Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Д.Даваасамбуутай ярилцлаа.
-Монголын олон нийт Оюутолгой болоод Тавантолгойн ордыг эзэмших хувь хэмжээ ямар байх тухай ид хэлэлцэн, янз бүрийн байр суурь илэрхийлцгээж байна. Их Британид төвтэй “Рио Тинто” компанийнхан ямар байр суурьтай байгааг илүү ойрхон ажиллаж буй та бүхнээс сонирхъё?
-Үр ашигтай өгөөжтэй ажиллагаа явуулж, олон хүнийг ажлын байртай болгон, төрийн санд татвараа шударгаар төлж л байвал хэний өмч байх нь гол асуудал биш ээ. Төр өөрийн монополийг тогтооно гэж шийдэж буй бол эхлээд хөрөнгө мөнгө, мэргэжлийн ажиллах хүн хүч байна уу, засаг үнэхээр менежментийн болон техникийн хяналт тавьж чадах уу гэх мэт олон асуудлыг бодолцох хэрэгтэй. Эрх зүйн хийгээд хөрөнгө оруулалтын орчныг хувийн салбарын эрх ашигт ямагт нийцүүлж байж нийгэм, улс хөгждөг. Ийм тогтолцоонд шилжээд 60 шахам жил болж байна. Энэ ойлголт одоогоор ихэнх улсад үеэ өнгөрүүлээгүй байх шиг. Манайх шиг жижиг оронд үйлдвэрлэлийн салбарын удирдлагыг засгийн гарт хэт төвлөрүүлэх нь стратегийн алдаа болж хувирах талтайг санахад илүүдэхгүй.
2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар бол улсын хөрөнгөөр хайж илрүүлсэн Тавантолгойн ордыг хувийн салбарын хөрөнгө оруулагчтай хамтрах бол төр 50 хүртэл хувийг эзэмшиж болохоор заасан. Хэрэв улс өөрийн олж илрүүлсэн ордыг дангаараа эзэмших, эсвэл наймаалцах эрхийг гартаа авна гэвэл хууль эрх зүйн хийгээд онолын хувьд болох бизээ.Гэхдээ Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдлыг бодолцвол ашигт малтмалын зарим ордод төр давамгайлсан хувь хэмжээгээр оролцох гээд зүтгээд байх шаардлага байна уу даа гэдгийг олон талаас нь бодох учиртай.
-Таны ярьсны эсрэг уур амьсгал давамгайлж байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийн өнөөгийн захиалга төр, засаг стратегийн ордуудыг эзэмшиж, ард түмэндээ илүүтэй олз ашиг олж өгөхөд оршиж байх шиг байна?
-Төр засаг, ард түмэн аль аль нь байгалийн нөөцөө үр өгөөжтэй ашиглан, ихийг хүртэхийн төлөө нэг бодол, хүсэлтэй байх нь ойлгомжтой. Тэгвэл энэ хүсэл зорилгоо төрийн монополиор дамжуулан хэрэгжүүлэх боломж байна уу гэдэгт асуудлын мөн чанар оршиж байна. Ийм аварга төслийг амжилттай хэрэгжүүлж чадах компанийг олж өгөх нь чухал. Нөхцлөө нийтийн болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг бодолцон боловсруулж, түүнийгээ ил тодоор зарлаж, ирээдүйн эзнийг мөн л ил тодоор тодруулах нь чухал.
Ашиг сонирхлын зөрчил, амин хувийн эрх ашиг, үндсэрхэг үзлийн илрэлийг ард түмний нэрээр хаацайлах нь явуургүй агаад даяаршлын, хөгжлийн замд саад бэрхшээл л болно. Түүхий эдийн үнээс үүсэлтэй бага зэрэг ашиг орлого, боломжийг буруу тайлж , алдаатай гаргалгаа хийх эрх хэнд маань ч байхгүй. Зэс, алтны зах зээлийн үнэ өнөөгийнх шиг өндөр хэмжээнд хэр зэрэг удаан үргэлжлэхийг бид өнөөдөр хэлж чадахгүй. Нэг хэсэгтээ огцом буурахгүй, харин ч нэмэгдэх тал руугаа байх болов уу гэж мэргэжлийн хүмүүс үзэж буй нь урам өгч байгаа.
Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсийн ордуудын талаар ялгаатай авч үзэх зүйлс бий байх аа. Тавантолгойн нүүрсийг зуу хол гарсан, түүний орчин тойрны илрэлүүдийг бодолцвол магадгүй хэдэн зуун жил ч ашиглах магадлалтай. Мөн нүүрс ашиглалтын талаар манайх туршлагатай, Монголын хүч хөрөнгөөр нээж илрүүлсэн зэрэг олон талаас нь бодох зүйл бий. Иймээс үндэсний хөрөнгөтнүүдэд Тавантолгойг эзэмшүүлэх боломжийг эхний ээлжинд ирэлхийлэх нь зүйтэй биз ээ. Үндэсний баячууд энэ ордыг ашиглах хүсэлт гаргаад байвал төр, засаг түүнтэй өрсөлдөөд, хясаж боогоод байх шаардлагагүй шүү дээ. Харин ч хөрөнгө мөнгө олоход нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байх. Төр ордын хувьцааг эзэмшихээрээ, өмчийн эзэн болохоороо илүү ашиг олно гэдэг нь эргэлзээтэй ойлголт бөгөөд зах зээл хэвшсэн орнуудад үр ашигтай обьектууд, үйлдвэрлэлийн салбарыг хувийн салбарт даатгаж, тэдний хариуцлагад өгдөг нь тогтсон жаяг. Харин үр ашиггүй үйл ажиллагаа явуулж эхэлбэл төр түүнийг нь зогсоох чадвартай байх нь чухал.
Оюутолгойн зэс, алтын ордод төрийн эзэмших хэмжээг 34 хувиар тогтоосон төслийн саналыг нэмэх хүсэлтэй хүмүүс олон байдаг бололтой. Сайхан л хэрэг. Гэхдээ эрсдэлийг, хөрөнгө мөнгөнийхээ боломжийг бид бодолцох ёстой. Оюутолгойн зэс, алтны нөөцийг “Айвенхоу майнз” болон гадны пүүсүүдийн үнэлгээгээр тогтоосон. Бид тэр үнэлгээг нь шалгаж, үнэмшилтэй болгож чадаж буй бил үү. ”Айвенхоу майнз” компани өөрийн хувьцааг олон улсын зах зээлд борлуулж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр босгохын тулд ихээхэн рекламддаг. Нөөцийнх нь үнэлгээг цухас харахад ихэнх нь өрөмдлөгөөр бус,тооцооны аргаар гаргасан газрын гүнд байгаа баялаг шүү дээ. Ус, тээвэр, цахилгаан, уурхайн техник технолог, байгаль орчин гээд олон асуудал бүрэн шийдлээ олох учиртай.
Дээр нь манай улс өөрт ногдох хувийн хувьцаанд зориулан “Айвенхоу майнз”-аас хүүтэй зээл авч, түүнийгээ дивидендээр төлөхөөр хэлэлцээ хийгдэж буй ажээ. Зах зээлийн хүү дээр нэмж гурван хувийг нэмэн, дараа нь ногдол ашгаараа төлөхөөр тооцож буй юм билээ. Эндээс их хэмжээний зээлийн өр, хүүгийн төлбөр хяналтгүйгээр үүсэх талтай. Ашиг гарч, дивиденд гарахгүй бол улс төлөхөд хүрнэ гэсэн үг.
Ашгаа хуваахгүй, харин компанийнхаа үйл ажиллагааны өргөтгөл хөгжилд зориулдаг практик голлоод байдаг даа. Үүнийг бас бодолцох л ёстой. Манай улс өөрт ногдох хувиа өсгөнө гэвэл бас л зээл, хүүгийн төлбөр нэмэгдэнэ гэсэн үг. Үүнийг томоохон эрсдэл гэж бодож байна. Ард түмнээ өр зээлд оруулж, ирээдүйдээ дарамт бий болгох аюулаас бас сэрэмжлэх учиртай. Оюутолгойн орд ашиглалтад орж, үнэхээр үр ашигтай ажиллаж эхэлбэл тэр үед төр хувьцаагаа нэмэгдүүлэх арга замаа олж болно биз ээ. Хөрөнгө мөнгөний боломж тухайн үед төрд гарвал зах зээлээс хувьцаа худалдаад авч болно.
Өнөөдөр Казахстан улс өөрийн газрын тосны ордуудад эзэлдэг хувь хэмжээгээ нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагчидтай Лондонд хэлэлцээ хийж, эцэслэх шат руугаа орж байна. Жишээ нь, газрын тосны Кашаганы ордод төрийн эзлэх хувийг 8.33-аас 30 хүргэхийн төлөө хэлэлцээ хийж байх жишээтэй.
-Манай Засгийн газар Оюутолгой төсөлд өөрийн эзэмших тодорхой хувийг “Айвенхуо майнз”-аас зээл авч бүрдүүлэхийг та буруу гэх гээд байна уу. Үүнээс өөрөөр яаж санхүүжилт олох вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээндээ нэгэнт тохиролцсон бол төр, засгийнхаа байр суурийг бид хүндлэх ёстой. Өөр арга олдоогүй юм уу, олдсон ч цаадуул нь хүлээж аваагүй байж болно. Хэлэлцээ гэдэг ганц талын эрх ашгаар хийгдэхгүй, зовлонтой. Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэсэн зарчим бас бий. Төр бонд гаргаад банкаар дамжуулан ард түмнээсээ зээл авбал хадгаламж эзэмшигчид хүүг нь “иднэ”. Бондын орлогоороо хувьцаа авч болно.
Төрийн оролцоо, хувь хэмжээний хувьд миний хэлэх гэсэн зүйл бол хуулийнхаа зарчмыг баримтлахыг илүүтэйд үзэж байна. Улсын төсвийн оролцоогүйгээр хувийн хөрөнгө оруулагчдын олж тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод оруулах хөрөнгийн 34 хүртэл хувийг төр эзэмшиж болохоор 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд заасан. Үүнээс өмнө бол гадаадын компанийн олж илрүүлсэн ордод төр хувь эзэмших эрхгүй байсан. Чамлахаар чанга атга гэдэг шүү дээ. Ер нь хуулийн орчин тогтвортой байх нь бизнес явуулах үндсэн нөхцөл. Манай хууль тогтоогчид, төрийн түшээд, судлаачид дэлхийн зах зээлд түүхий эдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үнэ өссөн нөхцөл байдал хийгээд ард түмнийхээ шаардлагыг тооцож , 2006 онд батлагдсан Ашигт малтмалын болон Гадаадын хөрөнгө оруулалтын, Татварын хуулиудад үндэсний эрх ашгийг, мөн хөрөнгө оруулагчдын сонирхол зэргийг зөв хослуулсан зарчмын заалтууд урьдчилан оруулсан хэмээн судлаачид үзэж байгаа. Жишээ нь баталгаатай орлогод тооцогддог, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийн дүнд ногдуулдаг нөөцийн төлбөрийн хэмжээ зэс дээр хоёр хувь байсныг нэмэгдүүлэн тав болгосон. Энэ нь хөгжиж буй орнуудынхаас өндөр бөгөөд сүүлийн үед тэд энэ татвараа өсгөх тухай ярьж байна.
Гадаадын ажиллагсдын тоог 10-аас илүүгүй хувь байлгаж, монголчуудыг ажлын байраар хангах үүргийг хөрөнгө оруулагчдад ногдуулсан. Зэсийг боловсруулалт хийхгүйгээр гаргавал үнийн өсөлтийн татвар авч байхаар хуульчилж, үнийн өсөлтийн зөрүүгийн 68 хувиар “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалд татвар ногдуулан авдаг боллоо.
-Оюутолгойн зэсийн ордыг эзэмших хэлэлцээрээр үнийн өсөлтийн татвараас чөлөөлөхөөр заасныг юу гэж бодож байна вэ?
-Энэ нь хууль зөрчиж байгаа явдал. Тиймээс ч УИХ-д оруулж зөвшөөрөл авах гэж буй хэрэг. Манай Сангийн яамны нөхөд цөөн жилээр татвараас чөлөөлөх үндэстэй гэж үзээ биз. Ирээдүйн саалийн үнээгээ тэнхрэхээс нь өмнө унагаад авч болохгүй. Уул уурхайн салбарын анхны хөрөнгө оруулалт их, хөрс хуулах, уурхайгаа барьж үйл ажиллагааг нь жигдрүүлэх зэрэгт ихээхэн хугацаа, хөрөнгө зарцуулдаг. Нөөцийг нь нотолж баталгаажуулах асуудал ч байдаг байх.
Миний мэдэж байгаагаар уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг жигдэртэл бараг арваад жил улсын төсвөөс татаас өгч ашигтай ажиллуулж байсан юмдаг. Үүнийг ЗХУ дахь өөрчлөлт, шинэчлэлийн үед манай төр, засгийн зарим удирдлага Москвагаас “сануулга” анхааруулга аван барин байж зогсоосон.
“Рио Тинто” гурван жилийн дотор зэс хайлж өгөх амлалт авсан нь, манайхан авахуулсан нь сайшаалтай хэрэг. “Айвенхуо майнз” компани, түүний эзэн Роберт Фридландийг хүмүүс янз бүрээр л ярьдаг. Миний бие түүний Монгол Улсын уул уурхайн салбарын ирээдүйн талаар сайн сайхан үг, магтаал Лондонгийн томоохон хөрөнгө оруулагчдын уулзалт зөвлөлгөөнд хэд хэдэн удаа хэлж байхыг сонссон нэгэн бөгөөд уул уурхайн салбарын мэргэжлийн нэр хүндтэй том компануудын нэг “Рио Тинто”-г Монгол руу татаж чадсанд талархаж явдаг. Манай ЭСЯ-ныхан өөрийн ажил үүргийн хүрээнд RTZ нэртэй байхаас нь эхлээд “Рио Тинто”-гийн араас “хөөцөлдсөнийг”, бас хэлмээр байна. Бид “Рио Тинто”-г Монголд оруулах, тэдэнтэй байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрээрээ зөв, бодитой тохиролцоонд хүрэх нь чухал.
-”Рио Тинто” Монголд хөрөнгө оруулахын давуу тал юу вэ?
-Уул уурхай, эрдэс баялгийн үйлдвэрлэл эрхэлдэг, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн хуруу дарам цөөн компанийн нэр энд сонсогдож байна шүү дээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалд нийцүүлэн, манайд өрнөдийн томоохон улсуудын эрх ашгийг бий болгох бараг анхны томоохон алхам энэ болно. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид энэ төслийн хувь заяаг ажиглан харж байгаа. Ард түмэн ч зоримог түргэн шийдэхийг хүсэн хүлээж буй байх аа. Энэ гацаа арилбал, төр, засгийн бодлогод итгэх итгэл нэмэгдэнэ. Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас санаачлан зохион байгуулсан санал асуулгаар Монголын ард түмний 80 хувь нь төслийг ажил хэрэг болгохыг дэмжиж буй дүн гарсан гэж сонссон.
Бидний хүсэн хүлээгээд байгаа томоохон бусад төсөл ч хэрэгжиж эхлэх үүд хаалга нээгдэнэ. Уул уурхай, төмөрлөгийн салбарын үйлдвэрлэл дэх өртөг зардлыг голлон эзэлдэг цахилгаан, ус, тээврийн хэрэгцээг хангах хөрөнгө оруулагчдын сонирхол эрс нэмэгдэж, Монголын төрд хэрэгтэй хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг олоход томоохон боломж нээгдэнэ. “Рио Тинто” Монголд хөрөнгө орууллаа гэвэл албан ёсны болон хувийн салбарын хөрөнгө оруулагчдаас олон санал гарч, өрсөлдөөний орчин бий болж, харьцангуй хямдхан, тэр болгон баталгаа нэхээд байхгүй санхүүжилтийн эх үүсвэр ч олдоно шүү дээ.
Оюутолгой болон Тавантолгойг Монголын өргөн төмөр замтай, мөн Хятадтай шууд холбох төмөр замын хоёр гарц бүхий дэд бүтцийн төсөл хэрэгжиж эхэлнэ. Үүнийг дагаад цахилгаан станц, эрчим хүчний шугам, нүүрс боловсруулах төслүүд хэрэгжих эхлэл тавигдан, монгол залуус гадаад, дотоодод мэргэжил эзэмших үүд хаалга нээгдэх зэрэг их олон асуудлын уяа тавигдахаар байгаа.
Монголчууд бидний томоохон ордуудаас олох олз омгийн ихээхэн томоохон хэсэг бол бид өөрсдөө үйлдвэрлэсэн цахилгаан, ус, дулаан, хүнс, байр сууц, бас нэмүү өртөг ихээр агуулдаг бензин шатахуун зэргийг нийлүүлж, өөрийн тээвэр, төмөр зам, мэргэжлийн болон техникийн боловсон хүчнээр хангахад оршино гэдгийг мартах учиргүй. Эдгээрээр дамжин төр, түмний халаасанд дам орлого бүрдүүлэх нь чухлын чухал бодлого.Олон улсын хууль тогтоомжийг мөрддөг, хээл хахууль, хэл амнаас хол явж, ил тод байдал, байгаль орчныг онцгойлон эрхэмлэдэг үндэстэн дамнасан компанийн үйл ажиллагаа, менежментийн ухаан, техник, технологиос суралцах өргөн боломж бүрдэнэ.
-Оюутолгойн ордоос бохир зэс гаргах юм биш үү. Үүнд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс бий?
-Хүслээр болдог бол зэсээр хийх хамгийн үнэтэй бүтээгдэхүүн болох автомашины зэс утас үйлдвэрлэх боломжийг судалж байгууштай. Хамгийн гол нь хүдрийг нь боловсруулж зэс болгоод авбал түүнийг цааш боловсруулах чадвартай үйлдвэрлэгчдийг олох, бий болгох талаар одооноос бодох нь зөв байх аа.
“Рио Тинто”-гийн үйл ажиллагааны хүрээнд зэс утасны үйлдвэрлэл харагдахгүй байсан. АНУ, Канад, Австрали, ӨАБНУ зэрэг өндөр хөгжилтэй улс бүх түүхий эдээрээ бэлэн бүтээгдэхүүн хийхгүй, зарим түүхий эдээ яагаад гаргаад байгаагийн үндэслэлийг олж судлах хэрэгтэй. Бидний онцгой анхаарах зүйл бол ус. Уран, коксжих нүүрс, хар болон өнгөт металл зэрэг манайд байгаа баялгуудын гүн боловсруулалтад ус их шаарддаг.
Хаанаас
http://news.gogo.mn/r/15046#goh_header_table
2 comments:
[b]- Вовочка, тебе уже шесть лет, и я должен рассказать, откуда берутся
дети.
- Ну вот... В три года я узнал, что у нас не живет домовой, в четыре -
что не бывает Бабы-Яги, в пять - что Деда Мароза не существует. Если
сейчас окажется, что взрослые не @6%тся, то во что остается верить?! [/b]
Сословие Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила предположим это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]Беременных женщин будут штрафовать [/url]" - Канечно вы можете найти и ради себя ворох интерестного
Ну а однако лучшее специи от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/64f735e63125b1ca76589f43d1698d9a.jpg[/IMG][/url]
[b]Купил недвижимость - это не бизнесмен.
Купил недвижимость, там же пробашлял олимпиаду - бизнесмен.
Заставил всю страну гордиться этим - политик. [/b]
Сословие Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]Минеральная вода приводит к женскому бесплодию [/url]" - Канечно вы можете встретить и для себя много интерестного
Ну а впрочем лучшее лекарство от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/33d6c522719a1bd152b4f852335bbf3d.jpg[/IMG][/url]
Post a Comment