Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр АНУ-ын талтай гэрээ хийж, "Нэг хүүхдэд нэг компьютер" төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар 10 мянган компьютер ирүүлсэн билээ.
Эхний ээлжинд захын болон ачаалал ихтэй хоёр сургуулийг сонгон авч 2-4 дүгээр ангийн сурагчдыг компьютертэй болгох ажил эхэлжээ. Харин тавдугаар ангиас мэдээлэл зүйн хичээл үзэж эхэлдэг учир арай өөр хүчин чадалтай компьютерээр хүүхэд бүрийг хангах ажил өрнүүлэх аж. Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын талтай гэрээ хийж 10 мянган компьютер худалдан авахаар болжээ. Энэ талаар БСШУ-ы сайд Н.Болормаагаас тодруулахад "Нэг компьютерын үнэ 200 ам.долларт багтаж байгаа бөгөөд сургалтын бүх программ, хөтөлбөр агуулгыг багтааж цэвэр сургалтад хэрэглэнэ. Худалдан авах компьютерууд бүгд крилл үсэгтэй байх юм. Одоогийн орж ирсэн эхний 1000 компьютерын үсгийн фонд, программыг солих ажил хийж байна. Мэдээлэл харилцаа, технологийн газар техникийн хэсэг байгуулж, шинээр ирсэн компьютеруудаа холбох ажлыг эхлээд байна" гэлээ.
Энэ хичээлийн жилд 20 мянган компьютерээр бага, дунд ангийхныг хангах аж. Цаашид өндөр хөгжилтэй улс орон, хандивлагч байгууллагууд, олон улсын байгууллагуудын анхаарлыг "Нэг хүүхэд нэг компьютер" төсөл рүү хандуулж, нэг ч хүүхдийг ялгаварлахгүйгээр компьютержүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулах юм байна.
Д.Догсмаа
Хаанаас
http://news.gogo.mn/r/15679#goh_header_table
No comments:
Post a Comment