Tuesday, January 22, 2008
Монгол улсад нүүрс шингэрүүлэх технологи ашиглан нийлэг түлш, шатахууны үйлдвэрлэл байгуулах боломж
Газрын тосны бүтээгдэхүүний найдвартай хангамжийг бий болгох явдал нь дэлхийн ихэнх улс орны түүний дотор манай Монгол улсын хөгжлийн хамгийн
чухал хүчин зүйлүүдийн нэг мөн. Газрын тосны бүтээгдэхүүн нь дэлхийн түлш эрчим хүчний хангамжинд чухал байр суурь эзлэж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын болон эдийн засгийн хурдан өсөлтөөс хамааран газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр хурдацтайгаар нэмэгдэж байна. 2008 он дөнгөж гармагц нэг баррель газрын тосны үнэ Нью-Йоркийн бирж дээр 100 ам. долларт хүрлээ. Ийнхүү дэлхийн газрын тосны хэрэглээ, олзворлолт улам их нэмэгдэхийн хирээр түүний нөөц нь эрс хомсдож дэлхийн эдийн засгийн өсөлтөнд ноцтой асуудал үүсгэж байна. Газрын тосны бүтээгдэхүүний энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад нүүрс боловсруулах үйлдвэрлэл ойрын ирээдүйд голлох байр суурь эзэлнэ гэж дэлхийн тэргүүлэх орнуудын шинжээч нар үзэж байна. Дэлхий даяар газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өсч ядуу буурай орнуудын эдийн засагт хүнд цохилт болж байна. Манай Монгол улс ч гэсэн энэ бэрхшээлийг амссаар байна. Иймээс өндөр үнэтэй импортын бензин, шатахууны хамаарлаас гарах нэг арга зам нь нүүрс шингэрүүлэх шинэ технологийг ашиглан моторын түлш болон бусад нүүрс устөрөгчийн нэгдлүүдийг гарган авах нь эдийн засгийн хувьд ашигтай болно гэж дэлхийн тэргүүлэгч орны эрдэмтэн судлаачид үзэж байна.
Сүүлийн үед дэлхий нийтээр чихрийн нишингэ, улаан буудай, модны үртэс, сүрэл, нүүрсний үйрмэг гэх мэт органик бодисуудаас техникийн спирт гарган авч түүнийгээ ашиглан моторын шатахуун үйлдвэрлэх асуудалд их анхаарал тавьж байна. 2005 онд дэлхий даяар 36.3 тэрбум литр техникийн спирт үйлдвэрлэсэн. Үүний 45%-г нь Бразил улс, 44.7% –г нь АНУ тус тус үйлдвэрлэсэн. АНУ-н Засгийн газраас моторын шатахуунд ашиглах техникийн спирт үйлдвэрлэгч нарт 1 галлон тутамд нь 0.51 центийн татаас өгч байгаа. 2005 оны 8-р сард АНУ-д “Energy Policy Act of 2005” хэмээх эрчим хүчний тухай хууль болон “Renewle Fuels Standard” (Сэргээгдэх түлшний стандарт) стандартууд батлагдсан. Энэ нь АНУ-н нийлэг шатахуун үйлдвэрлэгч нарт шаардлагатай байсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Манай Монголын зарим аж ахуйн нэгжүүд хямд техникийн спирт импортлон оруулж ирээд түүнээс моторын шатахуун болон утаагүй түлш үйлдвэрлэх туршилт судалгааны ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа.
Иймээс Монгол улсын төр засгаас эдгээр аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг нэн даруй бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Юуны түрүүнд техникийн спирт (биоэтанол, метанол) ашиглан хийж байгаа түлшний МУ-н стандартыг бий болгох нь энэ чиглэлийн бизнес эрхлэгч нарт хэрэгтэй байна. Хүрэн нүүрсийг боловсруулан маш их хэмжээний метанол (метилийн спирт) үйлдвэрлэн гаргах үйлдвэрт дээр дурьдсан эрх зүйн зохицуулалт бас шаардлагатай.
Нийлэг түлш, шатахууны үйлдвэрлэл үүсгэхийг сонирхогч Монголын хэдэн хувийн хэвшлийн компаниуд санаа бодлоо нэгтгэж “Монголын нүүрс шингэрүүлэх консорциум” хэмээх байгууллагыг 2006 оны 11-р сард байгуулсан. Монголд нүүрсний гүн боловсруулалт хийдэг үйлдвэрлэл бий болгох зорилготой энэ консорциумын ажилд гар бие оролцох боломж надад олдсон юм. Энэ консорциумын ажлын хүрээнд дараах урьдчилсан үр дүн гарсан. Үүнд:
-Монголын зах зээл дээр нүүрс шингэрүүлэх төслийг хэрэгжүүлэх хамгийн боломжтой;
- Урьдчилсан судалгаанаас харахад нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн санхүүгийн үзүүлэлтүүд маш эерэг сайн гарч байна;
- Үйлдвэрлэлийн байрлал дэд бүтцийн хувьд өндөр шаардлагатай бөгөөд Улаанбаатар хотоос зүүн өмнө орших зарим газрууд уг шаардлаганд нийцэж байна;
- Монгол орны нүүрсний асар их нөөц, дэлхийн хамгийн том зах зээлүүдийг нэг болох БНХАУ-н зах зээлтэй газар зүйн байрлалын хувьд хиллэн оршдог зэрэг хүчин зүйлүүд нь уг төсөлд гадаадын томоохон хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх бүрэн боломжтой.
Энэ төслийн бас нэг томоохон ач холбогдол нь хүрэн нүүрсийг энерго технологийн аргаар боловсруулах хамгийн орчин үеийн технологийг ашиглан нүүрсийг хаягдалгүй иж бүрнээр боловсруулах аж үйлдвэрлэл Монгол улсад бий болгох. Манай оронд хүрэн нүүрсний томоохон бассейнууд байрладаг. Түүний нэг нь Чойр – Нялгын сав газар бөгөөд геологийн тойм нөөц нь 20.4 тэрбум тонн, үйлдвэрлэлийн нөөц нь 6 тэрбум тонн. Энэ байгалийн үнэт баялаг, түүхий эдээ зөв зохистой ашиглах нь Монгол улс эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой юм. Энэ бүс нутаг нь манай улсын зам тээвэр, эрчим хүчний болон бусад дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, ойрын үед нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг байгуулахад хамгийн тохиромжтой болох нь бидний хийсэн судалгаагаар тогтоогдсон. Нүүрс нь дулаан, цахилгааны эрчим хүчний эх үүсвэр төдийгүй нийлэг моторын түлш (шатахуун) , метанол, байгалийн хий зэрэг газрын тосноос гарган авч байсан үнэтэй нүүрс устөрөгчийн бүтээгдэхүүнүүдийг гарган авах чухал анхдагч түүхий эдийн нөөц болохыг дэлхий даяар ойлгон хүлээн зөвшөөрч байгаа үед манай консорциум ажлаа эхэлсэн.
Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрснээс моторын нийлэг түлш үйлдвэрлэх томоохон үйлдвэрийн цогцолборыг байгуулах төсөл нь Монголын нүүрс шингэрүүлэх консорциумын хийж байгаа гол ажил. Уг үйлдвэрлэлийн цогцолбор бий болсоноор Багануур, Шивээ Овоо, Төгрөг нуур г.м. ойр хавийн бүх хүрэн нүүрсний уурхайнууд олзворлосон нүүрсээ зах зээлийн үнээр борлуулах худалдагч авагчтай болж энэ хавийн нүүрсний аж үйлдвэр сэргэх боломжтой. Одоогийн байдлаар төрөөс нүүрсний үнийг хатуу барьж байгаагаас дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг нүүрсний уурхайнууд ашиггүй, бараг алдагдалтай ажиллаж байна. Энэ нь тухай нүүрсний уурхайнууд ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг шийдэх, техник технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлээ өргөтгөх боломжуудыг ихээр хязгаарлаж байгаа. Манай консорцуимын боловсруулсан мастер төлөвлөгөөгөөр уг үйлдвэр нь жилд 14.6 сая тонн нүүрс хэрэглэнэ. Энэ нь тухайн бүс нутгийн нүүрсний үйлдвэрлэлийн 5-с 6 дахин нэмэгдүүлнэ. Жилд 14.6 сая тонн нүүрсийг зах зээлийн бодит үнээр борлуулах боломж олдоно гэдэг бол тухайн бүс нутгийн нүүрсний үйлдвэрлэл үсрэнгүй хөгжих үндэс.
Монгол улс нь газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлаас гарах, моторын нийлэг түлш, байгалын хий гэх мэт түлш, эрчим хүчний цоо шинэ эх үүсвэрүүдтэй болж түлш, эрчим хүчний хангамжийн бүтцийн өөрчлөлт хийнэ. Өнөөдрийн байдлаар Монгол улсын эрчим хүчний хэрэгцээг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд дээр тулгууурлан хангаж байгаа нь эдийн засгийн үр ашгийн хувьд туйлын хангалтгүй. Иймээс нүүрс шингэрүүлэх замаар нүүрсийг хаягдалгүй, иж бүрэн ашиглах нь манай орны нүүрсний асар их нөөцийн ашиглалтыг сайжруулах, байгаль орчин, агаар мандлыг бохирдуулж байгаагаас үүссэн гамшигийг зогсоох зэрэг улс орны хэмжээний глобал асуудлыг шийдэх стратегийн ач холбогдолтой асуудал гэж үзэж байна. Төр засгийн зүгээс нүүрсийг иж бүрэн боловсруулах аж үйлдвэрийн салбарыг бий болгон хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгааг нь ажиглагдаж байна. Улсын их хурлаас нүүрснээс шингэн түлш гаргах, хүрэн нүүрсийг гүн боловсруулах явцад гарах давирхай, хийг ашиглан химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн аж ахуйн нэгжийг дэмжсэн үндэсний хөтөлбөрийг батлах нь зүйтэй гэж үзэж байна.
Манай консорциум нь энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологитой Германы компаниудтай хамтран нүүрснээс шингэн түлш гаргах төслийн мастер төлөвлөгөөг 2007 оны дундуур боловсруулж дуусгасан. Энэ консорциумд “Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпораци” хэмээх Монголын анхны хувийн хөрөнгө оруулалтын банк, Германы инженерийн зураг төслийн компани, нефть хийн салбарын олон улсын хуульч нар ордог. Энэ консорциум нь Монголын талын хөрөнгө оруулагч болох “Коул Дизель” компаний захиалгаар уг төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл (pre-feasibility study) болон Мастер Төлөвлөгөөг 2007 оны 1-р сараас 6 сар хүртэл хийж гүйцэтгэсэн.
Уг үйлдвэр нь жилд 14.6 сая тонн хүрэн нүүрсийг боловсруулж 1.2 сая тонн бензин, 729 мянган тонн дизелийн түлш болон 475 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 126 мянган тонн сульфат аммоний зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэр нь өөрийн хүчин чадлын 50% орчмоор Монгол улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангаад үлдсэнийг нь экспортлох боломжтой байна.
Энэ төслийг цааш нь үргэлжлүүлэх Техник Эдийн Засгийн Үндэслэлийн (Feasibility Study) судалгааны шатыг санхүүжүүлэх хөрөнгө босгохын манай консорциумын зүгээс Хойд Америк, Европын хөрөнгө оруулагчид, Германы засгийн газрын ТЭЗҮ-г санхүүжүүлдэг сангууд зэрэг байгууллагуудад танилцуулж зохих яриа хэлэлцээрүүдийг идэвхтэй хийж байна. Техник Эдийн Засгийн Үндэслэлийн (Feasibility Study) судалгааны шатыг санхүүжүүлэхэд 7 сая орчим ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ба энэ хөрөнгө оруулалтыг босгох чиглэлээр консорциумын бүхий л гишүүд маш идэвхтэй ажиллаж байна. Eвропын Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон Германы засгийн газрын төлөөлөгчидтэй консорциумын хүмүүс уулзсан ба дээрх байгууллагууд төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд Консорциумд санхүүжилтын зарим аргыг санал болгоод байгаа. Манай консорциумын зүгээс энэ төсөлд оролцох сонирхолтой бүх компаниудын хувьд нээлттэй байна. Энэ төсөл нь өөрөө ойролцоогоор 3.4 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардах аварга төсөл учраас гадаадын томоохон хөрөнгө оруулагчид болон үндэсний компаниудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжэнэ.
Энэ төсөл хэрэгжсэний үр дүнд манай орны түлшний хэрэгцээнд цоо шинэ төрлийн түлш болох шатдаг хийг эрчим хүч, дулаан гарган авахад ашиглах замаар Улаанбаатар хот, аймаг, сумын төв, суурин газрын агаарын бохирдлыг асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Бас Улаанбаатар хотын гэр хороолол болон хөдөө орон нутгийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд модыг ихээр хэрэглэж Монгол орны ойн нөөц ихээр сүйдэж, цөлжилтийн хүрээ улам бүр ихсэж байгаа нөхцөлд байгаль орчныг авран хамгаалах талаасаа хийн түлшний хангамжийг бий болгох нь маш чухал ач холбогдолтой. Нүүрснээс гарган авсан шатдаг хийг шингэрүүлэх, шахах замаар савлан ахуйн хэрэглээ, тээврийн хэрэгсэл, нийтийн хоол, төвлөрсөн дулааны хангамжинд холбогдоогүй аймаг сумын төвийн сургууль, эмнэлэг, албан байгууллага, худалдаа үйлчилгээний төв, нийт айл өрхийн дулааны хэрэгцээг бүрэн хангах боломж байна. Иймээс нүүрсийг шингэрүүлж газрын тосны бүтээгдэхүүнүүд, шатдаг хий, цахилгаан эрчим хүч гарган авдаг аж үйлдвэрийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх нь Монгол улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой зорилт гэж үзэж байна.
Нүүрсний нөөцийн хэмжээгээр дэлхийд 5 –рт ордог арвин их нөөцтэй орны хувьд эрчим хүчний хэрэгцээгээ нүүрснээс гарган авсан шатдаг хий, газрын тосны бүтээгдэхүүнээр бүрэн хангаад илүү гарсаныг нь гадаадын зах зээлд экспортлогч байх бодллого баримтлах нь оновчтой. Манай орны нүүрсний арвин их нөөцийг Монгол улсынхаа ирээдүйн үсрэнгүй хөгжлийн нэг чухал үндэс суурь болгон үр ашигтайгаар ашиглахын төлөө бүгдээрээ хамтран зүтгэе.
Коул Дизель компаний ТУЗ-н гишүүн,
Техникийн ухааны доктор
Н. Батхуяг
2008 оны 1 дүгээр сар 15
Хаанаас
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=84985&catid=171
Wednesday, January 16, 2008
Хотын утаа хорт хавдар үүсгэх бодисыг их хэмжээгээр агуулдаг
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгаран гарч буй утаа нь хүний амьсгалах түвшинд ойр зайд буюу хоёр метр өндөрт цацагддаг бөгөөд түүний найрлагад амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн системийн эрхтний үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, нүүрс устөрөгч, хүхэрлэг хий, хар тугалга зэрэг 200 гаруй төрлийн хорт бодис байдаг.
Улаанбаатар хотын зарим хорооллын агаар дахь бохир бодисын агууламжийн явцаас харахад Толгойт, Баянхошуу, Сүхбаатар дүүргийн долоо, аравдугаар хороо, Яармаг, Зурагт орчмын агаарын бохирдол хотын бусад хэсгээс харьцангуй их, хүхэрлэг хийн агууламж мөн л их хэмжээгээр байдаг байна.
Утаанд хүүхэд бүр илүү хорддог
Хүүхэд агаарын бохирдолд маш их мэдрэг, насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хурдан амьсгалж биеийн нэг кг жиндээ амьсгалаар авах хортой бодисын хэмжээ илүү байдаг нь тэдний уушиг агаарын бохирдолд илүү өртдөг байна. Нөгөө талаас хүүхэд хөдөлгөөн ихтэй учир амаараа амьсгалдгаас агаарын хор нь хамраар шүүгддэггүй нь тэдний хөгжиж гүйцээгүй уушигны эд, эсийг гэмтээх магадлал өндөр гэж үздэг байна.
Улаанбаатар хотод хүүхдийн нийт өвчлөлд агаарын тоос хамгийн их буюу 38.3 хувь, нийтдээ бохирдуулагч хүчин зүйлс 43.1 хувь болдог. Судалгаагаар хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөлт агаарыг бохирдуулагч хүчин зүйлийн үзүүлэх нөлөө 93.7 хувь, хүүхдийн бронхитын өвчлөлд агаарын бохирдол 91 хувиар нөлөөлж байгаа судалгаа байна.
Манай орон жилд 8.2 сая тонн нүүрс олборлож ашигладгаас 5.2 сая тонн нь Улаанбаатар хотод тээвэрлэгдэн ирж утаа болдог.
Үүнээс 3.6 сая тонныг дулааны цахилгаан станцууд, нэг сая тонн илүү нүүрсийг бага оврын халаалтын зуух, 600 мянган тонн нүүрсийг гэр хорооллын айл өрхүүд хэрэглэж байна гэсэн тооцоо гарсан байна. Нийслэлийн есөн дүүрэгт бага болон дунд оврын нам даралтын зуух 1378, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ердийн зуух 128100, дулааны цахилгаан станц гурав, тээврийн хэрэгсэл 92706 байна. Үүнээс гадна хотын агаарыг бохирдуулахад хувь нэмрээ оруулдаг тоосгоны үйлдвэр 19, хайрганы үйлдвэр 32, арьс шир боловсруулах үйлдвэр 76, автомашин засварын газар 314, асфальтын үйлдвэр дөрөв, шатахуун түгээх газар, нефть хадгалах агуулах 166 байна.
Нийслэлд Багануур, Налайх, Алаг толгойн нүүрсийг голдуу хэрэглэж байгаа бөгөөд эдгээр нүүрсэнд хүний биед хортой олон төрлийн бодис агуулагдаж байдаг. Өглөө бүр хотыг битүү хучсан энэ их утаанд мөнгөн ус, хар тугалга ч хүртэл байдаг гэнэ. Нүүрснээс жилд дунджаар силициум 134.81 тонн, мөнгөн ус 0.0038 тонн, хар тугалга 0.086 тонныг агаарт цацаж бидний уушиг хүрээлэн байгаа орчинд шингэдэг гэсэн үг. Эдгээрээс хавдар үүсгэгч нь кадми, хар тугалга, мөнгөн ус, никель, диоксин зэрэг найман төрлийн бодис харшлын өвчлөлд хром, мөнгөн ус, зэс, никель, бериллм зэрэг бодисууд байдаг аж.
Д.Одонцэцэг
From:
http://news.gogo.mn/r/15607#goh_header_table
Хүүхдүүд компьютерээ крилл үсгээр ашиглана
Эхний ээлжинд захын болон ачаалал ихтэй хоёр сургуулийг сонгон авч 2-4 дүгээр ангийн сурагчдыг компьютертэй болгох ажил эхэлжээ. Харин тавдугаар ангиас мэдээлэл зүйн хичээл үзэж эхэлдэг учир арай өөр хүчин чадалтай компьютерээр хүүхэд бүрийг хангах ажил өрнүүлэх аж. Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын талтай гэрээ хийж 10 мянган компьютер худалдан авахаар болжээ. Энэ талаар БСШУ-ы сайд Н.Болормаагаас тодруулахад "Нэг компьютерын үнэ 200 ам.долларт багтаж байгаа бөгөөд сургалтын бүх программ, хөтөлбөр агуулгыг багтааж цэвэр сургалтад хэрэглэнэ. Худалдан авах компьютерууд бүгд крилл үсэгтэй байх юм. Одоогийн орж ирсэн эхний 1000 компьютерын үсгийн фонд, программыг солих ажил хийж байна. Мэдээлэл харилцаа, технологийн газар техникийн хэсэг байгуулж, шинээр ирсэн компьютеруудаа холбох ажлыг эхлээд байна" гэлээ.
Энэ хичээлийн жилд 20 мянган компьютерээр бага, дунд ангийхныг хангах аж. Цаашид өндөр хөгжилтэй улс орон, хандивлагч байгууллагууд, олон улсын байгууллагуудын анхаарлыг "Нэг хүүхэд нэг компьютер" төсөл рүү хандуулж, нэг ч хүүхдийг ялгаварлахгүйгээр компьютержүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулах юм байна.
Д.Догсмаа
Хаанаас
http://news.gogo.mn/r/15679#goh_header_table
Их өрийн бэлэг, Асгатын ордын "зам"-ыг засч эхлэв
Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын зөвшөөрлөөр "Монголросцветмет" нэгдлийн ерөнхий захирал О.Эрдэнэ Асгатын мөнгөний ордыг Оросын "Полиметалл"-тай хамтран эзэмших гэрээ байгуулсан. Гэтэл уг гэрээг иргэний хөдөлгөөнүүд болон эх оронч сэтгэлтэй хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, ард түмэнд ашиггүй болсон хэмээн үзэж хүчтэй эсэргүүцснээр тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболдын Засгийн газар эх оронч шийдвэр гаргаж "Полиметалл"-тай хийсэн гэрээг цуцалсан билээ. Мөн уг гэрээг байгуулахад гар бие оролцож, ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн Д.Сугар, О.Эрдэнэ нарт хариуцлага тооцох үүрэг ч өгсөн байдаг. Гэвч угхариуцлага тооцох асуудал нь салхинд хийсч, эх орныхоо баялгыг наймаалагчид гэмшсэн шинжгүй явах болсон. Үүгээр ч зогсохгүй харийнхантай нийлэн төр засгаа дарамтлах болсон гэдэг. Тэдний "заллага"-аар ирсэн гийчид Асгатын мөнгөний ордын тухай байнга хөндөж, сүүлдээ Лондонгийн шүүхэд өгнө хэмээн их сүрээр далайлгаад амжсаныг ард түмэн тод санаж байгаа.
Дээрх гэрээг цуцалсан нь М.Энхболдын Засгийн газар огцрох хөшүүрэг болсон. Харин Ерөнхий сайд С.Баяр уг гэрээг зүсийг нь хувиргаж УИХ-д дахин тавьж эхэллээ. Монголчууд Асгатын мөнгөний ордыг олон улсын тендергүйгээр "Полиметалл"-д өгөх ямар өртэй юм бэ. Хэрэв Асгатын мөнгөний ордыг ашиглах тендерийг олон улсын хэмжээнд зарлаж, үүнд "Полиметалл" ялбал ард түмэнд дургүйцэх шалтгаан байхгүй.
Уг ордын талаар шуугиж эхлэх үед өдөр тутмын нэгэн сонинд "Асгатын мөнгөний орд их өрөнд ивлаа" хэмээн нийтлэгдэж байсан.
Одоо өрнөж байгаа үйл явдлыг ажиглахад энэ нь батлагдаж байна. Их өрийг 2003 оны сүүлчээр шийдэх үеийн байдлыг эргэн санацгаая. Их өрийг тэгэлэхэд хөөрцөглөсөн түмэн минь халаасаа сэгсрэн байж баярын шампанск авч буудуулсан. Энэ үед Ерөнхий сайдаар Н.Энхбаяр, Сангийн сайдаар Ч.Улаан, ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдаар С.Баяр, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Хүрэлбаатар, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр Ё.Отгонбаяр нар ажиллаж байв.
Тэгвэл эдгээр хүн одоо ямар өндөр сэнтийд тухалсныг харцгаая. Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр, Ерөнхий сайдаар С.Баяр, Сангийн сайдаар Ч.Улаан, Түлш, эрчим хүчний сайдаар Ч.Хүрэлбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ё.Отгонбаяр томилогдож, суга дэвшжээ. Өөрөөр хэлбэл, их өрийн бригад төрийн толгойд гарсан байна. Энэ бүхнийг тохиолдол гэж үзэх үү. Ч.Хүрэлбаатарыг нүүрсний асуудал эрхэлсэн сайд болгох гэж хоёронтоо зүтгүүлж, Ч.Улааныг Сангийн сайдаар байс хийгээд л томилох шаардлага бий гэж үү.
С.Баяр Ерөнхий сайд болохдоо анх удаа ард түмнийхээ өмнө инээмсэглэв. Түүний царайд баярын мишээл тодорч, хацар нь туяарч байлаа. Тэрбээр цээжиндээ байсан бул хар чулууг аваад хаячихсан юм шиг харагдаж байлаа. Тэр Ерөнхий сайд болсноос хойш төгөлдөршил, атрын гуравдугаар аян зэрэг сайхан зүйлээ ярьж, хаа явсан газраа уучлал гуйж явдаг болсон. Гэтэл тэр үүгээрээ хөшиг хийн, ард түмний анхаарлыг өөр зүйл сатааруулчихаад араар нь Асгат, Таван толгойн орд газрыг Оросод өгөх бузар санаархлаа хэрэгжүүлж байгаа юм биш биз. Иргэний хөдөлгөөний нэгэн удирдагч С.Баярыг чийгийн улаан өт гэж нэрлэж, наранд гаралгүйгээр үйл хэргээ гүйцэлдүүлдэг хэмээн хэлсэн. Оросын олигархиуд манай томоохон орд газруудыг сонирхдогоо нуудаггүй. Тэгвэл энэ сонирхол нь "чийгийн улаан өт"-ийг наранд гаргахад хүргэв үү. Монгол Улс Москвагаас хамааралгүйгээр 17 жилийн турш явж ирсэн. Гэтэл С.Баяр төрийн өндөр суудалд заларснаас хойш Москвагийн гриппээр Монгол Улсыг дахин өвчлүүлж мэдэх нь.
Гэвч энэ бүхний эсрэг зогсох хүчин байгаа гэдэгт найднам. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, М.Энхболдын Засгийн газарт ажиллаж байсан УИХ-ын гишүүд Асгатын мөнгөний ордыг "Полиметалл"-д өгөхгүй гэдэгт ард түмэн итгэж байна. Ард түмэн уг ордыг "Полиметалл"-д тендергүйгээр өгөхөд хэн нь кноп дарах вэ гэдгийг анхааралтай ажиглаж сууна. Хэрэв найман тэрбум ам.доллараар үнэлэгдэх улсын баялгыг Оросын талд өгөхөөр санаархсан гишүүд саналаа нэмэрлэвэл тэдэнд итгэх ард түмний итгэл ирэх сонгуулиар алдарч мэдэх юм.
Г.Батзориг
From:
http://news.gogo.mn/r/15707#goh_header_table
2015 оноос өмнө нефть боловсруулах үйлдвэртэй болно
-Манай хоёр орны хооронд сүүлийн жилүүдэд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа. 2007 онд хоёр орны худалдааны эргэлт 1.6 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оныхоос дөрөв дахин их юм. Кувейтийн хөгжлийн сангийн шугамаар Монголд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг. Одоо хоёр орны хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, тэр тусмаа газрын тос, түүний томоохон ордуудад Кувейтээс хөрөнгө оруулалт татах чиглэлээр хэлэлцээр хийж байна. Кувейтийн сан, одоо ярьж буй зарим төслийг хэрэгжүүлснээр хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэх учир Засгийн газар хооронд ерөнхий хэлэлцээр байгуулж, олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд зарим асуудлаа тохирох шаардлагатай болсон. Кувейтийн Эмир 2007 оны долдугаар сард манай улсад айлчлахдаа уг хэлэлцээрийг баталсан. Одоо УИХ-аар соёрхон батлуулахаар хэлэлцэж байна.
-Газрын тосны салбарт Кувейт улстай хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ. Эх орондоо нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих юм бол түүхий эдээ тус улсаас авах юм уу?
-ҮХЯ газрын тосны бүтээгдэхүүн, нефть хангамжийг сайжруулах үүднээс дотооддоо боловсруулах үйлдвэр барих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүний тулд хамгийн түрүүнд түүхий нефть нийлүүлэх байнгын, найдвартай эх сурвалжаа олох ёстой. Доод тал нь нэг сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай байж эдийн засгийн хувьд үйлдвэр хөгжинө. Тиймээс ийм хэмжээний түүхий нефтийн байнгын нөөцтэй болох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Арабын орнуудад, ялангуяа Кувейт улсад айлчлахдаа санал тавьсан. Мөн Казакстан улстай яриа хийсэн. Тэд түүхий нефть нийлүүлэхийг зөвшөөрсөн. Түүхий нефтээ авахын тулд ямар орнуудаар дамжуулан тээвэрлэх вэ гэдэг асуудал гарна. БНХАУ-аар дамжуулья гэтэл тус улсад ороход импортын, гарахад экспортын татвар авдаг. Ингэхээр үүнийг дотооддоо боловсруулаад гаргахад одоогийн үнээс өндөр өртөг гарна. Тиймээс аль нэг талын татвараа чөлөөлөөч гэсэн хүсэлт бид БНХАУ-ын талд тавьсан. Манай улс 2007 онд 600 мянган баррел нефть олборлосон. Гэвч одоохондоо дотоод нөөцдөө тулгуурлаж боловсруулах үйлдвэр байгуулах боломжгүй.
-2010 оноос албан ёсоор нефть олборлож эхлэх үед ийм боломж бүрдэх үү?
-Албан ёсоор олборлолт эхэлсний дараа боловсруулах үйлдвэрийн тодорхой хувийг дотоодын хүчээр хангах боломжтой. Гэхдээ үйлдвэрээ тогтмол ажиллуулахын тулд гадаадын найдвартай эх үүсвэртэй байх нь чухал.
-Нефть боловсруулах үйлдвэр хэдий хэмжээний өртгөөр босох бол?
-ҮХЯ энэ асуудлыг судалж байгаа. Эх үүсвэрээ олсны дараа эдийн засгийн тооцоогоо эцсийн байдлаар танилцуулна. Бид газрын тосны бүтээгдэхүүний салбарт 2015 он хүртэл төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулаад Засгийн газарт оруулсан байгаа. Удахгүй ҮАБЗ-өөр хэлэлцээд УИХ-д оруулна. Үйлдвэр байгуулах талаар түүнд тусгасан.
С.Уул
From:
http://news.gogo.mn/r/15690#goh_header_table
Нефтийн үйлдвэртэй болоход шийдэх асуудал бас байна
Харин хэзээ барьж эхлэх, хэзээ ашиглалтад орох талаар тодорхой хугацаа хэлж чадахгүй гэж Үйлдвэр, худалдааны дэд сайд Я.Содбаатар байнгын хорооны хурлын үеэр гишүүдийн асуултад хариулахдаа хэлсэн юм. Харин УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө энэ талаар тодорхой мэдээлэл өгөхийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Мөнхтуяа даалгалаа.
Энэ оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нефть боловсруулах үйлдвэр барьж эхэлнэ гэж тусгаад байгаа билээ. Наад зах нь нэг сая орчим тонн түүхий нефть боловсруулахуйц байж үйлдвэр эдийн засгийн үр ашгаа өгдөг аж. Тэгвэл манай улс жилд дээд тал нь 600 мянган баррель нефть олборлож байгаа юм.
Манай улс Кувейт, Казахстанаас тус бүр нэг сая тонн түүхий нефть авахаар ярилцаж, ОХУ-д ч энэ саналаа тавиад байгаа юм байна. Гэвч Кувейтээс түүхий нефть авбал БНХАУ-ын нутгаар дамжуулан оруулах болох агаад Хятадын тал оруулахдаа импортын, гаргахдаа экспортын татвар авах учраас манай улсад ашиггүй байх тооцоо гарч байгаа гэнэ. Тиймээс энэ асуудлыг эхэлж шийдэх хэрэгтэй байгаа аж. Түүнээс гадна Оросын тал боловсруулсан бүтээгдэхүүн манайд нийлүүлдэг учир түүхий нефьт экспортлох талаар нааштай хариу өгөөгүй байгаа юм байна.
Ш.Эрдэнэчимэг
From:
http://news.gogo.mn/r/15674#goh_header_table
Г.Батхүү: Иван, Ли хоёрын нэг нь Тавантолгойг эзэмшиж байсан бол төрийн мэдэлд авахтай манатай л байх шүү дээ
УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Батж.Батбаяр та хоёр Тавантолгойн орд газрын хувь эзэмшигчээсээ татгалзчихсан гэдэг үнэн үү?
-Би "Энержи ресурс" ХХК-ийн хувь нийлүүлэгч биш. "Шунхлай", "Шунхлай групп" гээд хоёр өөр компани байгаа шүү дээ. Миний хувьд "Шунхлай" компанийг удирддаг байсан болохоос биш "Шунхлай групп" бол дүүгийн маань компани. Тус компани бол "Энержи ресурс" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн нэг нь. Тэгэхээр миний хувьд Тавантолгойн орд газрыг эзэмших тухайд хуулийн болон хувь хүний зүгээс ямар ч оролцоогүй гэсэн үг. Батж.Батбаяр гишүүн "Хэл ам болоод байхаар нь би зарчихлаа" гэж ярьж байна лээ. Ингэж хэлэхийг нь сонссон хүний хувьд "Дотоодынхоо хүнд зарсан байгаасай. Гаднын хэн нэгэнд зарчихаагүй байгаасай" гэж бодож байна.
-Та өөрийгөө уг асуудалд огт хамаагүй гэж байгаа ч нэр тань байнга дуулддаг. Ардчилсан нам "хувь нийлүүлэгчээсээ татгалз" гэж та бүхэнд шахалт үзүүлсэн ч гэх шиг. Иймэрхүү зүйл байгаа юу?
-Ер нь янз бүрийн зүгээс дарамт, шахалт ирж л байгаа шүү дээ. Гэхдээ би үүнийг дарамт, шахалт гэж ойлгохыг хүсдэггүй. Улс орны хөгжлийн асуудлыг ямар замаар авч явахаа бүрэн гүйцэд ойлгохгүй байгаа, зах зээлийн зарчимд нийцсэн төрийн бодлогыг явуулах чадваргүй улсууд өнөөдөр ийм олон янзын шүүмжлэл яриад байна уу даа. Тухайлбал, би УИХ-ын гишүүнийхээ эрх мэдлийг ашиглан хууль зөрчөөд түүнийг эзэмших эрх авчихсан ч юм уу, хүнд аваад өгчихсөн бол өөр хэрэг. Хэрэв хууль зөрчөөгүй л бол тэр компанийн эзэн нь байлаа ч, хувь эзэмшигч нь байсан ч гэсэн надтай ярих юм байхгүй. Ярих дуртай нэгэн нь энэ тухай одоо болтол ярьж л байгаа. Зарим нь хүмүүс яагаад уг ордоос хувь эзэмшиж буйг ойлгохгүй байж ч болох талтай. Нөгөө хэсэг нь "Батхүү, Батбаяр хоёр авчихсан байхад би яагаад авч болдоггүй юм бэ. Би л үлдчихлээ. Тийм учраас Тавантолгойгоос адилхан хувь эзэмшье" гэж бодож байгаа. Гаднын хэн нэгэн эзэмшчихсэн байсан бол өнөөдөр хэнд ч тэгж заргалдаад, талбай дээр жагсч, намаас шахалт үзүүлэх боломж байхгүй.
-Хэдийгээр хувь эзэмшигч нь биш ч гэлээ, дүүгийнхээ ажилд тусалж, УИХ-ын гишүүний зүгээс Тавантолгойн талаар төрөөс гаргасан шийдвэрийг арай өөр тийш чиглүүлэх талаарх лоббид оролцож байна уу?
-Намайг ерөөсөө л зарчим дээр ажиллаж байгаа гэж ойлгоход болно. Зарчим гэдэг нь үүний цаана хэн байгаа вэ гэдгийг мартаад асуудлыг яаж шийдвэрлэвэл улс орон, ард түмэнд хэрэгтэй вэ гэдэг дээр л ёстой таны хэлдгээр лобби хийж, зүтгэл гаргая гэж бодож байгаа. Энэ хувь эзэмшигчийн тухай яриа чинь өнөөдөр нэг л компанийн, магадгүй түүний цаана буй 1000 ажилчны, бүр цаана нь байгаа ах дүү арван хүний л асуудал шүү дээ,. Манай намын даргын хэлсэнчлэн бид 2,6 сая Чингисийн тухай бодмоор байна шүү дээ. Тэр компаниуд чинь Тавантолгойтой, толгойгүй амьдарвал амьдарна, амьдрахгүй бол амьдрахгүй. Би уг орд газарт хөрөнгө оруулаад үйл ажиллагааг нь авч явж байсан компаниуд ямар нэгэн байдлаар алдагдал хүлээх ёсгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байна. Төр авч болно, гэхдээ тэднийг хохироож болохгүй.
-Монгол Улсын Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн орд газрыг төрийн мэдэлд бүрэн авах болсноо зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Канадын Олон улсын худалдааны сайд Дэвид Эмерсон саяхан манай оронд айлчлахдаа "Ашигт малтмалын орд газрыг төр 100 хувь мэдэлдээ авна гэсэн ойлголт байдаггүй" гэж байсан. Ерөнхий сайд С.Баярын шийдвэрийг оновчтой, оновчгүй гэдэг талаас авч үзвэл та аль талд нь зогсох вэ?
-Тийм ээ, би Дэвид Эмерсон сайдтай уулзах үедээ байр суурийг нь сонссон. Миний хувьд, өмнө нь Шинэ Зеланд, Австралид очиж томоохон уурхайнуудыг хэрхэн ашиглаж буйг судалсан л даа. Төр татвараа сайн авдаг, байгаль орчин, экологид нөлөөлж байгаа байдлыг хянадаг. Татвараас олсон орлогоосоо ард түмэнд хүртээдэг юм билээ. Гэхдээ баялгаас хувь хүртээх нэрийдлээр хүмүүсийн гар дээр мөнгө тоолж өгдөггүй. Боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмж өгөөд л томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, улс орноо хөгжүүлдэг тийм л зарчимтай. Өнгөрсөн жил УИХ-аас ажлын хэсэг томилогдож, АНУ болон Чилид ажилласан.
Ажлын хэсгийнхний яриагаар бол Америкт төр нь томоохон орд газруудаа 100 хувь мэдэлдээ байлгаж, түрээсээр ашиглуулдаг юм байна. Ер нь бид манайхаас өмнө ашигт малтмалын орд газруудаа ашиглаад эхэлчихсэн орнуудын туршлагыг судалж, хамгийн зөв хувилбарыг нь сонгох хэрэгтэй. Түүнээс биш монголчууд өөрсдөө дахиад нэг сансрын хөлөг бүтээх гэж ноцолдоод байх хэрэггүй шүү дээ. Хувь хүний байр сууринаас авч үзэх юм бол гадаадад болон Монголд төр хамгийн муу менежер байдаг. Аль намаас хэнийг томилох вэ, томилсон хүн нь ямар хугацаатай ажиллах вэ, багаа хэрхэн бүрдүүлэх вэ, тэгээд л эцэст нь янз бүрийн асуудал үүсдэг.
Идэж, уугаагүй ч идсэн, уусан нэр зүүнэ. Магадгүй, зарим нь идэж, уудаг л байх. Иймэрхүү асуудлууд үүсэхээр ажил явдаггүй байхгүй юу. Төр орд газруудыг өөртөө авч, тийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ашиглах гэж байна гэдэг тухайд бол "Арай л биш" гэж бодож байна. Хэнд юу өгч яаж ашиглуулах вэ гэдгээ төр шийдэх нь л зөв юм болов уу. Түүнээс биш Ерөнхий сайдын "Төрд авна" гээд байгааг төр Дорж гэдэг компанийн захирал тавьчихаад гаднаас зээл авч, хөрөнгө оруулалт хийх тухай асуудал биш гэж бодож байгаа.
-Бид чинь зах зээлийн нийгэмд амьдарч байгаа улс шүү дээ. Төр түрүүчээс нь эхлээд тухайн үед хэрэгжиж байсан хуулийн хүрээнд ашиглахаар авч, хөрөнгө оруулалт хийчихсэн ордыг нь булаагаад эхлэх юм бол энэ чинь өөрөө хаашаа явах вэ гэдэг нь ойлгомжтой, тийм үү. Аягүй бол хувьчилсан мал болон орон сууцаа буцааж авъя гэдэг юм руу л явах гээд байна аа даа. "Ардчилал" гэж их ярьдаг, "Ардчилсан нийгэмд амьдарч байна" гэж тунхаглаж буй зарим хүний амнаас ийм үг гарч байгаад би тун их гайхаж байгаа. Гэхдээ Тавантолгой, Оюутолгойн орд газрыг тусад нь авч үзэж, улс орныхоо амьдралд шаардлагатай ихээхэн хэмжээний хөрөнгө босгож авах зайлшгүй шаардлагатай. "Энержи ресурс" ХХК-ийнхны хувьд гадаадын компанид зарчихалгүй хадгалаад, тэр хооронд хөрөнгө оруулалт хийж Монголдоо аваад үлдсэнийг нь маш сайн гэх байна. Үүнийх нь төлөө төр, ард түмэн тэдэнд "баярлалаа" гэж хэлэх ёстой.
Харин адгийн шаарнууд, шунаг сэтгэлтнүүд гэж болохгүй. Нэг Ли юм уу, орос Иван тэр орд газрыг авчихсан байсан бол өнөөдөр Монголын Засгийн газар юун буцааж авах манатай л байна. Миний хамгийн ихээр хүсч байгаа зүйл бол Тавантолгой, Оюутолгойг маш түргэн эргэлтэнд оруулж, "амь оруулан" үйл ажиллагааг нь эхлүүлж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, улс орноо өөд татах мөнгөтэй болох хэрэгтэй. Гэхдээ яаж вэ гэдэг нь бас чухал. Төр энэ ажилд оролцоод хувь нийлүүлж, мөнгө босгоод хувьцааг нь эзэмшинэ гэдэг бол хамгийн буруу хоцрогдсон арга. Тийм том ордын тухайд байж болохгүй зүйл. Түүний оронд төр бодлогоороо ийм компани байгуул, зөвлөх компаниа ав, бирж дээр хувьцаа гаргаад мөнгө босгож, ингэж ашиглая, тийм хэмжээний татвар улсад төл, байгаль орчныг нөхөн сэргээ, орж ирсэн мөнгөнөөс ард түмэндээ ийм маягаар хувь хүртээе гэх зэргийг л зохицуулаасай.
-Оюутолгойн орд газрыг эзэмшигчдээс байр суурийг нь сонсолгүйгээр хөрөнгө оруулалтын гэрээний төслийг буцаасан байдаг. Хөрөнгө оруулагчид гэдэг зүгээр нэг "тоглоомын" хүмүүс биш учраас уг асуудалд нэхэл хатуутай хандах байх. Төр ингэхэд буруу хөдөлж байна уу, зөв хөдөлж байна уу?
-Оюутолгой, Тавантолгой хоёрын нөхцөл байдал тэс өөр л дөө. Оюутолгойд хайгуул хийж, зарцуулсан хөрөнгө нь илүү, бирж дээр түрүүчээс нь гаргаад мөнгө босгож байгаа. Гэхдээ уг орд бол Монголын өмч. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын тухайд таалагдахгүй байгаа зүйл бол Монголын Засгийн газартай яаж харьцах вэ гэдэг нь ойлгомжгүй байна. "Айвенхоу Майнз"-ын толгой компанийн зүгээс Монголын талд нэлээд шахалт үзүүлсэн утгатай захидал УИХ-ын ажлын хэсгийнхэнд ирсэн гэж сонссон. Эцсийн эцэст монголчууд бид баялгаа зөв замаар яаж ашиглахаа мэдэх ёстой. Мэдээж хэрэг гадаадын хөрөнгө оруулагчдад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ажлын хэсэгт би ажиллаж байгаа л даа.
Хувь хүний зүгээс хэлэхэд, эдгээр орд газрыг түргэн ашиглах ёстой. Харин төр зуун хувь мэдэлдээ авна гэж байхгүй гэсэн байр суурьтай байна. Яагаад гэвэл, бид тэр хэмжээний хөрөнгө зарцуулна гэвэл асар их мөнгө гаргана. Тодорхой хугацааны дараа манай талын эзэмших хувь нэмэгдэх маягаар гэрээ хэлэлцээр хийх хувилбар байж болох юм. Монголчууд өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг эзэмшдэг боллоо шүү дээ.
-Өмнөд говь дахь хоёр сайхан ордын сургийг бид хангалттай сонслоо. Энэ хоёр "толгой" Монголын ирээдүйг хэр өөрчилж чадах юм бэ?
-Хүмүүс ингэж ярьдаг даа. "Сэбхийнэ" гэж. Яг үүн шиг Монголын эдийн засаг хэдэн арав, бүр хэдэн зуу дахин өсөх боломжтой. Тийм болохоор бид аль нэг уурхайг нь яаралтай ашиглалтад оруулмаар байна. Өнөөдөр зөвхөн Тавантолгой, Оюутолгой гэж яриад л байгаа болохоос биш түүнээс дутахгүй, нэр нь төдий л сонсогддоггүй Баянголын төмрийн орд гэхмэтчилэн маш олон орд бий. Орд газруудаа ашиглах тухайгаа ул суурьтай судлах ёстой. Би юу гэж боддог вэ гэхээр Тавантолгой, Оюутолгойн аль нэгийг л эхний ээлжинд эргэлтэд оруулчихмаар байна. Ингэвэл улс орны эдийн засаг сэргэж, монголчууд бид гадны эдийн засгаас хараат бус, дотооддоо томоохон үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулах боломжтой үндэсний томоохон компаниуд байгуулагдана. Манайхан чинь одоо үндэсний том компани гэхээр л олигархи, энэ тэр гээд орос үг л хэлээд байгаа шүү дээ. Би Орост очихдоо тус улсын олигархиудын тухай ном авч үзсэн л дээ.
Оросын олигархиудын дэргэд бид ёстой инээдтэй юм билээ. Тэд хөрөнгийн хэмжээ, бизнесийн цар хүрээгээрээ ч агуу, олон улс дамжсан үнэхээр том бизнес эрхэлдэг. Монголд нэг нь гайгүй бизнес хийгээд хөл дээрээ тогтоод ирэхээр "Тамын тогооны" үлгэр гэгчээр муу хэлдэг, янз бүрийн байдлаар шахаж хавчдаг. Бүгдээрээ л адилхан ядуу байх ёстой, бүгдээрээ л адилхан жижигхэн байх ёстой юм уу, хаашаа юм бэ. Хүн болгон өөрөө өөртөө жижигхэн компанийн захирал байх сонирхолтой нь ажиглагддаг. Тал талд нэг, нэг жижиг компани байхаар тэр таван компани хөрөнгөө нийлүүлээд захирлуудынх нь толгой нэг л зүйлд санаа зовдог, хамтарч томоохон хөрөнгө оруулалт хийх тал дээр манайхан учир дутагдалтай байна. Ямар ч л байсан үндэсний хэмжээний томоохон компаниудыг бий болгож, дэмжихэд онцгой анхаармаар санагдаад байх юм.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
From
http://www.news.mn/news?section=interview&page=show&content=interview&id=279
З.Энхмөнх: Хүүхэд бүрийг зөөврийн компьютертэй болгоцгооё
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Зургаанжингийн Энхмөнх гэдэг. Одоо Массачусеттсын Технологийн институтэд компьютерийн инженер мэргэжлээр сурч байгаа.
-Сурч буй сургуульд чинь Монголын залуучууд сурах ямар боломж байна?
-АНУ-ын Массачусеттсын технологийн институт нь дэлхийд эхний аравт ордог. Ялангуяа мэдээллийн технологийн мэргэжлээр тэргүүлдэг сургууль. Монголоос оюутан сурах боломж өндөртэй. Энэ сургуулийн талаар Монгол оюутнууддаа тусалж байгаа, туслах ч болно. Монголоос олон оюутан сурвал манай улсын мэдээлэл технологийн салбарт илүү их амжилт гарах боломжтой.
-“Хүүхэд бүрт нэг компьютер” төслийн талаар уншигчиддаа танилцуулахгүй юу? Энэ талаар та анх хэрхэн олж мэдсэн бэ
-Миний сурч буй институтийн эрдэмтэд анх санаачлан хүүхдүүдэд хямд бөгөөд чанартай компьютерээр хангах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ компьютер нь гарын ая даана, ус чийг орохгүй, тоос шорооны хамгаалалттай бөгөөд хөдөө орон нутгийн цахилгаангүй газрын хүүхдүүд зайг нь гараараа эргүүлээд цэнэглэх боломжтой. Мөн интернэтгүй орчинд өөр хоорондоо дамжин холбогддог. Үнэ нь 188 ам.доллар. Хоёроос тавдугаар ангийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй тараах юм.
Би “Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөрт дөрвөн сарын хугацаанд хамрагдаж суусан. Тэгээд энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж, хүүхдүүддээ туслах боломжтой юм байна гэсэн санаа төрсөн юм. Ингээд зун амралтаараа ирээд Өмнөговь, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын Гачуурт, Сант сургуульд Харвардын их сургуулийн докторантуртай ирж судалгаа явуулсан. Мөн энэ үеэрээ Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Мэдээлэл харилцаа технологийн газар, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Монгол дахь НҮБ-ын холбогдох хүмүүс болон манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлуудад танилцуулсан. Ерөнхийлөгч АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр үүнийг улам баталгаажуулж, одоо амьдралд хэрэгжиж эхэллээ.
-Энэ төсөл Монголд хэрхэн хэрэгжих вэ? Ямар хүрээнд үйл ажиллагаагаа нь явагдах бол?
-Одоогоор АНУ-аас ирсэн багийнхан 51 болон 4 дүгээр сургуулийн багш, сурагчдад эхний 1000 компьютерийг тараах, сургалт явуулах ажлыг гүйцэтгэж байгаа.
Хаанаас
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6365
А.Мурат: Асгатыг өөрсдөө ашиглахад технологийн хүндрэл байхгүй
Асгатын мөнгөний ордын хувь заяаны талаар УИХ-ын гишүүн А.Мурат Засгийн газраас өөр байр суурьтай байна. Мөн түүнийг тойргийнхоо сонгогчдод баталгаагүй архи илгээхээр зэхээд байсныг хураасан гэсэн мэдээлэл түгсэн юм. Энэ талаар өөрөөс нь тодруулав.
-Асгатын мөнгөний ордыг сайн мэдэх хүний хувьд түүнийг эзэмших талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Би олон нийтийн байгууллагын шугамаар Тайланд зэрэг орноор долоо хоног яваад өчигдөр /уржигдар/ орой ирлээ. Энэ хооронд Засгийн газраас Асгатын ордын 50 хувийг төрийн мэдэлд авч, 50 хувьд нь "Полиметалл"-тай гэрээ хийх асуудал оруулж ирсэн байна. Би хувьдаа үүнийг дэмжихгүй. Би өөрөө Асгатад ажиллаж байсан, ажлын анхны гараагаа тэндээс эхэлсэн хүн. Асгатыг гаднын хөрөнгө оруулалтгүйгээр манайх өөрөө ашиглах 100 хувийн боломжтой. Тийм их том орд биш шүү дээ. Урьд нь гаднын туслалцаагүйгээр өөрсдөө хайгуул хийж ордыг илрүүлээд, олборлолт хийгээд сая тонн хүдэр гаргачихсан. Одоо хажууд нь бэлэн байна. Технологийн айхавтар хүндрэл байхгүй. Оюутолгой, Тавантолгой шиг биш. Тэнд бол гаднын хөрөнгө оруулалт шаардлагатай.
-Дотоодоосоо хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж та үзэж байна уу?
-Худалдаа, үйлдвэрийн шинэ сайдыг томилогдож байхад би хэлж байсан. "Болдог бол Эрдэнэтээс хөрөнгө оруулах боломж хайгаач. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг жижиг уурхайнуудад хөрөнгө оруулалт хийдэг толгой үйлдвэр болгооч. Ийм бодит нөхцөлийг судлаач" гэж хэлж байсан. Асгатад туршилтын, дунд оврын баяжуулах үйлдвэр байгуулахад болоод л явчихна. Мөнгөний үнэ маш өндөр болчихлоо. Нэг унц нь долоо, найман мянган төгрөг байна. Гаргаад бэлтгэчихсэн хүдрийг баяжуулаад концентрац гаргачихсан байхад үйлдвэрийнхээ үнийг олоод авчихна. Өөрсдөө хийж чадах юмаа өөрсдөө хийе л дээ. Тэнд ажиллаж байсан боловсон хүчин нь байж байгаа шүү дээ. Туршилтын журмаар, 1990 оны үед өөрсдөө нэг тонн мөнгөний концентрац гаргаж байсан. Энэ инженерүүд байж л байна.
-Та эзгүй хойгуураа тойрогтоо хэдэн авдар баталгаагүй архи "шахах" гэж байгаад баригдсанаа мэдсэн үү?
-Харин тийм. Сонгууль дөхөөд ирэхээр хүмүүст бодож сэтгэхгүй юм гэж алга. Хүний мууг үзэх дуртай хүн олширсон байна. Би өөрөө архи хэрэглэдэггүй, архины бизнесээс цээрлэдэг хүн. Архи ямар ч байсан хүнд сайн зүйл авчрахгүй. Ийм хүнд архины хэрэг нааж байгаа нь эмзэг санагдсан.
-Танай аймгийнхан шашныхаа жаягаар ч архи хэрэглэдэггүй байх аа?
-Тийм шүү дээ. Баян-Өлгийд баасан гаригт архи худалддаггүй. Энэ бол Монголын хуульд байхгүй зүйл. Шашны онцлог ч бий. Архи бэлэглэх гэдэг ойлголт ч байхгүй. Наурызийн баяраар айхавтар их бэлэг сэлт зэхдэггүй. Архийг хэрэглэдэггүй.
-Тэгээд та яагаад архитай холбогдчихов?
-"Сэрүүлэг" сонин санал асуулгаар шалгарсан төрийн түшээдээр календарь гаргаж тойргуудад нь тараасан юм билээ. Миний тойрог дээр очсон календарь нь "Миний нутаг Баян-Өлгий" гэсэн нэртэй. Гайтай юм шиг тийм нэртэй архи бас байдаг юм байна. Тэр хоёрыг улс төр сонирхдог зарим нөхөд холбосон шиг байна. Түүнд би нэг их санаа зовохгүй байгаа. Манай тойргийнхон миний ганц үздэггүй юм бол архи гэдгийг сайн мэднэ. Мэргэжлийн хяналтынхнаас ч энэ тухай мэдэж байгаа хүн алга.
Хаанаас
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6361
“БНМАУ-ын төлөө зүтгэе” кино үзэгчдийг байлдан дагуулж байна
Монгол Улсын тусгаар тогтнох түүхэн хэцүү цаг үед болсон үйл явдлуудаас сэдэвлэн хийсэн уг кинонд эх орны тусгаар тогтнол эмзэг, хэврэг байсан үед үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч, жинхэнэ эх орончид өөрсдөө хэлмэгдэн амь насаа алдаж байсан тухай өгүүлдэг. Тухайн үед жинхэнэ эх орончид гадна зүсээ хувирган сэтгэл буруулсан өөдгүй этгээдүүд ч олноор нуугдаж байсныг уг кинонд “Бурхан төрөхийн өмнө буг төрдөг” хэмээх их аграмбын үгээр илэрхийлсэн гэж хэлж болно.
“БНМАУ-ын төлөө зүтгэе” кино нь хайртай, дотно бүх хүмүүсээ алдсаны эцэст хувь заяа, дотоод сэтгэлийн зөрчил тэмцэл нь өөрийг нь хэлмэгдүүлж байгааг ойлгож буй Дарамбалсангийн дүрээр илэрхийлэгддэг. Мөн түүний эргэн тойрон дахь хүмүүсийн дүр ч тухайн цаг үеийн хүнд хэцүү байдлыг ил тодоор өгүүлэхэд дөхөм болжээ. Киноны гол баатар Дарамбалсан өөрийн чин үнэнчээр итгэсэн коммунист үзэл санаа, эх орны тусгаар тогтнолын төлөө аргагүйн эрхэнд хамгийн эрхэм дотно андыгаа ч гэсгээн цээрлүүлдэг. Энэ үед холын аймагт нэгэн хувилгаан төрж, ард олны сэтгэлийг үймрүүлж, хувьсгалт засгийн эсрэг бослого дэгдээх гэж байгаа тухай мэдээлэл дотоодыг хамгаалах яаманд ирж, энэ аюулыг таслан зогсоох даавгаврыг шилдэг чекист Дарамбалсанд даалгадаг юм.
Өөрийн дотны найзаа өөрийнхөө гаргасан тушаалаар цаазаар авсандаа сэтгэлийн гүн шаналалтай байсан Дарамбазар эсэргүүний ар гэр хэмээгдэн ажил, сургуулиасаа хөөгдөж, зовж яваа найзынхаа гэргий гэргий болон өнчин хүүг нь асран тэжээхээр шийдэж, хөдөө нутагт дагуулан явна. Хөдөө нутагт ирж байдлыг газар дээр нь судлах явцдаа Дарамбалсан үнэхээр хувилгаан төрж, ард олныг амар амгалан болгоно гэдэгт бат итгэсэн эгэл хүмүүсийг нүдээр хардаг. Энэ даалгаврыг биелүүлэх явцад түүний багт найзыг нь хилсээр гүтгэн хороолгосон өөдгүй этгээд байсныг эцсийн мөчид олж мэддэг. Харамсалтай нь, түүний хайртай бүсгүй, найзынх нь гэргий Дүүрэнжин үнэн мөнийг олж мэдэж чадалгүй, Дарамбалсанг өөрийнх нь нөхрийг санаатайгаар худал бичгээр гүтгэж алуулсан хэмээн бодож орхин явлаа.
Эх орныхоо төлөөх тэмцэлд найзыгаа, хайртай бүсгүйгээ, хүнд итгэх итгэлээ алдсан нь түүний хувьд хамгийн хүнд зовлон байв. Гэвч эцэст нь тэрээр нөр их зүтгэл гарган, эр хайсан мөнөөх хувилгаан нь өөрөө байсан гэдгийг мэдэх нь түүний туулсан амьдралын хамгийн гашуун үнэн байлаа. Ингээд Дарамбалсанд “хувилгаан” хэмээгдэж, ард олонд шүтэгдэж амьдрах уу, чин үнэнч зүтгэсэн коммунизмдаа үнэнч үлдэж, өөрийгөө илчлэх үү гэсэн эргэлзээ төрж эхэлдэг. Гэвч түүнийг эцсийн мөчид эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэл нь дийлж, хувилгаанаар тодорсноо илчлэн, өөрийгөө цаазлах ялын тогтоолыг өөрөө уншсанаар кино төгсөнө.
Хаанаас
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6357
Tuesday, January 15, 2008
Hong Kong-listed China Strategic to acquire coal mines in Inner Mongolia region
Under the agreement, China Railway will sell at least part of Xiao Bei Yang Mining Co Ltd (Xiao Bei Yang) and not less than 20 pct of Mang Lai Mining Co Ltd (Mang Lai), as well as its interests in other mining and railway companies in Inner Mongolia, to China Strategic.
China Strategic will pay at least 50 pct of the purchase price in cash, while the remainder will be satisfied by an issue of China Strategic shares.
The consideration amount is yet to be fixed, while the number of consideration shares will be determined based on the average closing price of the stock for a period of 12 months.
Xiao Bei Yang owns a mine in Inner Mongolia with coal reserve of approximately 1.04 bln tonnes, while Mang Lei owns a mine with coal reserve of approximately 993 mln tonnes.
Information on other related assets being acquired was not provided.
At 10:46 am, shares of China Strategic were up 0.07 hkd or 6.36 pct at 1.17, off a high of 1.48; while those of China Railway were down 0.06 hkd or 0.55 pct at 10.78.
(1 usd = 7.80 hkd)
george.ng@xfn.com
From:
http://www.tradingmarkets.com/.site/news/Stock%2520News/984277/&cid=1126369035&ei=tV6NR_a6HoumqgOv6diOAQ
Monday, January 14, 2008
Алтны үнэ 2008 онд 1000 ам.доллар хүрнэ
|
Баасан гаригт нэг унц алт 898 ам.долларт хүрч шинэ рекорд тогтоосон байна. Харин оройдоо бага зэрэг намжиж 896,60 ам.доллараар зарагдаж эхэлжээ. Энэ үзүүлэлт нь өмнөх өдрөөсөө 0,8 хувиар илүү, харин долоо хоногийн байдлаар 4,1 хувиар өссөнийн харуулж байгаа юм. "London Bullion Market Association” дэх шилдэг 24 шинжээчийн 14 нь алтны үнэ 2008 оны сүүлээр 1000 ам.долларт хүртнэ хэмээн үзэж байгаа гэнэ. LBMA –ийн үзэж буйгаар нэг унц алт 2008 онд дунджаар 8962 ам.доллараар зарагдах ажээ. Түүнчлэн нэг унц цагаан алтны үнэ энэ долоо хоногт 1,5 хувиар өсч баасан гаригийн байдлаар 1,564 ам.доллараар зарагдсан байна. LBMA түүнчлэн цагаан алтны үнийг 2000 ам.доллар хүрч болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм. Мөн мөнгөний үнэ энэ жилдээ 20 ам.доллар хүрэх магадлалтай байгаа гэнэ. Газрын тосны үнэ 1,02 ам.доллараар буурч нэг баррель нь 92,69 ам.доллараар зарагдсан байна. Энэ нь өнгөрөгч долоо хоногт нийт 5,3 хувиар буурсан үзүүлэлттай байна. http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6242 |
Friday, January 11, 2008
Нvvрс боловсруулах хоёр vйлдвэр ашиглалтад оруулна
Мэдээлэл, технологийн vндэсний тєвд болох “Цэвэр агаар санаачилга-2008” нэртэй уг vзэсгэлэнг НЗДТГ, Барилгын мэдээлэл сурталчилгааны “Координат” тєв хамтран зохиох юм.
Хотын нийт хvн амын 21 хувь нь гэр хороололд аж тєрдєг. Агаарын бохирдол зєвшєєрєгдєх хэмжээнээс 2-5 дахин ихэслээ. “Гэр хорооллынхныг ирэх жилээс шахмал тvлшээр хангахын тулд ТЭЦ-2 дулааны цахилгаан станцыг тvшиглэн нvvрс боловсруулах vйлдвэр байгуулна. Техник, эдийн засгийн vндэслэлээ боловсруулаад барилгын ажилдаа орно.
Энэ оны арванхоёрдугаар сард эхний бvтээгдэхvvнээ гаргахаар тєлєвлєсєн уг vйлдвэрийг байгуулахад Засгийн газраас 10.4 тэрбум тєгрєг хуваарилсан байна. Мєн “Тєгрєг нуурын энержи” компанийн нvvрс боловсруулах vйлдвэрийн барилга угсралтын ажил єрнєж байна. Тоног тєхєєрємжєє оруулсан энэ vйлдвэр ирэх тавдугаар сараас бvтээгдэхvvнээ гаргаж эхлэх ажээ. 5.8 тэрбум тєгрєгийн єртєгтэй нvvрс боловсруулах vйлдвэрийн санхvvжилтийн 20 хувийг улсын тєсвєєс гаргажээ. Эдгээр vйлдвэр жилд дунджаар 300 мянга гаруй тн боловсруулсан нvvрс vйлдвэрлэх хvчин чадалтай. Ингэснээр хотын гэр хорооллынхны 70 хувийг утаагvй тvлшээр хангах боломж бvрдэх тухай мэргэжлийн хvн єгvvлэв. Хотын агаарын бохирдлыг бууруулахад энэ онд гурван тэрбум тєгрєг тєсєвлєжээ.
Б.Ану
From:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=83938
Ашигт малтмал, газар тариалан, МАА-н чиглэлийн vндэсний хувьцаат компаниудыг даруйхан байгуулъя
Монголын хєрєнгийн биржийн захирал Р.Содхvv хэвлэл мэдээллийн байгуул¬лагын удирдлагууд, сэтгvvлчидтэй єчигдєр уулзалт зохион байгуулж хєрєнгийн зах зээлийн єнєєгийн байдал, Монголын эдийн засгийн єнєєгийн эрх ашиг, ирээдvй болон 2008 онд хєрєнгийн зах зээлийн vйл ажиллагаа хэрхэн єрнєх талаар дэлгэрэнгvй мэдээллээ.
ТОП-20 компанийн индекс єдрєєс єдєрт нэмэгдэж, шинэ компаниуд єрсєлдєєнд хvч тvрэх болжээ. Єнгєрсєн онд Монголын хєрєнгийн биржийн vнэт цаасны 253 удаагийн арилжаа явагдаж 116,1 сая ширхэг хувьцаа, 542,8 мянган бонд арилжаалагджээ. Арилжааны хэмжээг ємнєх онтой харьцуулахад хувьцааны арилжааны vнийн дvн 49,5 тэрбум тєгрєгєєр буюу 4,9 дахин бондын арилжаа 7,5 дахин єссєн vзvvлэлт гарчээ. Одоогоор МХБ-ийн vнэт цаасны бvртгэлд 384 хувьцаат компанийн 2,491,1 сая ширхэг хувьцаа бvртгэлтэй байна. Нэгж хувьцааны арилжааны дундаж ханш 535 тєгрєг байгаа нь ємнєх оны дунджаас 366 тєгрєгєєр буюу 3,2 дахин єссєн байна. 2007 онд хувьцаат компани зургаагаар нэмэгдсэн бол шинэ он гарсаар Санхvvгийн зохицуулах хороонд таван хувьцаат компани мєн тооны брокер дилерийн компани бvртгvvлэхээр материалаа ирvvлсэн байна.
Монголын хєрєнгийн биржийн vйл ажиллагааг олон улсын стандартад хvргэх, хєгжvvлэх зорилгоор “МХБ-ийн техник технологийн шинэчлэл, хvний нєєцийг бэхжvvлэх”, “Монгол хувьцаа”, “Монгол бонд” тєслvvдийг боловсруулж, хамтран хэрэгжvvлэх гадаадын байгууллагуудад санал болгоод байгаа ажээ. Тvvнчлэн vндсэн vйл ажиллагааны гол журмуудыг шинэчлэн боловсруулж, Тєлєєлєн удирдах зєвлєлєєр батлуулан, энэ сарын 1-ний єдрєєс мєрдєж эхэлжээ. Тус биржийн гадаад хамтын ажиллагаа улам єргєжиж Евро-Азийн хєрєнгийн биржvvдийн холбооны гишvvн байгууллагууд, Тайвань, Солонгос, Хонконгийн хєрєнгийн биржvvдтэй хамтран ажиллаж байна. Гадаадын орнуудын брокер дилерийн компаниуд манай хєрєнгийн зах зээлд суудал авахыг эрмэлзэх болж. АНУ, БНСУ, Япон, Герман, ОХУ-ын нэр хvндтэй дээрх тєрлийн компаниуд манай улсад vйл ажиллагаа явуулж байна.
Єнгєрсєн онд Монголын хєрєнгийн бирж урьдчилсан дvнгээр 878,7 сая тєгрєгийн орлоготой, 364,3 сая тєгрєгийн зардал гаргаж, 514 сая тєгрєгийн ашигтай ажиллажээ. Энэ онд дараахь зорилтуудыг дэвшvvлэн ажиллах юм байна. Хєрєнгийн зах зээлийн хууль эрхзvйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор хуулийн тєсєл, саналыг хvргvvлээд байгаа аж. Yнэт цаасны бvртгэлийн vйл ажиллагааг шинэчлэх, шинээр vнэт цаас гаргахыг дэмжинэ. Ялангуяа ашигт малтмал, газар тариалан, мал аж ахуйн чиглэлийн vндэсний томоохон хувьцаат компаниудыг бий болгох талаар бодитой vр дvнд хvргэхээр зорьж байна. Гадаадын томоохон аж ахуйн нэгж байгууллагууд Монголыг сонирхсоор.
Стратегийн орд газрууд, ашигтай хєрєнгє оруулалтын гэрээ, тогтвортой байдлын гэрээ, хувь гээд л тэднийг соронздох зvйлс их ч vvнийг тойрсон алдаа оноо ч бий. Алдсанаа залруулах, ашигт малтмалын ашгийг иргэдэд зєв хуваарилах, хєрєнгє оруулагчдыг ямар замаар татах, тогтвортой байдлын гэрээг тойрсон шvvмжлэл гээд шийдвэрлэх нэлээдгvй асуудал тулгараад буй. Энэ vеэр Монголын хєрєнгийн биржийн захирал хєрєнгийн зах зээлийн талаар мэдээлэл єгєхийн зэрэгцээ vр дvнтэй сургалтыг хэсэгхэн хугацаанд зохион байгуулсан нь сэтгvvлчдэд vр єгєєжтэй болсон. Ингэснээр хувьцаат компанийг жинхэнэ утгаар байгуулах, хєрєнгийн зах зээлийг сонгодог утгаар нь хєгжvvлэх, ямар хvнийг хєрєнгє оруулагч гэх, хєрєнгє оруулагч, хуулийн этгээдийн ялгаа зэрэг ойлголтыг авч цаашид иргэдэд зєв мэдээлэл єгєх боломж олдсон юм.
Их хэмжээний мєнгє хєрєнгєтэй хvнийг хєрєнгє оруулагч гэж vзэх тvгээмэл ойлголт бидэнд бий. Тэгвэл хєрєнгийн зах зээл эртнээс хєгжсєн улс орнуудад эл ойлголт эсрэгээр буюу хувьцаа, бонд гаргах, худалдан авах чадвартай хуулийн этгээдийг хєрєнгє оруулагч гэж vздэг байна. Оюутолгойн орд єнєєдєр олны анхааралд буй. “Айвенхоу Майнз” компани нь хєрєнгє оруулагч мєн vv. Энэ асуудал тун эргэлзээтэй аж. Учир нь Канадын эл хувьцаат компани манай улсын эрдэс баялгийн ордын буянаар хувьцаа гаргаж тvvнээс олсон ашгаараа эргээд хєрєнгє оруулалт хийж байна. 2,6 жил хувьцаа арилжаалсан байдаг. Энэ утгаар нь авч vзвэл хєрєнгє оруулалт гэж vзэх нь тун эргэлзээтэй.
Оюутолгойн ордыг хэн хэдэн хувиар эзэмших, тогтвортой байдлын гэрээг яаж байгуулах зэрэг асуудал дээр гацчихаад буй. Оюутолгойн ордыг зєв ашиглаж, vр єгєєжийг нь хvртэе гэвэл Ємнєговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт “Оюутолгой” хувьцаат компанийг байгуулах явдал аж. “Оюутолгой” гэх хуулийн этгээд хувьцаа гаргаснаар Засгийн газар, “Айвенхоу Майнз”, иргэд хувьцааг худалдан авах замаар хєрєнгє оруулалт хийх нь сонгодог хувилбар аж. Хєрєнгє оруулагч хэзээ ч ашиглалтын лиценз эзэмшдэггvй. Харин манайд эсрэгээр. Оны ємнєхєн тєвхнєсєн Засгийн газар Тавантолгой, Тємєртэй зэрэг гурван лицензийг тєр мэдэлдээ авсан нь зєв алхам гэж МХБ-ийн захирал Р.Содхvv дvгнэж байсан.
Манай улсын эрдэс баялаг бvхий томоохон ордын хайгуулын болон ашиглалтын лицензvvдийг гадныхан эзэмшээд байгаа нь нууц биш. Хонконг, Сингапур, Торонтогийн хєрєнгийн биржээр манай 21 хувьцаат компанийн хувьцаа арилжаалж байна. Гэхдээ энэ манай улсад эерэгээр бус сєргєєр нєлєєлж ашиг хонжоо хайсан хэсэг монгол иргэний євєр тvнтийж, гадныханд ашигтайгаар тусч байгаа нь харамсалтай хэрэг юм. Санхvvгийн зохицуулах хороо, Монголын хєрєнгийн бирж vvнийг зогсоох арга хэмжээг авч, хууль эрхзvйн хvрээнд ирэх долоо хоногт хэлэлцэж, дээрх асуудлыг хуулиар хориглох бололтой. Эрдэс баялгийн орд хvний гар хvрээгvй байхдаа л уурхай байгуулах, олдворлох зэрэг хєрєнгє оруулалтын эх vvсвэрээ олох чадвартай байдаг юм байна.
П.ДЭМБЭРЭЛ
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=83916
Тавантолгойг тойрсон Х.Наранхүү ба Ж.Оджаргал
“Энержи ресурс” консорциумын Удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргал, Тавантолгойн асуудлаар Засгийн газраас томилсон ажлын хэсгийн ахлагч, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү нар хэлэлцээрийн ширээнд нүүр тулан ярилцах болсоор лавтай хагас сарын хугацаа өнгөрч байна. Өнгөрөгч оны сүүлчийн өдрүүдэд хоёр талын анхны хэлэлцээр эхэлсэн. Гэвч он дамжин үргэлжилж буй энэ асуудал өнөө хэр нь тодорхой шийдвэрт хүрээгүй байна. Тавантолгой бол Азид төдийгүй дэлхийн анхаарлыг татсан асар том ач холбогдол бүхий орд газар.
Энд нэг хоёр жилийн бус, хагас зууны турш ашиглан үр өгөөжийг нь хүртэх стратегийн орд газрын асуудал яригдаж байгаа. Энэ утгаараа Монголын Засгийн газар болон “Энержи ресурс” консорциумын хооронд өрнөж буй уг хэлэлцээрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид анхааран ширтэж байна. Өнөөдрийг хүртэл хоёр тал дөрвөн ч удаа уулзаж ярилцаад байгаа хэр нь ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй. Шулуухан хэлэхэд “Энержи ресурс” буюу үндэсний компаниудын байр суурь Засгийн газраас тулгаж буй бодлоготой зөрөлдсөөр байгаа юм. Энд ямар шалтгаан байгааг бодит байдал дээр тодорхойлох гэж оролдъё.
600 орд газрын хувь заяа
Тавантолгойн орд газрыг 100 хувь төрийн мэдэлд төвлөрүүлэх Ерөнхий сайд С.Баярын санаачлагыг бизнесийнхэн тун цочирдсон байдлаар хүлээж авсан нь үнэн. Үүнийг Ж.Оджаргал нуусангүй. Ашигт малтмалын 600 орчим орд газрыг улсын төсвөөр хайгуул хийн илрүүлсэн байдаг талаар тэрбээр яриандаа онцлон дурдсан. Энэ орд газрыг эзэмшиж буй хүмүүсийн эрх ашиг Тавантолгойн ард давхар хөндөгдөж байгаа нь нууц биш. Үүнээс улбаалаад нэг бус үндэсний компанийн бизнесийн эрх ашиг, хувь заяа амьсгал даран түгшсэн өдрүүдийг үдэж байна.
Үнэндээ бол төрийн өмчөөр хайгуул хийж илрүүлсэн орд газар бүрийг 100 хувь өөртөө төвлөрүүлэх гэж оролдвол бидний унаж босон, хожиж хожигдон туулсан ардчиллын он жилүүд нуран унах нь маргах аргагүй бодит байдал юм. Харин ажлын хэсгийн ахлагч, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү Тавантолгойн баялгийг хайж олоход төрөөс зарцуулсан зардлыг “Энержи ресурс” хэрхэн барагдуулж ирснийг сонирхож байна. Мэдээж, энэ бол байх ёстой асуулт. Гэхдээ, орд газрыг ашиглаж, бодит ашиг орж ирснээс хойш тооцоо дугуйлах учиртай асуудал болов уу. Хоёр талын хэлэлцээрийн нэг ойлгомжгүй зүйл нь энэ байлаа.
86:14 ба Үндэсний компаниудын байр суурь
Хоёр талын байр суурь хол зөрөөд байгаагийн шалтгаан нь 86:14 гэсэн энэ танил тоо. М.Энхболдын Засгийн газрын үед төрийн төвшинд тохиролцсон энэ тоон хуваарилалтыг С.Баярын танхимынхан зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Харин “Энержи ресурс” түрүүчийн Засгийн газартай тохиролцож, өнөөг хүртэл итгэл үнэмшил болгож ирсэн дээр хуваарилалтаас татгалзах тухай бодохыг ч хүсэхгүй байгаа.
Энэ байр сууриа Ж.Оджаргал нэг бус удаа илэрхийлсэн. Ажлын хэсгийн ахлагч Х.Наранхүү Тавантолгойг 100 хувь төрд төвлөрүүлэн, бодлогоо боловсруулах асуудлыг шамдуухан тавьсаар буй. Тэгэхээр үнэн хэрэгтээ энд “Энержи ресурс” буюу үндэсний компаниудад оногдож байгаа 14 хувийн асуудал л яригдаж буй юм. Үндэсний компаниудын зүгээс Засгийн газартай хийж буй хэлэлцээр, албан ёсны тохиролцоо, нэгдсэн шийдвэрийг төрийн төвшинд баталгаажуулна гэж Х.Наранхүү амласан. Гэвч үндэсний компаниуд тэдний энэ амлалтад итгэхгүй байна. М.Энхболдын Засгийн газарт эхлээд 50, дараа нь 36 хувийг нэмж өгөхдөө энэ тохиролцоо нь хууль ёсны баталгаатай шийдвэр гэдэгт “Энержи ресурс” итгэж байсан нь мэдээж. Тэгэхээр М.Энхболдын шийдвэрийг С.Баяр үгүйсгэж, С.Баярын хийсэн тохиролцоог өөр хэн нэг нь будаа болгоно гэж эмээхээс ч аргагүй. Үл итгэлцлийн энэ байдал нь хэлэлцээр гацаж буй бас нэг шалтгаан юм.
Гурван хувилбар
Ажлын хэсгээс гурван ч хувилбарыг үндэсний компаниудын тодотгол болж байгаа “Энержи ресурс”-д санал болгож буй. Энэ талаар Х.Наранхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. Тавантолгойд эзэмшиж буй хувь болон лицензийг нь төр авч, оронд нь өөр аль нэгэн орд газрыг өгөх эхний хувилбар байж болохыг тэрбээр үгүйсгэсэнгүй. Үүнээс гадна Тавантолгойг ашиглах бодлогыг тодорхойлсны дараа энэ үйл хэрэгт оролцох гадаад, дотоодын компаниудаас дутахааргүй боломжийг “Энержи ресурс”-д үлдээж болохыг ажлын хэсгийн ахлагч онцолж дурдлаа. Хамгийн муу хувилбар нь Тавантолгойг ашиглаж эхэлсний дараа “Энержи ресурс”-ын энэ төсөлд цацсан зардлыг нөхөн олговор маягаар эргүүлэн төлөх явдал. Гэхдээ зориуд хэлэхэд Засгийн газраас тавьж буй дээрх гурван өөр саналын аль аль нь бодит байдлаас дэндүү хол, бас үнэмшилгүй сонсогдож байгааг үгүйсгэмгүй. Магадгүй тийм ч болохоор Ж.Оджаргал 86:14 гэсэн хувилбар дээр баттай зогсч үлдэхээр шийдсэн байж болох. Энд өнөөх л итгэл үнэмшлийн асуудал хэлэлцээрийн сөрөг тал болон яригдаж байна.
Мөнгөний зөрчил ба зорилгын нэгдэл
Хэрэв анзаарсан бол хоёр талын аль аль нь Тавантолгойд зориулсан зардалтай холбоотой асуудлыг хөндөн тавьж байгаа. Засгийн газар Монголын төрөөс Тавантолгойн орд газрын эрэл хайгуулд зарцуулсан зардлын талаар хөндөн, энэ мөнгийг “Энержи ресурс” төлсөн үү хэмээн асууж байна. Гэтэл “Энержи ресурс” Тавантолгойг ашиглахын өмнөтгөл судалгааны ажилд зориулсан 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа асуудал болгон тавьж буй юм. Ингэхээс ч аргагүй. Нөхцөл байдлыг дүгнэвэл хоёр талын аль аль нь мөнгө гаргасан. Гэхдээ нэг нь нөгөөгийнхөө эхлүүлснийг гүйцээх маягаар зардал гаргажээ.
Эндээс хэдийгээр мөнгө зардлын зөрчил харагдаж байгаа боловч Засгийн газрын эрэл хайгуул хийн эхлүүлсэн ажлыг “Энержи ресурс” судалгааны төвшинд зардал гарган үргэлжлүүлж, ингэснээрээ нэг зорилгын төлөө хэн хэн нь зогссоор ирснийг нотолж байна. Магадгүй, гаргасан зардлаа нэг нэгнээсээ нэхээд, талцаад суухын оронд хамтраад ажиллах боломж бас бий. Аль аль тал нь мөнгө гаргажээ. Бас хоёул ажил хийсэн байна. Энэ бол хоёр талыг нэг байр сууринд хүргэж болох адил үзүүлэлт. Нэг нь нөгөөдөө итгэхгүй, гаргасан зардлыг нь үл ойшоох төвшинд асуудлыг хурцатгаад суугаад байх нь төрийн болон бизнесийн ёс зүйд таарахгүй гэдгийг хэн хэн нь ухаарах учиртай.
Хэлэлцээр гацаанд орох уу?
Х.Наранхүү, Ж.Оджаргал нарын хэн хэн нь үүнийг үгүйсгэсэнгүй. Гэхдээ тэд хоёул хэлэлцээр гацаанд орвол хэн хэндээ ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Гацаанд орохгүй байж болох нэг хувилбар бий. Тэр нь ажлын хэсгийн ахлагч Х.Наранхүүгийн хэлсэн Тавантолгойд “Энержи ресурс”-ийн оролцоог бататгах явдал. Тэгвэл “Энержи ресурс” 14 хувиа авч үлдэх гэж мэрийж байгаа. Хоёр талын сонирхол энэ хувилбар дээр нэгдэж байгааг зөв ашиглаж, гарц болгон хувиргах хэрэгтэй байж ч болох.
Хоёр тал адилхан л зардал гаргасан. Адилхан цаг хугацаа зориулсан. Адилхан ашигтай бизнес хийж Тавантолгойг эргэлтэд оруулахыг хүсч байна. Тэгээд яагаад ойлголцож болохгүй гэж?
Засгийн газар Тавантолгойг ашиглахад “Энержи ресурс”-ийн оролцоог бататгах талаар ярьж байна. “Энержи ресурс” үүнийг л хүсч байна. Гэхдээ 14 хувь гэсэн агууламжийг авч үлдэх замаар асуудлыг шийдэх гэж мэрийж байна. Энэ тооны цаана Тавантолгой дахь үндэсний сонирхол, монголчуудын эрх ашиг нуугдаж байгаа гэдгийг ойлголцох л үлдээд байх шиг.
Р.Эмүжин
From:
http://news.gogo.mn/r/15362#goh_header_table
Canada's opportunity in Mongolia
ulian Dierkes, Special to the Sun
Published: Friday, January 11, 2008David Emerson is in Mongolia "to promote Canada's trade and investment interests."
His visit, the first of a senior minister in a decade, was welcomed by the Mongolian government by an announcement that negotiations over an investment agreement between Vancouver-based Ivanhoe Mines (with Anglo-Australian mining giant Rio Tinto) and the Mongolian government will be yanked from a parliamentary committee.
In addition to moving forward with a Foreign Investment Promotion and Protection Agreement as announced during the visit, Emerson should initiate Canadian support for policy-making that would establish a value-based foreign policy that relies on Canada's expertise. Such a foreign policy could have a tangible impact on economic development and democracy in Mongolia and other developing countries.
Emerson's visit to Ulan Bator can initiate the foreign policy of a "natural resource superpower" that engages resource-rich developing economies. Such engagement is not limited to development aid, but would create a role for the Canadian government to support careful policy-making in other resource-rich nations. Engagement would assist nations like Mongolia in creating a stable policy environment, instead of narrowly supporting Canadian mining interests in the short term. In such an environment, the highly competitive Canadian resource sector will undoubtedly benefit -- and, given its concentration in Vancouver, British Columbia will benefit.
Canadian mining investments in Mongolia are second only to China's, and surpassed $250 million in 2004.
What expertise might Canada offer to Mongolia? A long history of (sometimes tumultuous) mining regulation in Canada could be instructive to Mongolians in determining their fate. Since a recent reshuffling of the governing coalition, the Mongolian cabinet is favouring direct government equity stakes in mining projects. While this policy was initially decried by investors, it will be to their long-term advantage; what government that is also a part owner raises taxes on mining activities?
Yet, resource-based growth can hardly be relied on in the long term, particularly for a country with few viable alternatives. Would Emerson, an economics PhD, advise the Mongolian government to put all its investments in mining rather than diversifying sources of government revenue?
An expansion of the Mongolian Development Fund could take the Canada Pension Plan Investment Board as a governance model for a sovereign wealth fund that operates at arm's length.
Julian Dierkes is an assistant professor and coordinates the program on Inner Asia at the University of British Columbia's Institute of Asian Research.
From:
http://www.canada.com/vancouversun/news/editorial/story.html?id=c5cb8a06-007c-46de-a928-69f8d1f51ec2
Газар нутгииг минь гадаадынхан Хонконгийн бирж дээр арилжиж байна
Энд бид архины хордлогын талаар шуугиж, мэргэжлийн хяналтын газрын Батбаатарыг хална, халахгүй гэсэн ядмагхан улс төрөө дэглэж байх зуур эх орны минь уул нугыг хятадууд Хонконгийн бирж дээр худалдаж байх юм. Хэрвээ та итгэхгүй байгаа бол www.mongolia-energy.com сайтыг одоохон нээгээд үз. Тэр сайтад Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайн талаар дэлгэрэнгүй танилцуулаад, хувьцааг нь арилжиж мөнге олж байгаа үйл явцыг та үзэх болно.
Хятадууд "Монголиа Энержи" ХК гэгчийг байгуулаад өөрсдийгөө эзэд нь гэж зарлаад товч намтраа зурагтайгаа тавьж, Монгол Улсын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас авсан хайгуулын болон олборлолтын лицензийг хүчинтэй хугацаатай нь сурталчилж байгаад мөнгө тоншиж байгаа нь тэр. Тухайлбал, "Манай компани Монгол Улсын баруун хэсэг буюу Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Хөшөөтийн уурхай Хятадын Шинжаан мужаас 310 км зайд оршдог, 34000 га газрыг хамардаг нүүрсний томоохон орд юм. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй бөгөөд яаралтай хувьцаа худалдан авсан тохиолдолд ашиг олно. Мөн Шинжаанаас Хөшөөт рүү темөр зам татах учир хөрөнгө оруулагч хайж байна.
Юуны өмнө 40 сая юаний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа" гэх мэтээр бичжээ. Тэгэхээр "Монголиа Энержи" компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 0276 кодоор арилжаалагдажбайгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн хаалтын ханш нь 6.80 хонконг доллар байна. Олборлолтын лицензүүд нь гэхэд л 1640А, 4322А, 6525А, 11887А, 11888А, 1414А 11889А, 11890А гэсэн дугаартай байх юм. Нийт олборлолт хийх талбай нь 34,265 га газар байна.
Лицензийн хүчинтэй хугацаа 70 жилээр олгогдсон бөгөөд хамгийн сүүлд гэхэд 2007 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр олгосон байх юм. Ингэж л Монголын газар шороог хятадууд бирж дээрээ зарж, ашиг олж, эгээ л өөрийн өмч мэт дураараа дургиж байгаа нь энэ. Тэгэхээр Хөшеөтийн уурхайг яагаад ийн сэмхэн наймаалах болов. Энэ уурхай юугаараа бусдын анхаарлыг татсан тухай товчхон өгүүлье. Хөшөөтийн уурхай гэдэг нь Ховд аймгийн Сутай хайрхануулын арбэлд оршдог.
Анх 1967 онд оросуудын тусламжтайгаар хайгуул хийж 2,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн тогтоожээ. Гэвч нөөцийг нь бүрэн тогтоож чадаагүй бөгөөд илрээд байгаа нь л энэ болохоос цааш нь хайгуул хийвэл 3,4-4,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээх таамаглал бий аж. Гэтэл дэлхийг шуугиулж буй Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний орд газар 6,5 тонн нүүрсний нөөцтэй гэж байгаа. Тэгэхээр Хөшөөтийн уурхай манай улсын хоёр дахь томоохон нүүрсний орд байж таарах нь. Гэтэл Стартегийн ордын жагсаалтад эл уурхайн нэр байхгүй. Хайгуул нь улсын нөөцөөр хийгдчихсэн асар их нөөцтэй орд газрыг мэдэлгүй Стратегийн орддоо тооцолгүй үлдээнэ гэдэг юу л бол. Тэгэхээр энд сэжиг бүхий хоёр эрхмийн нэр заавал дурдагдах учиртай болоод байна.
МАХН дангаар төр барьсан он жилүүд буюу 2000-2004 онд Байгаль орчны сайдаар ажиллаж байсан У.Барсболд, М.Энхболдын Засгийн газарт мөн яамны сайдаар ажилласан И.Эрдэнэбаатар нарыг энд хардах үндэслэлтэй юм. Учир нь энэ хоёр сайд хоёулаа Ховдын Цэцэг сумынх харьяат бол хоёулаа Байгаль орчны сайдаар ажилласан. У.Барсболдын хувьд өнгөрсөн зун баахан канадчууд дагуулчихсан Хөшөөтөөр очсон бөгөөд тэднийгээ хөрөнгө оруулагчид хэмээн танилцуулж байсныг нутгийн зарим хүн гэрчилж байна. Баялаг нөөцтэйг нь мэддэг атлаа Стратегийн ордод оруулалгүй авч үлдээд хятадуудад лицензийг нь зарж цааш нь борлуулах боломжийг олгосон хүн бол эрх мэдэл бүхий этгээд байх нь лавтай.
Ганцын ширхэг огцорсон сайд дангаараа энэ ажлыг хийж чадахгүй нь мэдээж. Тиймээс Стратегийн орд газруудыг нэрлэж заасан Үйлдвэр, худалдааны яамны тодорхой албан тушаалтнууд үүнд холбогдох нь гарцаагүй. Мөн төрөөс зуун хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан "Эрдэнэс МGL" энэ тухай мэдэж байгаа болов уу. АМХЭГ энэ талаар ямар тайлбар хийх нь бас сонирхол татна. Лиценз олгосон он, сар,өдрүүдийг ажвал 2004 оны арванхоёрдугаар сарын 17, 20-нд хайгуулын 8976Х, 8994Х лицензийг есөн жилийн хугацаатайгаар олгожээ.
Тэр үед Үйдвэр, худалдааны сайдаар одоогийн "Эрдэнэт" үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Ганзориг ажиллаж байсан билээ. Харин дараагийн олборлолтын зургаан лицензийг 2006 онд Б.Жаргалсайхан гишүүнийг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байх үед олгогджээ. Харин 2007 онд лиценз тус бүрийг 70 жилийн хугацаатайгаар олгосон байх бөгөөд энэ хугацаанд Б.Жаргалсайханы "өв залгамжлагч" Ц.Даваадорж ажиллаж байсан. Он тооллын хэлхээсийг харвал хэн хэн сайдын үед лицензүүдийг олгож байсан нь тодорхой байна. Энэ сайдуудаас эхэлж хариуцлага нэхвэл хэргийн эзэн баригдах магадлал өндөртэй.
"Монголиа Энержи" компанийн Монгол дахь төлөөлөгчийн газарт ажилладаг гэх тав зургаан хятад залуу "хамер" жип уначихаад баахан хамгаалагч дагуулчихсан сүр бараатайхан явдаг талаар ч мэдээлэл байна. Тэд Энхтайваны гүүрний баруун талд орших өндөр шилэн барилгад байр түрээсэлдэг бололтой. Өөрсдийгөө манай улсад 100 хувийн хөрөнгө оруулж байгаа сүрхий амьтад болгон тайлбарладаг гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ тусгаар тогтносон Монгол Улсын газар нутгаас хэлтэлж аваад хаа байсан Хонконгийн бирж дээр арилжаалж байгаа "хулгайн анчид" төдийхөн. Уул шиг их мөнгөтэй ямар ч баян хятад миний эх орныг хэлтэлж хуурайлж зарах эрхгүй билээ.
Мөнгө хараад төрсөн эхцйгээ ч худалдаж мэдэх сайдуудын балгаар бурхнаас ч харамлаж байх газар нутгаа нэг л өдөр бүрмөсөн алдсан байвал яана. Тиймээс монгол ахан дүүс минь юун архины хордлого, цаана чинь газар нутгийг минь Хонконгийн бирж дээр арилжаалж байна шүү.
Л.МӨНХБАЯСГАЛАН
Хаанаас: http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6089
Asian Development Bank conducting survey of rural poor migrating into Mongolian cities
The ADB reports that initial findings indicate that the majority of the new arrivals are hoping to escape rural poverty. Most suffer from unemployment and an inability to receive adequate health care after arriving in cities.
Within Ulaanbaatur, the survey has found that 27 percent of the population lives in poverty.
From:
http://www.mongolia-web.com/content/view/1586/2/
Miners could pull out, Emerson warns Mongolia
GEOFFREY YORK
January 11, 2008
BEIJING -- Canadian mining companies could begin to pull out of Mongolia if its government keeps delaying its approval of investment agreements for Ivanhoe Mines Ltd. and other Canadian miners, International Trade Minister David Emerson has warned.
More than 20 Canadian mining companies are active in Mongolia, where Canada is the second-biggest foreign investor. Ivanhoe, trying to build a massive copper and gold mine in the Gobi Desert, is the biggest of the Canadian miners in Mongolia.
Ivanhoe has been negotiating its agreement with Mongolia for the past five years, and it has repeatedly claimed that it is close to a final deal. But the agreement is still in limbo, and last month Mongolia withdrew Ivanhoe's latest draft agreement from parliament and set up another committee to review it.
Mr. Emerson, who visited the Mongolian capital of Ulan Bator this week, said he is worried about the "uncertainty" caused by the lack of agreements between Mongolia and Canadian mining companies.
The minister said he warned Mongolian leaders that Canadian mining companies will abandon Mongolia if the delays continue. "I communicated that to them, and they understand that well," he said. "If you get to the point where significant investors are pulling out, it will be very difficult to reverse that."
Mr. Emerson was speaking to reporters in Beijing last night after a two-day visit to Mongolia, the first by a Canadian cabinet minister in more than a decade. He met Mongolia's president, prime minister, and two senior cabinet ministers.
The minister said he is optimistic that some of the stalled Canadian mining projects could be revived. "I think there is a good likelihood that some of the projects caught in this period of debate hopefully will move along, but we'll just have to wait and see," he said.
"Mongolia has, in fact, requested Canada to give them advice on how to put in place a sound regulatory and tax regime dealing with the mineral sector," he added. "They want to move forward, they want to see some significant projects proceed."
A national election set for June is complicating the issue, with many Mongolian politicians taking a more nationalist stance to appeal to voters who suspect that foreign mining companies are reaping excessive profits from the country.
"They have started to retrench a bit," Mr. Emerson said. "There has been some political backsliding, if I can say, and with an election coming up, some of these issues are becoming a bit controversial."
Under the draft agreement with Ivanhoe and its partner Rio Tinto PLC, the Mongolian government would get a 34-per-cent ownership stake in Ivanhoe's huge project at Oyu Tolgoi in southern Mongolia.
Mongolia plans to boost its state ownership in the mining sector, Mr. Emerson said. "They alerted us to the fact that they're going to want more state involvement in mining and uranium going forward, but they have yet to determine what that means."
Ivanhoe and Rio Tinto have pledged to build a copper smelter and invest $2.7-billion (U.S.) to develop the Oyu Tolgoi project within five years of an investment agreement being approved. But after the latest delays last year, Ivanhoe warned that it will have to curtail its investment and suspend much of its planned work at Oyu Tolgoi if the delays continue.
Julian Dierkes, a professor at the University of British Columbia's Institute of Asian Research who has studied the Mongolian mining industry, says the Canadian mining companies are unlikely to pull out of Mongolia entirely. Ivanhoe is heavily committed to Mongolia, so a retreat is not likely, he said.
"I think it is much more realistic to think that new investments will slow down, possibly significantly," he said in an interview. "I know of several companies that were formerly focused on Mongolia who are exploring elsewhere now."
IVANHOE MINES (IVN)
Close: $10.84 (Cdn), up 14¢
RIO TINTO (RTP)
Close: $405.50 (U.S.), up $9.49
From:
http://www.theglobeandmail.com/servlet/story/LAC.20080111.RMONGOLIA11/TPStory/Business&cid=1125944506&ei=VDqHR4KdFo-aqwOCpICxDA
Thursday, January 10, 2008
Алтны үнэ өсч байна
Хаанаас
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=5961
Хувьцаа эзэмшүүлэх замаар Тавантолгойн баялгаас иргэдэд хүртээнэ
УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр үдээс хойш гурван цаг орчим хуралдав. Зөвлөлийн хуралд намынх нь ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав оролцсон. Тэд энэ онд ямар ажил хийх талаар санал солилцсон юм байна. Ялангуяа Таван толгой, Оюу толгойн ордыг хэрхэн ашиглах, төрийн эзэмших хувь ямар байх асуудлыг онцолж үзсэн аж.
Стратегийн ач холбогдолтой эдгээр ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар эргүүлэн татаад буй. Таван толгойн ордыг төр 100 хувь эзэмших ёстой гэсэн байр сууриа АН хадгалж, үүний тулд иргэдэд хувьцаа эзэмшүүлэх замаар баялгаас хүртээх нь зөв гэж үзжээ. Мөн Оюу толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын төр 34 хувийг нь эзэмшихээр тусгасан байсныг нэмэх ёстой гэж саналаа нэгтгэсэн байна. Гэхдээ тодорхой хувь тогтоогоогүй аж.
С.Туул
Хаанаас
http://news.gogo.mn/r/15106#goh_header_table
Асгатын ордыг ОХУ-тай хамтран ашиглахад байршил нь нөлөөлсөн гэв
Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү дэд сайд Я.Содбаатар нар яамны газар хэлтсийн болон агентлагийнхаа дарга нарын хамт өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Геологи уул, уурхайн салбарт олгогдсон долоон мянга 500 тусгай зөвшөөрлийг дөрвөн мянга 436 болгон цөөрүүлжээ. Түүнээс мянга 20 ашиглалтын, гурван мянга 416 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа аж. Үүнээс гадна, стратегийн ач холбогдол бүхий 15 орд газрын хил хязгаарыг тогтоож, тэр хүрээнд хэний гар дээр ямар тусгай зөвшөөрөл байгааг цэгцэлж байгаа юм байна. Стратегийн ач холбогдол бүхий орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг ч хангасан байв. Мөн Бичил уурхайн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан ч үндсэн орд дээр бичил уурхай хэрхэн ажиллах болон химийн хорт бодисыг яаж ашиглах тухайд нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй тул хойшлогджээ. Үйлдвэр технологийн паркийн хуулийн төслийг боловсруулсан аж. Түүгээр зогсохгүй Дархан, Эрдэнэт, Багануурт үйлдвэр технологийн паркийн ашиглалтын өмнөх захиргааг байгуулсан юм байна. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар үйлдвэр технологийн паркийн бүс нутгийн хилийн цэс тодорхой болно. Жижиг, дунд үйлдвэрийн Хэрэг эрхлэх газрыг байгуулахаар төслөө Засгийн газарт оруулжээ. Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийг байгуулж байгаа энэ жилээс зарим хэсэгт нь аж ахуйн нэгжүүдийг оруулж ажлыг нь эхлүүлнэ гэж дэд сайд Я.Содбаатарын мэдээлэлд дурдагдав. Шинэ сайд Х.Наранхүү өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд томилогдоод яг нэг сар болж байгаа юм байна. Тэрбээр хийсэн ажил гэхээс илүү хийх ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Тусгай зөвшөөрөл 4436 байгаа нь хяналт тавьж ажиллахад хүндрэлтэй. Ер нь Үйлдвэр, худалдааны яам хяналт тавьж чадах хэмжээндээ тусгай зөвшөөрлийг олгодог хэлбэрт шилжүүлбэл зүгээр юм. Гэхдээ энэ бол хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэгдэх зүйл гэж онцлон хэлж байв. Тэднийг ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм.
-Нийслэлийн архины бөөний цэгүүдээс жижиг үйлдвэрүүдэд хамгийн их борлогдож байгаа архины шошго, бөглөө, шил зэргийг өгч хуурамч архи үйлдвэрлүүлдэг гэсэн мэдээлэл байна. Танай яаманд нийслэлийн бөөний цэгүүдийг хариуцсан мэргэжилтэн бий юу?
Я.Содбаатар: -Нийслэлийн Захирагчийн ажлын албанд тэдгээр бөөний цэгүүдийн үйл ажиллагаа хамаардаг. Гэхдээ саяхан болсон гамшигтай холбогдуулж Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ажлын хэсэгт ийм мэдээлэл ирээгүй. Харин ийм мэдээлэл байвал шалгаж болно.
-Асгатын мөнгөний ордын 50 хувийг төр эзэмших юм байна. Энэ тань ашиггүй юм биш үү?
-Энэ ордыг ашиглах гэрээ хэлцэл хийгдсэн. Монгол Улс, ОХУ хоёр 50:50 хувийн хөрөнгө оруулж хамтран ажиллана. Асгатын мөнгөний орд манай баруун хязгаарт байралдаг. Түвэгтэй байршилтай, техникийн хүнд нөхцөлд байдаг. Хамтарч ажиллах талаар янз бүрийн санал ирж байсан. Гэхдээ бодит хөрөнгө оруулсан юм байхгүй. Одоо бол хөрөнгө мөнгөтэй компанитай хамтран ажиллах болсон.
-Тусгай зөвшөөрлийг дамжуулан зарах явдлыг яам хянаж чаддаг уу?
Х.Наранхүү: -Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх процедурыг хуульд нарийвчлан зааж өгсөн байдаг. Гэхдээ тусгай зөвшөөрөл гэхээсээ илүү компанийг нь худалдаж авдаг явдал байгаа. Үүнийг хуулиар зохицуулсан юм байхгүй. Газрын баялаг, нөөц бол улсын мэдэлд байх ёстой гэж үздэг. Сүүлийн үед тусгай зөвшөөрлийг наймаалах явдал эрс багассан.
-Асгатын мөнгөний ордыг ашиглах технологи дэлхий нийтэд ОХУ-аас өөр газар байдаггүй юм уу. Зөвхөн ОХУ-тай хамтардаг нь ямар учиртай юм бэ?
Хүнд үйлдвэрийн газрын дарга Х.Бадамсүрэн: -Аливаа ордыг ашиглахад нөөц, уул геологийн нөхцөлд тархсан байдал, байгаль орчинд халгүй технологи, хөрөнгө оруулалт, зах зээл гэсэн дөрвөн асуудал байдаг. Байршлын хувьд ОХУ, Монгол Улс хоёр улсын хил дээр байгаа нь чухал хүчин зүйл. Ашиглахгүй удсан шалтгаан нь бол холимог металлыг буюу митокийн өндөр агуулгыг ялгадаг технологи таван жилийн өмнө байгаагүй. Баяжмал гаргалаа гэхэд хамгийн ойрын зах зээл нь ОХУ байгаа юм. Хоёр улсын хил дагаж байрласан байгалийн хүчин зүйлээс хамааралтай.
Х.Наранхүү: -ОХУ-ын Уул, уурхайн школ дэлхийд алдартай. Манай мэргэжилтнүүд ч тэнд бэлтгэгдсэн байгаа. Энэ бол ямар ч орд дээр яригдах зүйл.
-Ашигт малтмалын хуулиар байгалийн баялгаа ашиглуулж байгаа суманд татварын тодорхой хэсгийг орон нутгийн хөгжилд зориулахаар заасан байдаг. Гэтэл амьдрал дээр орон нутгийн төсвөөс илүү гарсан хэсгийг нь сайдын тушаалаар улсын төсөвт татчихдаг юм байна. Хуулиас дээгүүр сайдын тушаал үйлчилж болох уу?
Я.Содбаатар: -Орон нутгийн төсвөөс давсан хэсгийг нь улсын төсөвт төвлөрүүлээд явж байгаа.
-Таван толгой төслийн хөрөнгө оруулагчид нь үндэсний хэмжээний компаниуд байгаа. УИХ-аас Засгийн газар уг төслийг татаад авчихсан ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагч нарын хэлэлцээр ямар түвшинд яваа вэ?
Х.Наранхүү: - Бид гурван удаа уулзлаа. Тэд эргүүлж авч болно гээд тодорхой нөхцөл тавьж байгаа. Бид хийсэн юмыг нь гүнзгийрүүлэн үзэх шаардлагатай гэж хэлсэн. Төсөл хэрэгжиж эхлээгүй болохоор бэлэн мөнгөний тооцоо бол байхгүй. Төрөөс дэлхийн зах зээлд энэ чиглэлээр оролцох зарчим гараагүй байхад тэдний төсөл хэрэгжих боломжгүй. Ийм зарчим тогтоогүй байхад хувийн компани үйл ажиллагаа явуулах нь буруу. Харин төсөл хэрэгжиж эхлэх үед дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын харилцааг тогтооно. Тэр үед тэдний хөрөнгө оруулах боломж нөхцөлийг хангана гэсэн ойлголт өгч байна.
-Та Үйлдвэр, худалдааны дэд сайдаар ажиллаж байгаад "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон. Одоо сайдаар хүрээд ирлээ. Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрээс таван өрх жилд таван сая ам.доллар авдаг гэсэн яриа гарсан. Хэн гэдэг тэргүүнтэй хэдэн өрх ямар хэмжээний ам.доллар авч байсан бэ?
Х.Наранхүү: -"Эрдэнэт" үйлдвэрийг саалийн үнээ гэж ярьдаг. Гэхдээ Монгол, ОХУ-ын хамтарсан үйлдвэр. Хоёр орны Засгийн газар тал бүрээсээ долоо, долоон яамны төлөөллийг оруулж зөвлөлөө байгуулдаг. Түүнээс гадна хоёр улсын Засгийн газрын хяналтад байдаг. Хяналтын хороотой байгууллага. Ер нь тус үйлдвэрт шалгалт хийхэд Засгийн газраас зөвшөөрөл авдаг байсан. Одоо тэр нь больсон. Намайг ажиллаж байх хугацаанд УИХ, Үндэсний аудитын газраас хоёр, хоёр удаа шалгалт орсон. Мөн олон улсад эхний тавд ордог аудитын компаниар аудит хийлгэсэн. Энэ бүхэн сүүлийн долоон жилд хийгдсэн. Эрдэнэт үйлдвэр нээлттэй байгууллага болсон. Хардалт бол хаана ч байдаг зүйл шүү дээ.
Г.Эрдэнэбат
Хаанаас
http://news.gogo.mn/r/15107#goh_header_table
Монголд Хятадын компани өртөө байгуулах гэрээ хийжээ
Хөшөөт өртөөг байгуулахад нилээн хэдэн жил шаардагдах ба байгууламжийн ажил энэхүү сургалтын дор шат дараалалтайгаар нарийн системтэй үргэлжлэх юм байна. Хөшөөт өртөөг байгуулахдаа Шинжиан мужтай хил залгаа Хөшөөтийн замыг өөрчилж, оролдохгүй гэнэ. Харин уг сургалт судалгаа, байгуулалтын ажилд зориулж Хөшөөтийн замыг сайжруулахын сацуу, шат дараалсан сургалт явуул зориулалт бүхий байрыг барих хэрэгтэй гэв.
Дашрамд хэлэхэд, CREC нь Хонг-Конгод бүртгэлтэй China Railway Group Limited (Хятадын төмөр зам хязгаарлагдмал групп)-ын салбар, охин компани бөгөөд тус компани нь төмөр зам, засмал замын байгууламж болон зохион байгуулалтыг хийдэг Хятадын Шинжиан мужийн томоохон компани аж.
British Virgin Islands ( Британийн онгон арлууд) компанийн ноён Liu Cheng Lin-ы эзэмшин удирддаг Mongsource Limited компаниас гаралтай аж. Mongsource Limited компани Монгол энержи компанитай бизнесийн харилцаатай юм байна.
Энэхүү гэрээг “Монгол энержи” хязгаарлагдмал корпорацийн нарийн бичгийн дарга Tang Chi Kei-ын захирамжаар баталсан байна. Гэрээг Хонг-Конгод компанийн зургаан удирдах албаны дарга нарыг байлцуулжээ.
Хаанаас
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=5987
Нефть 200 долларт хүрэв
Жилийн эхэнд 100 ам.доллар хүрсэн баррель нефть дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын элемент хэвээр байсаар байна. Нью-Йоркийн түүхий эд, барааны бирж дээр жилийн эцсээр нийлүүлэгдэх фьючерсийн нефтийн нэг баррелийн үнэ 200 ам.долларт хүрчээ. Нефтийн хэрэглээний өсөлт, Нигери, Пакистан зэрэг бүс нутгийн тогтворгүй байдал болон нефть экспортлогчдийн олборлолтоо багасгасантай үүнийг холбон шинжээчид тайлбарлаж байна.
Өнгөрсөн мягмар гаригт дэлхийд томоохонд орох Нью-Йоркийн бараа-үүхий эдийн бирж дээр 2008 оны сүүлчээр нийлүүлэгдэх Америкийн хөнгөн төрлийн нефтийн олон тооны үнийн гэрээ байгуулагдаж, нэг баррель хөнгөн нефтийн үнэ нь 200 ам.доллар болсон тухай Bloomberg агентлаг дамжууллаа. Энэ их өндөр үнийн гэрээг байгуулахад арилжаачид маш идэвхтэй байсан ба бирж дээр 5533 гэрээ байгуулагдсан нь хоёр сарын өмнөх үзүүлэлтээс 10 дахин их байна. Үнийн огцом өсөлтийг удахгүй нефтийн хангамж хүрэлцээгүй болно, Персийн булангийн орнууд ба Мексикийн булангийн нефтийн нөөц шавхагдаж байгаа гэсэн мэдээлэлтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Мексикийн нефтийн монополи Petroleos Mexicanos компани дэлхийд томд орох нефтийн Кантарель ордод олборлолт сүүлийн гурван жилийн дотор 40 хувиар буурсныг мэдээлэв. Нигерийн улс төрийн тогтворгүй байдлын улмаас орон нутгийн нефть олборлолтын хэмжээг 2005 оны арванхоёрдугаар сараас 11 хувиар бууруулж, өдөрт 2,18 сая баррель болгожээ.
Үүнтэй зэрэгцэн Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) үнэлгээгээр энэ жилийн нефтийн хоногийн хэрэглээ 87,8 сая баррелиар нэмэгдэж байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 2,1 саяар илүү гэсэн үг юм. Зөвхөн Хятадын эдийн засгийн өдрийн хэрэглээ нь 5,7 хувь буюу найман сая баррель болох юм. Нефтийн үнийн хөөрөгдлийг Нигериэс ирж буй түгшүүрт мэдээнүүд улам гааруулж байгаа юм.
Нигерийн өмнөд хэсгийн нефтийн ордуудад довтлохоор тэндхийн бүлэглэлүүд ихээхэн хэмжээний зэр зэвсэг хуримтлуулж байгаа тухай Reuters агентлаг мягмар гаригт мэдээлж байлаа. Энэ мэдээнд үндэстэн хоорондын нефтийн компаниудын аюулгүй байдлын зөвлөхүүд Голын
мужийн нийслэл Порт-Харкортын ойролцоо довтолгоо болно гээд няцаахад бэлтгэж эхэлснийг дурджээ. Нигерийн Голын мужид тус орны томоохонд тооцогдох нефть, байгалийн хийн экспортын цогцолбор мөн хэдэн арван нефтийн ордууд ба дамжуулах хоолойнууд байдаг.
Дашрамд дурдахад энэ сарын 3-ны өдөр Америкийн хөнгөн нефть гэх Ligth Sweet Crude маркийн нефтийн хоёрдугаар сарын нийлүүлэлтийн фьючерсийн үнэ 100 ам.доллар гэсэн сэтгэл зүйн хэмжээг алхсан билээ. Дараагийн өдөр нь ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Майзар Рахман (Индонезийн) мэдэгдэхдээ хэрэв нефтийн эрэлт хангалтгүй гэх асуудал үүсвэл ирэх сарын 1-нд Вена хотноо болох тус байгууллагын уулзалтаар олборлолтыг ихэсгэх талаар ярилцаж болох юм гэсэн билээ. ОПЕК-ийн Ерөнхийлөгч Шакиб Хелилягийн үзэж байгаагаар 2008 оны эхний улиралд нефтийн үнэ өсөх болно. Эрчим хүчний гол түлшний үнийн итгэлтэй өсөлтийг “Пакистаны улс төрийн хурцатмал байдал, Нигери дэх хүчирхийллийн даамжрал ба АНУ-ын нефтийн нөөцийн бууралт” гэж тэрбээр тайлбарласан байна.
Нью-Йоркийн бараа, түүхий эдийн биржийн мягмар гаригийн арилжаан дээр бага хүхэрлэгтэй хөнгөн түүхий нефтийн хоёрдугаар сарын нийлүүлэлтийн гэрээний нэг баррелийн үнэ 1,24 ам.доллар буюу 1,3 хувиар өсч 96,33 ам.доллар болсон байлаа. Лхагва гаригт АНУ-ын Эрчим хүчний яамны нефтийн нөөцийн тухай долоо хоногийн тайлан гарчээ. Түүнд түүхий нефтийн нөөцийн ээлжит бууралтын талаар өгүүлэгдэнэ хэмээн хүлээгдэж байна. Одоо АНУ-ын түүхий нефтийн нөөц сүүлийн гурван жилийн дотор хамгийн доод хэмжээнд байгаа юм.
From:
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6007
Алслагдсан сумдыг интернэтжүүлнэ
From:
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6013
Асгатыг заавал оросуудад өгөх ёстой гэнэ үү
Асгатын мөнгөний ордын асгарсан их мөнгийг ОХУ руу л гаргана, ордыг оросоос өөр улстай хамтран ашиглах боломжгүй гэж МАХН-ын дарга С.Баярын тэргүүлж буй өнөөгийн Засгийн газар шийджээ. Оросууд уг ордын тал хувийг, харин бид өөрсдөө нөгөө тавин хувийг нь эзэмшихээр тохирч асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр Засгийн газар өргөн барьсан байна.
Энэтхэг, Индонези, Хятад хэмээх асар их хүн амтай, нэг үгээр хэлбэл, өдрөөс өдөрт геометрийн прогрессээр “хэрэглэгчийнх” нь тоо өсөх асар уудам зах зээлтэй бид нэг алганы хонхорт оршиж байна.
Оросоос ойрхон гэж хэлэхгүй ч тохой зайд орших энэ их зах зээлийг ашиглах талаар малчин Дорж бодохгүй. Засгийн газар малчин Доржийн эрх ашгийг төлөөлөх ёстой болохоос малаа дагасан түүнтэй ижил төвшинд бодож, сэтгэх албагүй уг нь.
Өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн айлчлалын үеэс олны анхаарлыг татаад байсан Асгатын мөнгөний орд хэвлэл мэдээллийнхний хэлснээр болж, орос “ах” нарын мэдэлд очих нь. Энэ тухай холбогдох албаны хүмүүс мэдэгджээ. Яагаад заавал оросууд гэж оноож, цохлож өгөх гээд байгаа хэрэг вэ? Бид нээлттэй, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог хүлээн зөвшөөрсөн ардчилсан гүрэн шүү дээ. Асгатын ордыг хамтран эзэмших боломжийг бусдад нээж, аль нь илүү ашигтай санал, шинэ шилдэг технологи оруулж ирэх вэ гэдгээр нь шилж сонгож суух ёстой Засгийн газар баялгийнхаа талыг оросуудад өгөхөөр зүгээр л “төлөвлөж” орхисон нь ямар учиртай юм бол?
Хэлж байгаа тайлбар нь хөгийн. Газар зүйн байршлын хувьд Асгатын орд ОХУ-ын хилийн ойролцоо байдаг болохоор ингэж шийдвэрлэсэн гэж Үйлдвэр, худалдааны сайдаас эхлээд газрын дарга нар нь хэлж байна. Газар зүйн байршил хэнд ойр байгаагаар асуудлыг шийддэг юм бол Оюутолгой, Тавантолгойг Хятадын хилд ойрхон гээд хятадуудад өгөх нь тодорхой. Ер нь тэгвэл Монголд Орос Хятад хоёроос өөр хөрөнгө оруулагч байх ёсгүй нь. Хиллэдэг хоёр улс нь энэ биз дээ. Хол юм чинь АНУ, Канад шаансгүй. Хэтрүүлээд хэлбэл ажлынхаа ойр болохоор нь гээд та бүхэн яамныхаа хажуугийн хамгийн ойр траншейнд амьдардаггүй биз дээ. Үүнтэй агаар нэг сонсогдох хачин инээдтэй мессежээр олон нийтийн тархийг угааж, оросуудад сүжирсэн олон салаа эрх ашгаа хаацайлан нуух гэж оролдох дүр зураг харагдаж байна. “Манай геологи, уул уурхайн мэргэжилтнүүд хойд хөршид бэлтгэгдсэн байдаг. Зам, тээвэр, хойшдын харилцаагаа бодсон ч ОХУ хамгийн тохиромжтой” ч гэх шиг. “Бид өнөөг хүртэл ОХУ-ын зах зээл рүү сайн гарц олоогүй байгаа. Газрын тос, хүнсний зарим бүтээгдэхүүн 100 хувь хойд хөршөөс хамаарч байна. Тэгвэл бид ашиг сонирхлоо тэднийхтэй зэрэгцүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нь хөхиүлэх боломжоор уяж болох юм” ч гэх шиг оросуудад тал засч Асгатын ордын талыг өгөх гэж байгаа мэтээр Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү Засгийн газрын шийдвэрийг хэвлэлээр тайлбарлажээ. Бас зайлшгүй ОХУ-ын нутгаар дайрч байж уг ордод хүрдэг гэнэ. Энэ мэт хачин ээдрээтэй үндэслэлээр дээрх шийдвэрээ цагаатгахыг оролдож байна.
Асгатын орд гэж зөвхөн оросуудад л “амаа нээх” аймшигтай төвөгтэй байршилтай ч бас биш гэж мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Ердөө долоон км газар замын асуудлыг шийдчихвэл Монголын авто замын сүлжээнд холбогдож, үүгээр дэд бүтцийн асуудлыг нь шийдэж болох юм билээ.
Гэтэл яагаад заавал уурхай орох зам ч Оросоор дайрна, тэндээс олзворлох мөнгө ч ОХУ руу гарна, Оросоос өөр улс сонирхохгүй гэж мэлзээд байгаагийн учрыг уржигдар Үйлдвэр, худалдааны сайдын хийсэн хэвлэлийн бага хурлаас лав ойлгосонгүй. Үүн дээр зах хязгаар нутгийн хөгжил дэвшил, ажлын байр гээд эх оронд маань хэрэгтэй өчнөөн төчнөөн зүйл Асгаттай хамт Орос руу урсаад алга болж байгаа юм бус уу.
Тэр тусмаа манай Засгийн газрын яриад байгаа Орос улс гэдэг нь энэ тохиолдолд хэн бэ? Путин уу, Кремль үү, Засгийн газар нь уу... Аль нь ч биш. ОХУ ын төрийн Думын гишүүн асан Керимов гэдэг хүний эзэмшлийн “Полиметалл” компани. Яагаад энэ компани тендэргүйгээр манай Засгийн газрыг “ялчихав аа”. Шинээр тодорсон Ерөнхий сайдыг хойд хөршдөө “нугасгүй” гээд хэвлэлээр бичдэг оргүй биш гэдэг нь батлагдаж байна.
Ер нь өнөөгийн төрийн эрх баригчдаас хуучин нийгмийг санагдуулах арга барил цухалзах болсныг удаа дараа хэвлэлүүд сануулаад байгаа. Одоо ч мөн адил нээлттэй эдийн засгийн зарчмыг үгүйсгэсэн, нэг хүний санаа бодлоор асуудлыг шийддэг тийм гаж тусгал Асгатын мөнгөний орд дээр бууж байна. Уг орд оросуудад л үүдээ нээхүйц үнэхээр төвөгтэй байршилтайгаас болоод өнөөдрийг хүртэл ашиглаж чадаагүй юм шиг, одоо бол оросуудаас өөр сонирхох улс, гүрэн, хөрөнгө оруулагч байхгүй юм шиг домог битгий зохиоцгоо л доо. Энэ бол хэн нэгний эрх ашгийнхаа төлөө өгч авалцдаг эд бараа биш. Энэ бол эх орноо гэж боддог хоёр сая иргэнийх нь мэдэх өмч хөрөнгө шүү дээ.
From:
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6000