УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр үдээс хойш гурван цаг орчим хуралдав. Зөвлөлийн хуралд намынх нь ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав оролцсон. Тэд энэ онд ямар ажил хийх талаар санал солилцсон юм байна. Ялангуяа Таван толгой, Оюу толгойн ордыг хэрхэн ашиглах, төрийн эзэмших хувь ямар байх асуудлыг онцолж үзсэн аж.
Стратегийн ач холбогдолтой эдгээр ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар эргүүлэн татаад буй. Таван толгойн ордыг төр 100 хувь эзэмших ёстой гэсэн байр сууриа АН хадгалж, үүний тулд иргэдэд хувьцаа эзэмшүүлэх замаар баялгаас хүртээх нь зөв гэж үзжээ. Мөн Оюу толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын төр 34 хувийг нь эзэмшихээр тусгасан байсныг нэмэх ёстой гэж саналаа нэгтгэсэн байна. Гэхдээ тодорхой хувь тогтоогоогүй аж.
С.Туул
Хаанаас
http://news.gogo.mn/r/15106#goh_header_table
No comments:
Post a Comment