Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд нэг триллион /их наяд/ ам.долларын борлуулалт хийжээ. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ, нийт ачуулсан зэсийн хэмжээгээр тооцолбол триллион гэх тоо гарч буй аж. Үүний зэрэгцээ тус үйлдвэрийн удирдлага ажилчдынхаа цалинг нэмэхийн хэрээр бусад урамшууллыг нь үгүй болгохоор ярилцаж, үүнд ажилчид дургүйцэж байгаа мэдээлэл байна.
Тус үйлдвэр өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс ажилчдынхаа үндсэн цалинг 20 хувиар, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 50 хувиар, дөрөвдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 30 хувиар нэмэх тушаал гарган мөрдөж эхлээд байгаа юм. Эдгээр нэмэгдлийг бодохоос өмнө авч байсан цалинг “үндсэн цалин” гэж нэрлэн үүний 20, 50, 30 хувийг нэмж байгаа ажээ.
Гучин жилийн түүхэнд байгаагүй үлэмж хэмжээний борлуулалт хийсэн “Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа цалинг ийн нэмж байгаа ч, өмнө нь мөрдөж ирсэн урамшууллын тогтолцоогоо хүчингүй болгоно гэсэн нь тэндхийн ажилтан, ажилчдын дургүйцлийг төрүүлээд байна. Хэрэв ийм шийдвэр гаргавал ажилчид дахин эсэргүүцлийн арга хэмжээ авч, жагсаал цуглаан зохион байгуулахаар ярилцаж байгаа ажээ.
Хаанаас
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=5476
No comments:
Post a Comment