Thursday, January 10, 2008

Алтны үнэ өсч байна

Лондонд алтны үнэ өсч, нэг унц нь хэзээ хэзээнийхээс ч өндрөөр буюу 876 ам. доллар хүрээд байгаа нь алтны ханшийн хамгийн өндөрт хүрсэн тохиолдол болж байна. Худалдаачид ханш нь буурсан доллар болон газрын тосны үнээс ч илүүтэйгээр өсч байгаа алтыг анхааралтай ажиглан харж байгаа аж. Харин хөрөнгө оруулагчид энэхүү үнэт металлыг инфляцад орохооос нь өмнө амжиж худалдан авахаар хошуурч байгаа гэнэ. Өнгөрсөн 2007 онд алтны ханш 31 хувиар өссөн ба нэг унц алт 280 доллар байсан 2000 оноос хойш үнэ нь өнөөдрийг хүртэл нийт 212 хувиар өссөн байгаа юм. Алтны энэхүү дээд үнэ нь өнгөрсөн долоо хоногт Пакистанд нөлөөлж, долларын ханшийг тогтворгүй болгож, нефтийн үнийг 100 ам.доллар хүргэлээ. Мөн алт ойрын 10 жилд гарч байгаагүйгээр хомсдож, үүний улмаас олборлогч компаниуд олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй болоод байгаа юм.

Хаанаас
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=5961

No comments: