008

Монголд Хятадын компани өртөө байгуулах гэрээ хийжээ

“Монгол энержи” хязгаарлагдмал корпораци Хятадын төмөр зам хэмээх нэг номерын инженерийн компани (CREC) Монголд Хөшөөт өртөө байгуулах талаар гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээг 2007 оны 12-р сарын 07-ны өдөр байгуулж, Монголын баруун хэсэгт байх Хөшөөт өртөөнөөс Хятадын Шинжиан муж хүртэлх зөвшөөрөгдсөн хэсэг дээр төмөр замын байгууламж болон зохион байгуулалтын талаар сургалт, судалгаа явуулах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан байна. Гэрээнд заагдсан сургалт нь Монголын нутаг дэвсгэр дээр хэрэгжих ба одоогоор Хөшөөт өртөө рүү хүрэх хоёр чиглэлийг Хятадын тал хэлэлцэж байгаа аж. Энэ хугацаанд Хөшөөт өртөөг байгуулах асуудлын талаар хоёр тал харилцан тохиролцож байгаа бөгөөд урьдчилсан төсөв тооцоог ярилцсан аж.

Хөшөөт өртөөг байгуулахад нилээн хэдэн жил шаардагдах ба байгууламжийн ажил энэхүү сургалтын дор шат дараалалтайгаар нарийн системтэй үргэлжлэх юм байна. Хөшөөт өртөөг байгуулахдаа Шинжиан мужтай хил залгаа Хөшөөтийн замыг өөрчилж, оролдохгүй гэнэ. Харин уг сургалт судалгаа, байгуулалтын ажилд зориулж Хөшөөтийн замыг сайжруулахын сацуу, шат дараалсан сургалт явуул зориулалт бүхий байрыг барих хэрэгтэй гэв.


Дашрамд хэлэхэд, CREC нь Хонг-Конгод бүртгэлтэй China Railway Group Limited (Хятадын төмөр зам хязгаарлагдмал групп)-ын салбар, охин компани бөгөөд тус компани нь төмөр зам, засмал замын байгууламж болон зохион байгуулалтыг хийдэг Хятадын Шинжиан мужийн томоохон компани аж.


British Virgin Islands ( Британийн онгон арлууд) компанийн ноён Liu Cheng Lin-ы эзэмшин удирддаг Mongsource Limited компаниас гаралтай аж. Mongsource Limited компани Монгол энержи компанитай бизнесийн харилцаатай юм байна.

Энэхүү гэрээг “Монгол энержи” хязгаарлагдмал корпорацийн нарийн бичгийн дарга Tang Chi Kei-ын захирамжаар баталсан байна. Гэрээг Хонг-Конгод компанийн зургаан удирдах албаны дарга нарыг байлцуулжээ.



Хаанаас

http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=5987

No comments: