Wednesday, January 9, 2008

Төрийн эзэмшлийн хэмжээг 50%-иар тогтоох төсөл өргөн барив

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх Газрын дарга Н.Энхболд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших Асгатын мөнгөний ордын төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд өргөн барив.

Энэ төсөлд тус ордын төрийн оролцооны хувь хэмжээг 50 хувиар тогтоож байгаа бөгөөд орд газрыг ашигласнааар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахаас гадна ажлын байр шинээр бий болгох, дэд бүтэц байгуулагдаж, уурхайчдын тосгон баригдаж, уурхай дагасан жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж, эдгээр нь баруун бүсийн хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд дорвитой алхам болно гэж Засгийн газар үзэж байгаа ажээ гэж УИХ-ын ХМА-наас мэдээллээ.

Хаанаас
http://news.gogo.mn/r/15084#goh_header_table



No comments: